1 / 30

Эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх аргачлалууд

Эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх аргачлалууд. Шалгуур үзүүлэлтүүд. Бүтээлч үйл ажиллагаа: өгүүллийн тоо Ажлын чанар: ишлэлийн тоо Байгууллага, сэтгүүл, судлаачийг үнэлэх асуудлууд өөр, өөрийн онцлог болон нийтлэг талуудтай учир шалгуур үзүүлэлт нь мөн ийм шинжтэй

iorwen
Télécharger la présentation

Эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх аргачлалууд

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх аргачлалууд

  2. Шалгуур үзүүлэлтүүд • Бүтээлч үйл ажиллагаа: өгүүллийн тоо • Ажлын чанар: ишлэлийн тоо • Байгууллага, сэтгүүл, судлаачийг үнэлэх асуудлууд өөр, өөрийн онцлог болон нийтлэг талуудтай учир шалгуур үзүүлэлт нь мөн ийм шинжтэй • Байгууллага: ажлын байрны нөхцөл & өгүүлэл, ишлэлийн тоо • Сэтгүүл: мэдээллийн санд бүртгэлтэй эсэх & өгүүлэл, ишлэлийн тоо

  3. Шалгуур үзүүлэлтүүд • Судлаач: өгүүллийн тоо, ишлэлийн тоо, хир нэр хүндтэй сэтгүүлд ажлаа хэвлүүлсэн

  4. Шалгуур үзүүлэлтүүд • SCI & SCIE &SSCI: г.м. сэтгүүлийн үнэлгээ • H-index: судлаачийн үнэлгээ, 2005 • Их Сургуулиудын чансаа: байгууллагын үнэлгээ • Russia:ОШУА-ийн ашигладаг аргачлал • МУИС: Э.ш.-ний шилдэг бүтээл шалгаруулах журам, 2003.05.13-ны 266 тоот тушаалын хавсралт

  5. Impact Factor • Сэтгүүлийн үнэлгээний аргачлал • Тухайн жилд хэвлэгдсэн нэг ажлын дундаж ишлэлийн тоо Жишээ нь: Сэтгүүлийн 2010 оны IF 3 байна гэдэг нь 2008, 2009 онуудад хэвлэгдсэн нэг өгүүлэл дундажаар 3 ишлэгдснийг илэрхийлнэ. • IF=C/P

  6. Impact Factor • Томсон Рейтер мэдээллийн агентлагийн харъяа Эрдэм Шинжилгээний Мэдээллийн Институт (ISI)-ийн Web of Knowledgeмэдээллийн сан бүтээлийн тоо, ишлэлийг бүртгэж, IF-ийг тооцдог

  7. Impact Factor • Салбар бүрийн IF харилцан адилгүй.

  8. H-индекс • Судлаачийн үнэлгээ • Судлаач нарыг хооронд нь жишиж үнэлэх нь адармаатай асуудал. Гэхдээ шаардлага тулгарсан үед тулгуурлах зарчим бий. • Жишээ 1: Судлаач А хоёр өгүүлэлтэй, Б нэг өгүүлэлтэй, аль аль нь ишлэлгүй байг. Энэ тохиодолд А-г Б-ээс илүү бүтээлтэй гэж үзэх нь зүйн хэрэг. • Жишээ 2: А,Б хоёул 1 өгүүлэлтэй, А нь нэг ишлэлтэй, Б ишлэлгүй бол А-г илүүд үзэх нь зүйн хэрэг.

  9. H-индекс • Жишээ 3: А нь 2 өгүүлэлтэй, 30 ишлэлтэй, Б нь 30 өгүүлэлтэй, 2 ишлэлтэй тохиолдолд эдний алийг нь “илүү”-д үзэх вэ гэдэг нь тодорхойгүй асуудал. Ямар үзүүлэлтийг шалгуур болгож авахаас хамаарч үр дүн нь өөр өөр гарна. А-ийн IF =30/2, Б-ийн IF=2/30тэгэхлээр IF гэсэн хэмжүүрээр А нь “илүү” судлаач. Гэтэл бүтээлийн тоог үзүүлэлт болговол Б нь “илүү”.

  10. H-индекс • 2005 онд Hirsch санаачилсан • Насан турш үл буурах тул хоёр өөр цаг үед ажилласан судлаачдыг харьцуулах бололцоо олгодог • IF-ийнзарим сул талыг нөхдөг • 10 өгүүлэлтэй судлаачийн h-индекс 4 байна гэдэг нь түүний 4 өгүүлэл ядаж 4 ишлэгдсэн, үлдсэн 6 өгүүлэл 4-өөс доош ишлэгдсэн гэсэн үг

  11. H-индекс • Жишээ 3: Hirsch-ийнхээр А, Б судлаачид нэг хоёулаа1 гэсэн индекстэйбайх боломжтой. • Hirsch-ийн санаанд тулгуурлаад g-index, e-index, e-index, w-index гэх мэт шалгуурууд гарч ирсэн.

  12. ОШУА-ийн аргачлал • ОШУА-ийн салбар байгууллагуудад дагаж мөрддөг э.ш.а-ын үнэлгээний журам https://pin.jinr.ru/pin/prikaz/PRND.html хаяганд бий. • Уг журам 2006 оны 11-р сарын 06-нд батлагдсан

  13. ОШУА-ийн аргачлал • Оросын ШУА-ийн харъяа судалгааны төвүүдийн эша, шу-ны байгууллагуудын удирдагч, эша-нуудын судалгааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн нэмэлт урамшуулалыг хэрэглэх нөхцөл, дэс дараа, хэлбэрийг тогтоох нь: • 2.1.1. 0.2-оос доошгүй индекстэй • Оросын сэтгүүлдindex*40 • Гадаадын сэтгүүлindex*35 • 0.2-доош индекстэй болон огт индексгүй, (ВАК-аар зөвшөөрөгдсөн) сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 6 оноо

  14. ОШУА-ийн аргачлал • Оноог авторуудын тоонд хувааж, таслалаас хойш 2 орны нарийвчлалтай, бутархайг дээш тоймлож тооцно. • 2.1.2 Судалгааны болон ISBN-тэй хэвлэлийн газарт хэвлэгдсэн монографи, Оросын боловсролын яамнаас зөвшөөрөгдсөн (заах аргын нэгдлээс санал болгосон) сурах бичиг тус бүрт нэг хэвлэлийн хуудсыг 2 оноогоор үнэлнэ. Олон зохиогчтой бол тоонд нь хуваана. Өмнөх хэвлэлийн олшруулсан хувилбарыг шинэ бүтээлд оруулж тооцохгүй. Шинэчилсэн хэвлэлийг эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, батлаад нэмсэн хэсэгт нь оноо тооцно.

  15. ОШУА-ийн аргачлал • Шинжлэх ухаан-боловсролын (научно-образовательных курсов) сургалтыг анх зохион байгуулах тохиолдолд нэг семестрийг 20 оноогоор үнэлнэ. Ийм сургалт давтан явуулах нөхцөлд шинэ материал бүрт нь 5 оноо тооцно. Ямар сургалтыг оруулж тооцох, ямрыг оруулахгүйг эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж батална.

  16. ОШУА-ийн аргачлал • Орос Улсын хэмжээнд зохиогдсон хурлын илтгэлд 4 оноо, • Олон улсын хэмжээнд зохиогдсон хурлын илтгэлд 6 оноо, • Орос Улсын хэмжээнд зохиогдсон хуралд уригдсан илтгэлд 20 оноо, • Орос Улсын хэмжээнд зохиогдсон хуралд уригдсан илтгэлд 30 оноо • Илтгэлийн оноог зохиогчийн тоонд хувааж тооцно. Оролцогчдын 50%-иас дээш нь гадаадынх бол хурлыг олон улсынхад тооцно.

  17. ОШУА-ийн аргачлал

  18. МКС-ийн судлаач нарын хувьд хийсэн үнэлгээ • МКС-ийн багш нарын 2006-2010 онд гүйцэтгэсэн э.ш.а.-ийн тайланд үнэлгээ хийсэн • Гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо • ОШУА-ийн аргачлал • Хоёр аргачлалд 49 түүвэр ашигласан. • Хоёр аргачлалаар гарсан үр дүнгийн корреляци нь 0,81 байгаа.

  19. Э.Ш. бүтээлийн үнэлгээндашиглах сэтгүүлүүдийн жагсаалт • Гадаадын индекстэй сэтгүүл:Thompson Reuters-ийн гаргасан жагсаалтын дагуу үнэлгээ хийх оны индексээр тооцсон • 0.2-оос доош индекстэй эсвэл индексгүй (peer-reviewed) сэтгүүлүүд: Математикийн сэтгүүлүүдийн хувьд MathSciNet-д бүртгэлтэй сэтгүүлийг peer-review хийгддэгт тооцно. ОХУ-ын ВАК-ийн жагсаалтад орсон боловч JCR-д бүртгэлгүйэсвэл MathSciNet-д бүртгэлгүй сэтгүүлүүд энд багтана.

  20. Э.Ш. бүтээлийн үнэлгээндашиглах сэтгүүлүүдийн жагсаалт • Peer-review хийгддэггүйсэтгүүлүүд:MathSciNet-д бүртгэлгүй гадаадын сэтгүүлүүд энд орно. Монголын сэтгүүлүүдээс зөвхөн • МУИС-ийн э.ш. бичиг • ШУА-ийн мэдээ • ШУТИС-ийн э.ш. бичиг • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс эрхлэн гаргадаг “Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл”

  21. Э.Ш. бүтээлийн үнэлгээндашиглах сэтгүүлүүдийн жагсаалт • МУИС-ийн “Боловсрол Судлал” • ШУА-ийн Информатикийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Информатик” сэтгүүл • ШУТИС-ийн э.ш. бичиг

  22. МУИС-ийн шилдэг бүтээлийн журам МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл 144 Захирлын 2003.12.23-ны өдрийн 727 тоот тушаалын хавсралт 2 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ Гурав.Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах үе шат, бүрдүүлэх материал 3.8. Шалгаруулалтанд ирсэн бүтээлийг оноолон дүгнэхдээ Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт, түүнд харгалзах оноог (захирлын 2003 оны 05 сарын 13-ны өдрийн 266 тоот тушаалын 3-р хавсралт) баримтална.

  23. МУИС-ийн шилдэг бүтээлийн журам МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл 146 Захирлын 2003.05.13-ны өдрийн 266 тоот тушаалын хавсралт 3 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТҮҮНД ХАРГАЛЗАХ ОНОО А. Эрдэм шинжилгээний бүтээлОноо* Гадаадад хэвлэгдсэн нэг сэдэвт бүтээл 30 хүртэл Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 25 хүртэл Шинжлэх ухааны докторын диссертаци 25 Докторын диссертаци 20 Гадаадын аль нэг орны мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 15 Бүтээлээс эерэг ишлэл авсан байдал: А. Гадаадад 2 Б. Дотоодод1 Өөрийн судалгааны үр дүнг нэгтгэн бичсэн монографи (дотоодод) 15 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн өгүүлэл 10 Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл (Хэвлэгдээгүй) 5

  24. МУИС-ийн шилдэг бүтээлийн журам Дууссан ажлын хүлээлгэн өгсөн тайлан (Мэдээллийн санд бүртгэгдсэн) 5 Дотоодын эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдсэн өгүүлэл 4 Улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн илтгэлийн товчлол 3 Улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл (Хэвлэгдээгүй) 2 Сургууль, факультетийн хэмжээнд тавьсан илтгэл 1 Б. Шинжлэх ухаан , сургалт, үйлдвэрлэлийн холбоо: Шинэ бүтээл (эрхийн хамгаалалт хийгдсэн) 15 Мэргэжлийн сурах бичиг 10 Гарын авлага 8 Бүтээгдэхүүний загвар, шинэ технологи 5 Оновчтой санал 3 Орчуулсан сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн ном 5 Редакторласан ном 5 Боловсруулж батлуулсан стандарт 3 Эрдэм шинжилгээний хялбаршуулсан ба сурталчилгааны өгүүлэл 1 Эрдэм шинжилгээний бичгийн редакцийн зөвлөлийн гишүүн 2 * Бүтээл олон зохиогчтой бол оноог бүх оролцогчдод тэнцүү хуваана.

  25. МУИС-ийн шилдэг бүтээлийн журам В. Эрдэм шинжилгээний удирдлага, зохион байгуулалтын ажил: Олон улсын ЭШ-ний хурал зохион байгуулах 5 үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах 3 Шинжлэх ухааны докторын ажилд зөвлөгчөөр ажиллах 8 Удирдсан докторын ажил 5 Олон улсын судалгааны төсөл, багт оролцон ажиллах 5 Төсөл, сэдэв удирдан ажиллах 5 Аж ахуйн байгууллагын гэрээт болон захиалгат эрдэм шинжилгээний ажил 5 Эрдмийн зөвлөлийн гишүүн 1 Эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүнээр ажиллах 1 Диссертацид шүүмж хийх 2 Удирдсан магистрын ажил 2 Их семинар удирдах 2 Мэргэжлийн судалгааны семинар удирдах 1 * Бүтээл олон зохиогчтой бол оноог бүх оролцогчдод тэнцүү хуваана.

  26. Санал болгож буй хувилбар • МУИС-ийн “Шилдэг бүтээл шалгаруулах журмын” А хэсгийн оронд ОШУА-ын аргачлалыг оруулах • Б. Шинжлэх ухаан , сургалт, үйлдвэрлэлийн холбоо, В. Эрдэм шинжилгээний удирдлага, зохион байгуулалтын ажил гэсэн хэсгийн шалгуур үзүүллэлтүүд, оноог баталгаажуулах

  27. Дүгнэлт • Шалгуур үзүүлэлтүүд, түүнд харгалзах оноог батлах • Э.ш.а-ын тайлан гаргах хүснэгт, түүнийг бөглөх журам, сэтгүүлүүдийн ангилал, жагсаалт гаргах, хурлуудыг гадаадын ба дотоодын гэж ангилах аргачлалыг тогтоох • Э.ш.а-ын бүртгэлийн сантай болох • Ишлэлийг тооцох аргачлалыг тодорхойлох • Бүрдүүлсэн сангийн хувьд боловсруулалт хийдэг програм хангамж боловсруулах

  28. Анхаарал тавьсанд баярлалаа!

  29. Нээлттэй уулзалт дээр гарсан саналууд • Байгалийн шинжлэх ухааны бусад салбаруудад үнэлэх зарчим математикийнхтай үндсэндээ ижил • Нийгмийн ш.у.-ны салбарт нэвтрүүлж болно. • Биологийн зарим сэтгүүлүүд JCR-д бүртгэлгүй боловч салбартаа тэргүүлдэг. Иймд салбарын онцлогийг тусгах хэрэгтэй. • Инновацитай хэрхэн уялдаж байгаа вэ? шинэ технологи, патент боловсруулахыг дэмжих

  30. Нээлттэй уулзалт дээр гарсан саналууд • Эерэг ишлэлийг тооцох • Scientometricsгэдэг салбар манайд хөгжөөгүй. Үнэлгээ, мэдээллийн сан байгуулах нь ШУТСан, ШУА, их дээд сургуулиудын үйл ажиллагаа санхүүжилтын хуваарилалттай холбоотой. Энэ чиглэлээр ШУТС-тай хамтран төсөл хэрэгжүүлбэл зүйтэй. • Томсон Рейтерстэй Web of Science-ийг хөнгөлөлттэй үнээр ашиглах арга зам хайх.

More Related