1 / 39

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН. 201 3 - 10-28. - V V Р Э Г Д А А Л Г А В А Р -. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/953 дугаар захирамжаар баталсан шинэ журмаар зохион байгуулж байна.

kato-rivera
Télécharger la présentation

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2013-10-28

  2. - V V РЭГ ДААЛГАВАР - Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/953 дугаар захирамжаар баталсан шинэ журмаар зохион байгуулж байна.

  3. - V V РЭГ ДААЛГАВАР - -Журмын 4.4, 4.5-д нэр дурьдагдсан байгууллагын удирдлагууд 14 хоног тутмын шуурхай зөвлөгөөнд мэдээллүүдээ бэлтгэн ирж байна. -Мөн шуурхай зөвлөгөөнд оролцож байгаа албан тушаалтнууд өөрийн байгууллагын ажилтай холбоотой мэдээллийг өгөхөд байнга бэлэн байх шаардлагатай. -Журмын 7 дугаар бүлэг буюу шуурхай зөвлөгөөнд оролцогсдын хүлээх үүрэг, хариуцлагын заалтуудад анхаарлаа төвлөрүүлэхийг хүсье.

  4. - V V РЭГ ДААЛГАВАР - Эхний 9 сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харъяа газрын удирдах ажилтнуудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, урамшуулал олгоход дүүргүүдийн Засаг дарга, агентлаг, харъяа газрууд шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж биелэлтийг ирүүлсэн байдал, шуурхай зөвлөгөөнд оролцолтыг /ирцийг/ харгалзуулан дүгнэсэн болно.

  5. - V V РЭГ ДААЛГАВАР -

  6. - V V РЭГ ДААЛГАВАР - № 1 Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбартаа дүүрэг, иргэдэд үйлчлэх захиргааны бүтэц бүхий өөрчлөлт хийх санал боловсруулж дүүргийн Засаг дарга нартай зөвшилцөж танилцуулах.

  7. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т-

  8. - V V РЭГ ДААЛГАВАР - № 2 Холбогдох байгууллагууд нийслэлийн хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олголтын байдал /Дүүргүүдийн Засаг дарга нараас санал авч/, худалдан авах ажиллагааны тендерийн ажлын явц, дүүргүүдийн тулгамдсан асуудлын талаар шуурхай зөвлөгөөнд мэдээлж, иргэддээ нээлттэй болгох.

  9. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2013 оны 02 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 24-ний хооронд - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн хэмжээнд 2013 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гарсныг болон өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг байгууллагын www.umch.gov.mn сайтад байнга байршуулж иржээ. 525-ыг нь зөвшөөрч шийдвэрлэсэн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн 676 хүсэлт ирсэн Баримт бичгийн бүрдэл дутуу, холбогдох хууль дүрэмтэй зөрчилдсөн учир 151 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүй хариуг албан ёсоор өгсөн байна.

  10. - V V РЭГ ДААЛГАВАР - № 3 Авто тээврийг шалган нэвтрүүлэх 22-ын товчооноос цааш зам тавьж байгаа “Бэрх зараа” ХХК-ны ажлын явцтай Н.Гантөмөр, Ё.Гэрэлчулуун дарга, Ерөнхий менежер Б.Бадрал нар танилцах, хэвлэл мэдээллээр байдлыг мэдээлэх

  11. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т-

  12. - V V РЭГ ДААЛГАВАР - № 4 Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ дэд төв барих асуудлыг 2013 оны 12 дугаар сарын 10-наас өмнө шийдүүлэх.

  13. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр үе шатанд хэрэгжих Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах ажлыг санхүүжүүлэх Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн асуудлыг Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжсэнийг энэ долоо хоногт УИХ-ын холбогдох Байнгын хороод хэлэлцэх гэж байна. /Нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэс/

  14. - V V РЭГ ДААЛГАВАР - № 5 Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс дүүргүүдэд эрх шилжүүлэн гүйцэтгэж байгаа, гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг тухай бүр өгч, гүйцэтгэгч компаниудад ажлаа хэвийн явуулах нөхцлийг хангах.

  15. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн төсвийн гурван эх үүсвэрийн хөрөнгөөр 2013 онд 2013 онд санхүүжих дүн 355.3 тэрбум төгрөг, гэрээний дүн 304.6 тэрбум төгрөг 1450 ажил

  16. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- 2013 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар олгосон санхүүжилт 135.4 тэрбум буюу батлагдсан төсөвт эзлэх хувь 38.1, гэрээнд эзлэх хувь 57.3 байна. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг саатуулсан, хүлээгдэж байгаа асуудал нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст байхгүй гэсэн мэдээллийг тус хэлтэс өгсөн болно.

  17. - V V РЭГ ДААЛГАВАР - № 6 Нийслэлээс зарлаж буй тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн дүүргийн ЗДТГ-ын төлөөллийг хуулийн дагуу заавал оролцуулж байх.

  18. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Дүүргийн Худалдан авах ажиллагааны алба ЗДТГ-ын төлөөллөө тухай бүр оролцуулж ирсэн бол нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас • Дүүргийн тохижилт, • Ногоон байгууламж, • Гэр хорооллын болон орон сууцны хорооллын дундуурх авто зам, • Гэрэлтүүлэг • Орон сууцны барилгын дээвэр, • Лифт зэрэг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн дүүргийн ЗДТГ-аас холбогдох хуулийн дагуу төлөөлөл оролцуулж байх бодлого баримтлан ажиллахаа мэдээллээ.

  19. - V V РЭГ ДААЛГАВАР - № 7 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг яаралтай хийж дуусган дүүргүүдэд хүргүүлж, иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжтой болгох.

  20. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Налайх дүүрэгт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх компанийг шалгаруулжээ. • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх батлагдсан байршлуудад шалгарсан компаниуд иргэдийн саналыг авч тохиролцсоныг үндэслэн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж батлуулсан, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн 8 байршилд, Инженер геодези ХХК Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг хийж байна.

  21. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Өнөөдрийн байдлаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө албажиж дүүргүүдэд хүргэгдээгүй учир иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй байна.. • Тус газар өмнөх шуурхай зөвлөгөөн дээр Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас тавьсан саналуудыг судлан үзээд заримд нь хариу тайлбар өгсөн болон хэрэгжилтийг зохион байгуулж байгаа талаарх мэдээллээ ирүүллээ.

  22. - V V РЭГ ДААЛГАВАР - № 8 Нийслэлийн Агаарын чанарын алба үртсэн шахмал түлшийг Баянгол дүүрэгт нийлүүлэлтийг эрчимжүүлэх.

  23. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛЭЭР: Дүүргийн нэгдсэн агуулахад 2013 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар Хялганат НӨУҮГ-ын 365,5 тонн, Хайрханбуянт ХХК-ны 491,5 тонн үртсэн шахмал түлшийг хүлээн авснаас жижиглэнгийн 2 цэгт 20,0 тонныг гаргасан байна. • 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар: • “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ 340.575 тонн, • “Тара” ХХК нь 100 тонн, • “Хайрхан буянт” ХХК нь 126 тонн үртсэн шахмал түлшийг тус тус Улаанбаатар хотын нөөцийн агуулахад хүлээлгэн өгөөд байна. • Мөн “Ворм-Энержи” ХХК 107,22 тонн үртсэн шахмал түлшийг нийлүүлсэн байна.

  24. - V V РЭГ ДААЛГАВАР - № 9 Хотын хэмжээнд дулаан, цэвэр бохир ус, холбооны худгуудыг тагтай болгох, авто замын ус нэвтрүүлэх сувгийн шүүр алдагдсаныг нөхөн тавих ажлыг Захирагчийн ажлын алба холбогдох байгууллагуудаар гүйцэтгүүлэх.

  25. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Хотын хэмжээнд дулаан, бохир ус, холбооны худгуудыг тагтай болгох, авто замын ус нэвтрүүлэх сувгийн шүүр алдагдсаныг нөхөн тавих ажлыг нийслэлийн Засаг даргын 2012 оны А/590 дүгээр захирамжийн заалтын дагуу зохион байгуулж байгаа бөгөөд ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Захирагчийн ажлын алба холбогдох байгууллагуудад албан бичиг явуулжээ. • Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Энхтайваны өргөн чөлөө, Хувьчгалчдын гудамж, Тасганы овоо, Хүмүүнлэгийн их сургууль, Сүлжмэл, Цэцэг төв, 11 дүгээр хороолол орчимд нийтдээ 18 шүүрт худаг, 4 үзлэгийн худагт засвархийж бүтэн болгосон ба хотын шаардлагатай зарим хэсгүүдэд шүүрт худаг шинээр тавих, засварлах ажлыг үргэлжлүүлж байна. • ОСНААУГ-ын Орон нутгийн өмчит үйлдвэрийн 21 газрын харъяалалд ус, дулаан, ариутгах татуургын 6444 худаг байдгаас 5892 худаг нь зориулалтын тагтай, 552 худаг нь зориулалтын биш тагтай байгааг ашиглалтын явцад солино.

  26. - V V РЭГ ДААЛГАВАР - № 10 Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар он дамжин баригдаж байгаа хороодын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэн ашиглалтад хүлээн авах.

  27. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Иргэдэднэгцэгийнүйлчилгээүзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын угсралтын ажлын явцын мэдээ 2013 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар: • Чингэлтэй дүүрэгт он дамжин баригдсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны барилгыг ашиглалтад хүлээн авсан, • 3 дугаар хороо 60.0 хувь • 17 дугаар хороо 70.0 хувь • 19 дүгээр хороо 95.0 хувь • 10 дугаар хороо 95.0 хувь • нийт 4 хорооны дүнгээр 80.0 хувьтай нь энэ онд ашиглалтад хүлээн авах боломжтой.

  28. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • 2013 онд барихаар төлөвлөсөн Сонгинохайрхан дүүрэгт: • 11 дүгээр хороо 15.0 хувь • 2 дугаар хороо 15.0 хувь • 1 дүгээр хороо 60.0 хувь • 4 дүгээр хороо 70.0 хувь • 9 дүгээр хороо 15 хувь • 3 дугаар хороо 15 хувь • 10 дугаар хороо 5.0 хувь • нийт 7 хорооны дүнгээр 28.0 хувьтай нь он дамжин баригдах нөхцөл үүссэн байна. • Хорооны цогцолбор барилга барих асуудлаар Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас дээрх 2 дүүргээс бусад дүүргийн талаар мэдээлэл ирүүлээгүй байна.

  29. - V V РЭГ ДААЛГАВАР - № 11 Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, агентлаг, харъяа газрууд дүүргийн ЗДТГ-аас мэдээ мэдээлэл, бүртгэл судалгаа гаргуулахдаа хугацааг нь тулган шаарддагийг таслан зогсоох.

  30. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын албанаас дүүргийн ЗДТГ, агенлаг, харъяа газруудыг хамруулан мэдээ мэдээлэл, бүртгэл судалгаа авахаар хариутай албан бичиг яваагүй байна. • Харин нийслэлийн Боловсролын газраас 2013 оны 1/943, Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 04 дугаартай албан шаардлага Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т биелэлт ирүүлэх хугацаанаас хоцорч болон хугацаа нь тулж ирсэн байна. • Алслагдсан дүүргүүд болох Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд “Монгол шуудан” ХХК шуудан хүргэлтийн явцад хугацаа алдаж болзошгүй байдаг учир дээрх дүүргүүдэд яаралтай явуулсан бичиг, мэдээ, судалгааны хүснэгтүүдийг факсаар болон и-мэйл хаягаар урьдчилан явуулж байх нь зүйтэй юм. • Энэ үүргийн биелэлтээс үзэхэд цаашид дүүргийн ЗДТГ, агентлаг, харъяа газрууд хугацаатай, хариутай бичиг хугацаа хоцорч ирсэн тохиолдолд хүлээн авч шийдвэрлэхээс татгалзах нь байгууллага, албан тушаалтнуудыг хариуцлагажуулна.

  31. - V V РЭГ ДААЛГАВАР - № 12 Дүүргүүдийн ЗДТГ зураг, төсвийн ажил гүйцэтгэдэг нэгжтэй болох.

  32. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Зураг, төсвийн ажил гүйцэтгэдэг нэгжтэй болох асуудлаар дүүргүүд одоогоор шийдэлд хүрсэн зүйл байхгүй байна.

  33. - V V РЭГ ДААЛГАВАР - № 13 Нийслэлийн Өмчийн харилцааны газар маргаантай байгаа газрын жагсаалт болон газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг тухай бүр дүүргүүдийн ЗДТГ-т хүргүүлж байх.

  34. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Дээрх жагсаалт болон шийдвэрийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас дүүргийн Өмч, газрын харилцааны албадад тухай бүр хүргүүлж байсныг Багануур дүүргийн албанаас бусад нь дүүргийн Засаг даргадаа танилцуулалгүй явж ирсэн байна. • Дүүргүүдээс ирүүлсэн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтэд нийслэлийн Өмчийн харилцааны газраас албан ёсоор материал ирүүлээгүй гэсэн мэдээллийн мөрөөр тус хэлтсийн мэргэжилтэн нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллан дүүргүүдэд нөхөн явуулсан жагсаалт, шийдвэрүүдийн талаар тодруулахад төвийн 6 дүүргийн ЗДТГ-т 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5/6095-6100 тоотуудаар явуулсан нь үүрэг даалгавар өгөгдсөнөөс хойш ажлын 8 хоног өнгөрчээ. /Үзүүлэх/

  35. - V V РЭГ ДААЛГАВАР - № 14 Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Хан-Уул, Налайх, Багануур, Баянгол дүүргийн Засаг дарга нараас хөрөнгө шийдүүлэхээр тавьсан саналыг нэгтгэн боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах.

  36. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- БАГАНУУР ДҮҮРЭГ Багануур дүүргийн 850 хүний суудалтай Соёлын ордоны барилга 2012 онд нийт санхүүгийн төсөв 2.0 тэрбум төгрөг батлагдсан Нийслэлийн Засаг даргаас БНДүүргийн Засаг даргад эрх шилжин тендер зарлагдсан “Сантхаан” ХХК шалгарсан. 2013 онд нийт санхүүгийн төсөвт уг ажлын үргэлжлүүлэхээр 4.7 тэрбум төгрөг баталсан боловч “Сантхаан” ХХК өмнөх онд батлагдсан хөрөнгийн барилгын ажлыг хийж эхлээгүй тул 2013 оны 07 дугаар сарын 04-ны НИТХ-аар Төсвийн тодотголоор 2013 онд батлагдсан 4.7 тэрбум төгрөг татагдсан тул дахин тендерийг энэ онд зарлах боломжгүй болсон.

  37. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- ХАН-УУЛ ДҮҮРЭГ • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шувуун фабрикийн цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагаатай Захирагчийн ажлын албаны ИБХэлтсээс газар дээр очиж танилцан уг асуудлаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах саналаа боловсруулан ажиллаж байна. • Хан-Уул дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн сантехникийн засварын ажлын хөрөнгийн хувьд энэ онд шийдвэрлэх боломжгүй, дүүргийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгээс бүх дүүрэг, боловсролын газраас өвөлжихөд хүндрэлтэй сургууль, цэцэрлэгийн судалгаа авахад санал ирээргүй байна.

  38. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- НАЛАЙХ ДҮҮРЭГ • Налайх дүүргийн дулааны гол шугамыг хэсэгчилэн солих ажилд нийт санхүүгийн төсвөөс 2013 онд өвөлжилт бэлтгэх ажлын хүрээнд 36.4 сая зарцуулах • Захирагчийн ажлын албаны ИБХэлтсээс уг ажилтай газар дээр нь очиж танилцахад холбогдох ажил хариуцсан хүмүүс нь байхгүй байсан тул дахин дахин нягтлах шаардлагатай болсон.

  39. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related