1 / 58

Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх аргачлалын харьцуулсан судалгаа

Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх аргачлалын харьцуулсан судалгаа . Доктор А.Сайнбаяр, МУИС-ийн ЭШИХ Доктор Д.Энхбат, ШУТИС-ийн УУИС-ийн профессор Доктор, дэд профессор Р.Төрбат, ШУТИС-ийн Тэргүүлэх профессор Доктор Ө.Одгэрэл, Цахилгаан холбоо компанийн зөвлөх .

kirk
Télécharger la présentation

Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх аргачлалын харьцуулсан судалгаа

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх аргачлалын харьцуулсан судалгаа Доктор А.Сайнбаяр, МУИС-ийн ЭШИХ Доктор Д.Энхбат, ШУТИС-ийн УУИС-ийн профессор Доктор, дэд профессор Р.Төрбат, ШУТИС-ийн Тэргүүлэх профессор Доктор Ө.Одгэрэл, Цахилгаан холбоо компанийн зөвлөх “ОЮУНЫ ӨМЧИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ СЭДЭВТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2014.04.02 УЛААНБААТАР

  2. Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээ • Зардалд суурилсан аргачлал (Cost Method) • Зах зээлд суурилсан аргачлал (Market Method) • Орлогод суурилсан аргачлал (Income Method ) • Бууруулсан мөнгөний урсгалын арга зүйг ашиглан оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх • Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээнд мэдээллийн технологийг ашиглах • Монголын нөхцөлд тохирох оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээний боломжийн судалгаа

  3. Ерөнхий зүйл • Хөрөнгийн өртөг Хөрөнгийн өртөг нь түүний ирээдүйн эдийн засгийн үр ашгийн өртгийг хэлнэ.Биет ба биет бус хөрөнгийн өртгийг үнэлж болно. • Оюуны өмчийн өртөг (патент, үйлдвэрийн дизайн, барааны тэмдэг, зохиогчийн эрх, худалдааны нууц) Оюуны өмчийн хөрөнгийн өртөг нь түүний өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах чадавхийн илэрхийлэлт ба эрхзүйн хувьд оюуны өмчийн өрсөлдөх чадавхийн онцгой эрхийн баталгаажуулалт; эдийн засгийн өнцгөөс үзэхэд оюуны өмчийн хөрөнгийн ашиглалтыг хянах онцгой чадавхийг хэлнэ(IP Panorama, WIPO). Оюуны өмчийн хөрөнгийн хувьд тоологдох өртөгтэй байхын тулд: • эзэмшигч/хэрэглэгч хэмжигдэх боломжтой эдийн засгийн үр ашгийг бий болгох • холбогдох бусад хөрөнгийн өртгийг өндөржүүлэх шаардлагатай Оюуны өмчийн хөрөнгө нь бие даан тодорхойлогдох, шилжүүлэх боломжой байх ба эрх зүйн хувьд оршин тогтнохоос гадна эдийн засгийн амьдралтай байна.

  4. Оюуны өмчийн хөрөнгийн өртөг • Оюуны өмчийн үнэлгээ гэж тодорхой оюуны өмчийн мөнгөн өртгийг тодорхойлох явцыг хэлнэ (IP Panorama, WIPO). Оюуны өмчийн хөрөнгөөс өртөг гаргах • Оюуны өмчийг шууд ашиглах • Оюуны өмчийг зарах ба лицензээр ашиглах • Оюуны өмчийг ашиглахгүйгээр өртгийг нэмж болно/зөвхөн эзэмших/. Үүнд: • Хэрэглэгчийн хэлэлцүүлэх хүчийг багасгах • Ханган нийлүүлэгчийн хүчийг баланслах • Өрсөлдөөнийг сулруулах • Өрсөлдөөний босгыг өндөржүүлэх • Орлох боломжийн аюулыг багасгах

  5. ПАТЕНТЫН ҮНЭЛГЭЭ

  6. Үнэлгээ хийх урьдчилсан нөхцөл Оюуны өмчийн хөрөнгө нь • онцгой тодорхойлолт ба хүлээн зөвшөөрөгдсөн бичгээр илэрхийлэгдсэн байх • баталгаа эсвэл биет нотолгоо баримт байх шаардлагатай/гэрээ, лиценз, бүртгүүлсэн баримт, компьютерийн диск, журмын дагуу бүрдүүлсэн баримт бичиг, санхүүгийн баримт бичиг дээр бүртгэгдсэн харилцагчийн жагсаалт/ • тодорхойлох боломжой хугацаанд /хугацааны интервалд/ бий болох ба оршин тогтнох эсвэл тодорхойлогдох үйл явц байх • эрх зүйн хувьд үйл ажиллагаанд орох эсвэл шилжих чадавхтай байх • тусдаа тодорхойлогдох орлогын урсгалтай байх ба бизнест оролцох бусад хөрөнгийн нөлөөллөөс тусдаа байх чадавхтай байх • бусад бизнесийн хөрөнгийг ижил худалдан авагчид борлуулахгүйгээр тусдаа зарагдах боломжтой • үнэлгээ нь цуцлагдах, тодорхой хугацаанд оршин тогтнохыг нь хойшлуулах боломжой эсвэл тодорхой үйл явдлын үр дүн байх

  7. Оюуны өмчийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлс • Өртгийн урьдач нөхцөл • Өртгийн стандарт /Fair market value, Fair value/ • Үнэлгээний шалгаан, зорилго • Үнэлгээний цаг, огноо • Мэдээ, холбогдох баримтын бодит шинж чанар,тэдгээрт нэвтрэх боломж • Хэрэглэх үнэлгээний арга зүй, тодорхой үнэлгээний арга зүйн таамаглал • Эрх зүй, татвар, санхүү, эсвэл бусад бизнесийн нөхцөл, шаардлагууд • Холбогдох оюуны өмчийн хөрөнгийн мөн чанар, цар хүрээ, давуу тал/бодит байдал • Тус оюуны өмчийн сэдэвтэй ажиллахад гарах алдаа, зөрчил эсвэл эдлэх эрх

  8. Үнэлгээний өдөөгч шалтгаан

  9. Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх аргачлал • Тоон арга /санхүү/ • Чанарын арга/олон хэмжээст/ Стратеги Эрх зүй

  10. Зардалд суурилсан аргачлал (Cost Method) • Зардалд суурилсан оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээ гэж үнэлэгдэж буй оюуны өмчийн хөрөнгөтэй ижил эсвэл төстэй оюуны өмчийн боловсруулалтын зардлыг тооцон гаргахыгхэлнэ. • Цаг хугацааны тодорхой нэг цэгт түүнийг боловсруулахад шаардагдах шууд зардлын нийт дүн ба боловсруулахад оролцсон боломжит зардлын дүн дээр элэгдэлд орох хүчин зүйлийг /obsolescence/ тооцон оюуны өмчийн хөрөнгийн өртгийг тооцоолон гаргадаг арга зүй • Нөхөн бүтээх ба нөхөн өөрчлөх зардлын хоёр арга зүйг ашигладаг.

  11. Нөхөн бүтээх, нөхөн өөрчлөх зардлын арга зүйн харьцуулалт

  12. Зардалд суурилсан оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээг хийх үе шат a) Нөхөн өөрчлөх зардлыг доорх томьёогоор тооцно: • Нөхөн бүтээх зардал – зохицуулагдах функциональ ба технологийн элэгдэл, хорогдол = нөхөн өөрчлөх зардал • Үүнд оюуны өмчийн хөрөнгийн дутагдал, хомсдол нь тухайн оюуны өмчийг сайжруулахад гарах эдийн засгийн үр ашиг нь өөрчлөхөд шаардлагатай материал, ажиллах хүч, хугацааны өнөөгийн зардлаас илүү өндөр байх тохиолдолд зохицуулагдах боломжтой гэж үнэлдэг байна. Нөхөн өөрчлөх зардлыг ашиглан оюуны өмчийн хөрөнгийн өртгийг тооцно. • Нөхөн өөрчлөх зардал - Эдийн засгийн элэгдэл, хорогдол - Зохицуулах боломжгүй функциональ ба технологийн элэгдэл, хорогдол = Өртөг • Оюуны өмчийн хөрөнгийн дутагдал, хомсдол нь хөрөнгийг /материал, ажиллах хүч, хугацаа/ сайжруулах өнөөгийн зардал нь өөрчлөхөд хүлээгдэх ирээдүйн эдийн засгийн үр ашгаас илүү өндөр байхад тус хөрөнгийг зохицуулах боломжгүй гэж үнэлдэг. б) Нөхөн бүтээх арга зүйг ашиглах нөхцөл байдал: • Шүүн таслах ажиллагааны зорилго • Хөрөнгө оруулалтын өгөөжийг хэмжих • Татварыг тайлагнах зорилго /эмбэддэд компьютерийн програм хангамжинд/ с) Нөхөн өөрчлөх арга зүйг ашиглах нөхцөл байдал: • Оюуны өмчийг худалдан авах наймаа, хэлэлцээрийн өмнөх зорилтот үнийг үнэлэх • Боломжит роялти хувийн суурийг тооцох • Шилжүүлэх үнийг тодорхойлох • 20 жилийн өмнөх хэрэглэгчийн брэндийг шинэ бүтээгдэхүүн бүхий өнөөдрийн зах зээлд нэвтрүүлэх • Интернет ба подкастинг г.м шууд хэрэглэгчтэй харьцах нөхцөл, тохиолдол

  13. Зардалд суурилсан аргачлалын давуу, сул тал

  14. Зах зээлд суурилсан аргачлал (Market Method) Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээний зах зээлд суурилсан арга зүй гэж харьцуулах боломжтой санхүүгийн нөхцөл байдал, орчинд ижил төстэй оюуны өмчийн хөрөнгийн бодит үнийн харьцуулалтанд суурилсан арга зүйг хэлнэ. Тус үнэлгээг хийхэд доорх шаардлагыг хангана: • Идэвхтэй зах зээл (үнийн мэдээлэл, цар хүрээ) • Ижил төстэй тодорхой оюуны өмчийн хөрөнгө эсвэл харьцуулагдах ижил төстэй оюуны өмчийн хөрөнгийн багцын солилцоо • Оюуны өмчийн хөрөнгүүдийг төгс байдлаар харьцуулах боломжгүй тохиолдолд зөрөөний хяналтыг тохируулан өөрчлөх хувьсагч хэмжигдэхүүн.

  15. Зах зээлд суурилсан үнэлгээний арга зүйн үе шат

  16. Зах зээлд суурилсан аргачлалын сул, давуу тал

  17. Орлогод суурилсан аргачлал (Income Method) Орлогод суурилсан оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээний аргачлал нь тус хөрөнгөөс хүлээгдэж буй ирээдүйн эдийн засгийн орлогыг өнөөдрийн үнэ цэнээр тодорхойлохыг хэлнэ. доорх зарчмаар эдийн засгийн орлогыг тодорхойлно: • Тус хөрөнгийн үлдсэн ашигтай амьдралын хугацаанд (remaining useful life (RUL))тус оюуны өмчийн хөрөнгөөс үүсэх орлогын урсгалыгэсвэл зардлын хэмнэлтийгтөсөөлөн тооцно; • Тус хэмнэлт/орлогын урсгалаас тухайн оюуны өмчийн хөрөнгөтэй шууд холбоотой зардлуудыг ялгаж авах/ажиллах хүч, материал, шаардлагатай хөрөнгө оруулалт, эдийн засгийн орлого, зээл, хөрөнгийн татвар, тооцоо, зардал орно/. • Бууруулсан мөнгөний эрсдлийн хүчин зүйлийг тооцно. Үүнд орлогыг өнөөгийн үнэ цэнийг (present value)бууруулагч коэффициэнт (discount rate) эсвэл капиталжих коэффициэнтээр (capitalization rate)олно.

  18. Орлогод суурилсан аргачлал (Income Method) Эдийн засгийн орлогыг хэмжих арга зүй нь олон төрлийн орлогын аргуудтай холбоотой. Жишээлбэл: • Нийт, цэвэр орлого • Нийт ашиг • Цэвэр ажлын/урсгал орлого • Татварын өмнөх орлого • Цэвэр орлого /татварын дараах/ • Үйлчилж буй/ажлын мөнгөн урсгал/ • Цэвэр мөнгөн урсгал • Урт хугацааны өсөлттэй орлого • Зардлын хэмнэлт Дээрх олон төрлийн эдийн засгийн орлогын хэмжигдэхүүнийг бууруулагч коэффициэнт ба эсвэл капиталчлах коэффициэнтийг ашиглан орлогыг тодорхойлох хэмжүүрийг ашиглаж болно.

  19. Орлогод суурилсан аргачлал (Income Method) Олон төрлийн орлогын арга зүйг доорх хоёр үндсэн шинжилгээний категорид хуваагдана: Шууд капиталчлах хувь (Capitalization rate) • Шинжээч тодорхой нэг хугацааны /үнэлгээ хийж буй огноогоос ирээдүйн нэг цэг хүртэл/ эдийн засгийн орлогын хэмжүүрийг үнэлэн тус хэмжүүрийг тохирох хөрөнгө оруулалтын өгөөжийн хувиар хувааж олно /Capitalization rate/. • Тус капиталжих хувийг тооцохдоо шинжээчийн хүлээж буй тухайн эдийн засгийн орлогын урсгалын хугацаанаас хамааран үргэлжилсэн хугацаа эсвэл онцгой заагдсан хугацаанд тооцож болно. Бууруулсан мөнгөний урсгал (Discounted future economic benefits) • Шинжээч эдийн засгийн орлогыг хэмжихэд тохирох эдийн засгийн хэмжүүрээр ирээдүйн тодорхой хугацааны үе болгоноор төсөөлөн тооцох аргачлал болно. • Ирээдүйн эдийн засгийн орлого /мөнгөн урсгалыг таамаглан тооцохдоо өнөөгийн үнэ цэнийг бууруулах хувийг ашиглан өнөөгийн үнэ цэнэ рүү хөрвүүлнэ. • Өнөөгийн үнэ цэнийн бууруулсан хувь нь тооцсон эдийн засгийн орлогын төсөөллийн хугацааны цар хүрээндэх тодорхой хүлээгдсэн хугацаан дахь хөрөнгө оруулагчийн шаардах өгөөжийн хувь юм.

  20. Орлогод суурилсан арга зүйн давуу, сул тал

  21. Оюуны өмчийн үнэлгээнд бэлдэх Үнэлгээний үйл явц нь • Эдийн засаг, аж үйлдвэр,онцгой бизнесийн гүнзгий ойлголтыг шаардахаас гадна оюуны өмчийн хөрөнгийн талаарх хангалттай мэдээллийг шаардана. • Тус мэдээллийг оюуны өмчийн хөрөнгийн аудит хийх ба суурь мэдээллийг судлах шаардлагатай

  22. А. Оюуны өмчтэй холбоотой мэдээлэл • Бизнес ямар оюуны өмчийн хөрөнгийг эзэмшдэг вэ ? • Бусдын эзэмших оюуны өмчийн хөрөнгө нь бизнест ашигладаг уу /зөвшөөрөлтэй ба зөвшөөрөлгүй/? • Бизнесийн эзэмшиж буй эсвэл ашиглаж буй бүртгэх шаардлагатай оюуны өмчийн хөрөнгийг холбогдох эрх зүйн журмын дагуу бүртгүүлсэн үү. Хэрэв бүртгүүлээгүй бол ямар үе шат, хэмжүүрийн дагуу тус оюуны өмчийн хөрөнгийг холбогдох эрх зүйн журамд нийцүүлэн бүртгүүлэх вэ? • Тус оюуны өмчийн хөрөнгийг хэн эзэмшиж байгаа вэ. Эзэмшигч нь компани уу эсвэл нэгээс дээш тооны ажилтан, зөвлөх, эсвэл түүний партнёр уу. • Өюуны өмчийн өртөгт нөлөөлөх ямар нэгэн хүчин зүйл байна уу. Жишээлбэл, эрх зүйн амьдралын хугацаа нь хэтэрхий богино байх эсвэл тус оюуны өмчтэй өрсөлдөх альтернатив технологи байх эсвэл орлох бүтээгдэхүүн байх эсэх. • Гуравдагч тал компанийн оюуны өмчийн эрхийг эзэмших өрсөлдөөний магадлал бий юү. • Үйл ажиллагааны эрх чөлөө байна уу. Гуравдагч тал эзэмшиж буй оюуны өмчийн хөрөнгө нь тус компанийн оюуны өмчийн хөрөнгийг хөгжүүлэх эсвэл үр ашигтай хэрэглэхэд саад болох магадлал байна уу. • Патентын хувьд нотлон тодорхойлолтын бүтэц нь (claim) доорх гурван ирээдүйн чигт хандлагын оюуны өмчийн үнэлэх тэргүүлэх үүрэгтэй болно: • Арилжааны өртгийг бүтээхэд шардлагатай зүйлийг нотлон тодорхойлно • Нотлох тодорхойлолт нь хүчинтэй ба ажиглах боломжтой • Оюуны өмчийн эзэмшигч нотлон тодорхойлолтын цар хүрээнд үйл ажиллагааны эрх чөлөөг эдлэнэ. • Тухайн оюуны өмч нь бусад түүнийг илүү хүчтэй болгох бусад дагалдах оюуны өмчтэй хамт багцлагдах боломж байна уу? Жишээлбэл, патент барааны тэмдэг, аж үйлдвэрийн дезайн, худалдааны нууцаар баталгаажсан байдал

  23. Б. Зах зээлийн мэдээлэл • Оюуны өмчийн хөрөнгийн зах зээлийн чадавхи нь юү вэ? Тогтсон барааны тэмдэг нь шинээр бий болсон барааны тэмдгээс илүү өндөр өртөгтэй болно. Оюуны өмч нь патент байх тохиолдолд түүний эдийн засгийн ашигтай амьдрал ба бусад патентыг зах зээлээс шахан гаргах чадавхи нь түүний өртөгт нөлөөлнө. • Зах зээлд оюуны өмчийн хөрөнгийн өрсөлдөх чадварын түвшин нь ямар вэ. Хүчтэй барааны тэмдэг, патент эсвэл альтернатив/орлох худалдааны нууцлалтай бүтээгдэхүүн байна уу. • Оюуны өмчийн чадавхи нь өндөр өрсөлдөөнтэй эсвэл уламжлалт зах зээлийн бодлогоор хадгалагдаж байна уу. • Ихэнх тохиолдолд, бүс нутгийн эсвэл олон улсын цар хүрээг хамарсан оюуны өмчийн хөрөнгө илүү өргөн тархацтай ба илүү өндөр өртөгтэй байдаг. Зарчмын хувьд оюуны өмчийн хамгаалалтын газарзүйн тархалт өргөн байх тусам илүү өндөр зах зээлийн чадамжтай гэж тооцдог. • Оюуны өмчийн хөрөнгийн багцад оюуны өмчийн хөрөнгөд багтах олон төрлийн бүтээгдэхүүн орж болно. Жишээлбэл, барааны тэмдэг нь олон бүтээгдэхүүнийг хамрах эсвэл нэг бүтээгдэхүүнд хамрагдаж болно. Патентын хувьд оюуны өмчийн хөрөнгийн багцад суурь патент /бусад пантетууд ашиглана/, хамаарах патент /өөр суурь патентад үндэслэнэ, өөрөөр хэлбэл тус патентад суурилсан шинэ бүтээлүүд нь мөнхийн урт хугацааны / эсвэл бие даасан патент /одоо ашиглагдаж буй ямар нэгэн патентаас хамааралгүй оршин тогтнох/ . • Тухайн бизнес өрсөлдөгчөө тухайн зах зээлээс шахан гаргах чадавхи нь хэр өндөр вэ.

  24. В. Бусад холбогдох ач холбогдолтой мэдээлэл • Тухайн оюуны өмчид оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь юү вэ. /Брендын хөрөнгө оруулалт г.м./ • Хамтарсан бренд ашиглах эсвэл брендыг өргөжүүлэх боломжтой эсэх. Энэ нь өртөг нэмэх үү. • Бизнес нь тухайн технологийн тодорхой хэсгийг цаашид хөгжүүлэх шаардлагатай эсэх. • Бизнес нь цөм ба лицензээс гадуур байж болох цөм бус оюуны өмчийг эзэмшиж байна уу. • Бизнес нь өөрийн цөм ба цөм бус оюуны өмчөөс илүү их бүтээмж хүлээх боломжтой юу. • Оюуны өмчийн хөрөнгүүд ижил түвшинд даатгагдсан уу.

  25. Бууруулсан мөнгөний урсгалын арга зүй Бууруулсан мөнгөний урсгалын арга зүйг ашиглах тохиолдолд өртөгт нөлөөлөх доорх параметруудыг анхаарах шаардлагатай. Бууруулсан мөнгөний урсгалын арга зүйд ашиглагдах үндсэн параметр • Орлогын урсгалыг тооцох • Орлогын хугацааг тодорхойлох • Эрсдлийг тооцох

  26. Орлогын мөнгөний урсгалыг урьдчилан тооцох • Төслийн орлогын мөнгөний урсгал (Cash Flow (CF)) -ын бууруулсан мөнгөний урсгалын арга зүйн суурь шаардагдах өгөгдөхүүн ба эхний хоёр параметрыг агуулна (цэвэр орлого эсвэл оюуны өмчийн хөрөнгөөс гарах орлого ба тодорхойлогдсон орлого; орлогын урсгалын хүлээгдэх өсөлтийн шинж чанар). • Эхний алхамд орлогын үндэслэлийг гаргах. Цэвэр орлого • Борлуулагдсан бүтээгдэхүүний зардал • Нийт холбогдох илүү ачааллын зардал /борлуулалт, судалгаа, боловсруулалтын зардал ба ерөнхий , захиргааны зардал/ • Төлөгдөх татварын төлбөр = Татварын дараа олсон орлого (earnings after tax (EAT)) Орлогын үндэслэл нь бэлэн мөнгө бий болох ба зарагдахыг шууд илэрхийлэхгүй тул зөв бэлэн мөнгөний урсгалын бий болгох зохицуулалтын олон аргууд байна. Татварын дараах орлого – Нийт элэгдэл, хорогдлын зардал – Ажиллах хүчний өсөлт –Нийт шаардагдах бусад хөрөнгө оруулалт = Мөнгөний урсгал

  27. Үлдсэн эдийн засгийн/ ашиглах боломжтой оюуны өмчийн хөрөнгийн амьдралын хугацаа/Remaining Economic or Useful Life (RUL)/ -н дахь орлогын хугацааг тодорхойлох • Тус оюуны өмчийн хөрөнгийн төрлөөс хамааран түүний эдийн засгийн эсвэл ашиглах боломжтой оюуны өмчийн хөрөнгийн амьдралыг (RUL) тодорхойлно. • Эдийн засгийн эсвэл ашиглах боломжтой амьдралын хугацаа (RUL) нь богино оюуны өмчийн хөрөнгөтэй харьцуулахад урт амьдралын хугацаатай оюуны өмчийн хөрөнгө нь илүү өртөг өндөр байдаг; • Патентын эдийн засгийн ашигтай хугацаа нь 20 жил ба 21 дэх жилээс компани роялти шимтгэлийг төлөхгүй; • Зохиогчийн эрх нь зохиогчийн нас барсны дараа ч ашиглах амьдралын урт хугацаатай; • Эзэмшигчийн хувьд худалдааны нууц нь нууцлалтай хэвээрээ ба өрсөлдөх чадвартай өртгийг хадгалах тохиолдолд тодорхойгүй ашиглалтын амьдралын хугацаатай байна.

  28. Бусад эдийн засгийн/ашиглах боломжтой амьдралын хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс: • Тус оюуны өмчийн хүлээгдэх хэрэглээ ба бусад менежементын багаар удирдуулах боломж • Оюуны өмчийн хөрөнгийн бүтээгдэхүүний амьдралын ердийн цикл ба оюуны өмчийн хөрөнгөтэй ижил төстэй ашиглагдах амьдралын үнэлгээний тухай олон нийтийн мэдээлэл • Техник, технологи, арилжааны хуучралт, элэгдэл • Тус оюуны өмчийн хөрөнгийг ашиглаж буй аж үйлдвэрийн тогтвортой байдал ба тус оюуны өмчийн хөрөнгөөс гарах бүтээгдэхүүн ба үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээний өөрчлөлт • Өрсөлдөгчдийн хүлээгдэх үйлдэл ба ирээдүйн өрсөлдөгчдийн урьдчилсан таамнал • Тус хөрөнгөөс хүлээгдэх ирээдүйн эдийн засгийн ашгийг олох зардлыг тогтмол барих түвшинг тогтоох ба тухайн түвшинд хүрэх нэгжийн чадавхи ба хүсэл зорилго • Тус оюуны өмчийн хөрөнгийг хянах хугацаа, ашиглалтын эрх зүй болон ижил төстэй хязгаарлалт /Жишээлбэл, тухан лицензийн гэрээ дуусгавар болох г.м/ • Хөрөнгийн ашиглах хугацаа тус нэгжийн бусад оюуны өмчийн хөрөнгийн ашиглагдах хугацаанаас хамаарах байдал

  29. Эрсдлийг тооцох (Бууруулагч хувь /Discount Rate) • Бууруулагч хувь нь ирээдүйн цэвэр ашиг эсвэл орлогын урсгалыг бий болгоход нөлөөлөх нийт эрсдлийг тооцоход ашигладаг. Эрсдэл өндөр болох тусам бууруулагч хувь өндөр болно. • Эрсдэл нь доорх эрсдлүүдээс бүрдэнэ: • Нийт зах зээлийн эрсдэл • Аж үйлдвэрийн тусгай эрсдэл • Тусгай оюуны өмчийн хөрөнгө ба үйл ажиллагаатай холбоотой эрсдэл Бууруулагч хувийг тооцоход доорх арга зүйг ашигладаг: • Capital Asset Pricing Model (CAPM) • Weighted Average Cost of Capital (WACC) • Arbitrage Pricing Theory (APT)

  30. Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээнд мэдээллийн технологийг ашиглах • IPScorehttp://www.epo.org/searching/free/ipscore.html • Toolip Valuation http://toolipvaluation.com • IP Tradeportalhttp://www.ip-tradeportal.com/valuation/ip-evaluation.aspx • IP Panorama http://www.wipo.int/sme/en/multimedia/ • IP Healthcheck https://www.ipo.gov.uk/ipdiag/login.aspx?ReturnUrl=/ipdiag/default.aspx

  31. IP Score Патентын Менежмент Патент үнэлэх арга зүй

  32. ПОРТФОЛИО МЕНЕЖМЕНТ

  33. ПОРТФОЛИО МЕНЕЖМЕНТ

  34. РАДАР ПРОФАЙЛ Технологи Эрхзүйн статус Зах зээлийн нөхцөл Санхүү

  35. СТРАТЕГИЙН ПРОФАЙЛ

  36. Маркетингийн сонголт Зөвшөөрөл/лицензийн шаардлага Өрсөлдөх/орлох бүтээгдэхүүн Зах зээлийн боломжуудын мэдлэг Технологийн зах зээл дээрх хүлээгдэх амьдрах хугацаа Худалдах эцсийн үнэ Лицензийн боломжит орлого Зах зээлийн өсөлтийн хувь Бизнесийн бүсийн Боломжит экстра эргэц

  37. Патентын портфолио Боломж Эрсдэл

  38. САНХҮҮГИЙН ЗАГВАР Санхүүгийн тайланд суурилсан компанийн эргэц/эргэлт Патентлагдсан технологийн бизнесийн бүсийн эргэц Бизнесийн бүсийн тооцоолсон зах зээлийн өсөлт Патентлагдсан технологийг нэвтрүүлээгүй тохиолдолд бизнесийн бүсийн эргэцийн тооцоолсон алдагдал Патентлагдсан технологийг нэвтрүүлсэн тохиолдолд бизнесийн бүсийн эргэцийн өсөлт

  39. Өнөөгийн цэвэр үнэ цэнэ, буруулсан мөнгөний урсгал

  40. Үндсэн санхүүгийн өгөгдөхүүн параметрууд • Бизнесийн бүсийн эргэц(business area turnover) • Бэлэн мөнгөний зардал(cash costs) • Цэвэр ашгийн хувь(net profit ratio) • Хөрөнгө оруулалт(investments) • Хөрөнгө оруулалтын эрч(Investment intensity)

  41. ТЕХНОЛОГИЙН САНХҮҮГИЙН НӨЛӨӨ • Патентлагдсан технологийн санхүүгийн форкаст компанийн өнөөгийн санхүүгийн бүтцэд суурилдаг; • Үнэлгээний факторууд нь тухайн патентлагдсан технологи компанийн санхүүгийн бүтцэд ямар өөрчлөлтийг бий болгож байгааг үзүүлэхэд ашиглана; • Тус өөрчлөлт нь тухайн патентлагдсан технологийн компанид оруулж буй өртөг болно; • Тооцоолон гаргасан долоон үнэлгээний факторууд: • а. тухайн патентлагдсан технологийн бизнесийн бүсийн эдийн засагт үзүүлж буй нөлөө; • б. санхүүгийн форкастын хугацааны цар хүрээг тодорхойлно.

  42. Патентлагдсан технологийн санхүүгийн нөлөөг тодорхойлох • Патентлагдсан технологийн санхүүгийн нөлөөг тодорхойлох долоон үнэлгээний факторыг доорх бүлэгт хуваана. Үүнд: • 1.Эргэц • 2.Зардал (Боловсруулах зардал, бэлэн мөнгөний зардал) • 3.Хөрөнгө оруулалтанд нөлөөлөх нөлөө

  43. Хугацааны фактор Хугацаа Арилжаалахаас өмнөх хугацаа Хүлээгдэх технологийн цикл Боловсруулалтын зардал Эргэцийн өсөлт Давшилтын эффект Эргэцийг тогтоох Хамгаалалтын эффект Үнэлгээний фактор Үйлдвэрлэх зардал Хөрөнгө оруулалт Зах зээлийн өсөлт- бизнесийн бүсийн хамаарал

  44. Үр дүн • Хөрвөх чадамжийн форкаст/ Liquidity forecast • Өнөөгийн цэвэр үнэ цэнэ/Net Present Value • Урьдчилан харах санхүүгийн тайлан, ашгийн зураг, график/ Charts of foreseeable accounts

More Related