1 / 20

МУИС  “Алтан гадас” одонт Худалдааны Сургууль Захирал Д-р, проф. Ж. ОКТЯБРЬ 2013 он

“БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД МУИС-ийн ХӨГЖЛИЙН БОДЛОГОД” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАВИХ БОДЛОГЫН ИЛТГЭЛ. МУИС  “Алтан гадас” одонт Худалдааны Сургууль Захирал Д-р, проф. Ж. ОКТЯБРЬ 2013 он. МУИС, Худалдааны сургуулийн тухай товч танилцуулга. 1924 онд байгуулагдсан

Télécharger la présentation

МУИС  “Алтан гадас” одонт Худалдааны Сургууль Захирал Д-р, проф. Ж. ОКТЯБРЬ 2013 он

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. “БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД МУИС-ийн ХӨГЖЛИЙН БОДЛОГОД” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАВИХ БОДЛОГЫН ИЛТГЭЛ МУИС  “Алтан гадас” одонтХудалдааны Сургууль Захирал Д-р, проф. Ж. ОКТЯБРЬ 2013 он

  2. МУИС, Худалдааны сургуулийн тухай товч танилцуулга • 1924 онд байгуулагдсан • 1991 он хүртэл Худалдааны техникум • 1991 оноос Зах зээлийн коллеж • 1996 оноос Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль • 2010 оноос МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургууль • 2011 оноос МУИС-ийн Худалдааны сургууль

  3. Сургуулийн бүтэц 1. Тэнхим • Худалдаа, маркетингийн тэнхим (Худалдааны менежмент, Реклам зар сурталчилгааны менежмент) • Менежментийн тэнхим (Үйлдвэрлэлийн менежмент, Бизнесийн сэтгэл зүй) • Зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхим • Бизнесийн эрх зүйн тэнхим • Нягтлан бодох бүртгэл – мэдээлэл зүйн тэнхим ( Нягтлан бодох-хяналт шалгалт, Нягтлан бодох-мэдээлэл зүй )

  4. 2. Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв 3. Хэвлэх үйлдвэр 4. Оюутны байр Нийт суралцагчдын тоо 1500 Нийт багш нарын тоо 62

  5. 2013-2016 онд Худалдааны Сургуулийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр 1. МУИС, Худалдааны сургуулийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ 2. Гадаадын их сургуулиудын туршлага 3. Худалдааны Сургуулийн хөгжлийн хөтөлбөр

  6. Нэг. Худалдааны Сургуулийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ Худалдааны сургуулийн өнөөгийн байдалд дараахь 3 чиглэлээр шинжилгээ хийсэн. • Баклавр, магистрын сургалт • Эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, технологи дамжуулалт • Гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагаа

  7. Бакалавр, магистрын сургалтын үйл ажиллагаанд дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийсэн. • Бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрөөр элсэн суралцагч, төгсөгчдийн тоо, сурлагын чанар • Тэтгэлгийн төрөл, тоо хэмжээ • Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо • Профессорын баг, профессорын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцогч магистрантын тоо • Сургалт судалгааны үйл ажиллагаанд нийцсэн сургалтын орчин ба техник хэрэгсэл • Багшлах бүрэлдэхүүн

  8. Эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийсэн. • ХС-ийн эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын нэгдсэн үзүүлэлт • Эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд оролцогч магистрант оюутны тоо, бүтээлийн тоо, чанар • Багш нарын Б цагийн гүйцэтгэлийн талаархи сэтгэл ханамжийн байдал

  9. Гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагаанд дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийсэн. • Гадаадын хэдэн их, дээд сургуультай ямар чиглэл хүрээнд хамтран ажилладаг вэ? • Хамтын ажиллагааны гэрээний үр дүн • Хамтарсан төсөл, хөтөлбөр • Гадаад, дотоодын хэдэн аж үйлдвэр, пүүс компанитай ямар чиглэл хүрээнд хамтран ажилладаг вэ? • Гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд дэвшил гарсан эсэх

  10. Өнөөгийн байдалд хийсэн шинжилгээний үр дүн • Сургалт - судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах механизм бүрэн бүрдэж чадаагүй, сургалтын орчин нөхцөл шаардлагын хэмжээнд хүрэхгүй, эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаа нь тогтворжоогүй, гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөж төдийлөн сайн биш байна. • Энэхүү нөхцөл байдал нь сургуулийн өрсөлдөх чадварыг бууруулж, бие даан хөгжих боломжийг хааж байна. • Иймээс бидэнд байгаа боломж, давуу тал дээрээ тулгуурлан 9 стартегийн / давхардсан тоогоор / хүрээнд, 14 бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

  11. Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалт, гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого үйл ажиллагаанд Бизнесийн байгууллагатай хамтран ажиллах тухай асуудал адил тусгагдсан байгаа нь цаашид сургуулийг хөгжүүлэх стратегийн гол цөм нь энэхүү хамтын ажиллагаа байх болно гэдгийг харуулсан.

  12. Хоёр. Гадаадын их сургуулиудын туршлага • Гадаадын их дээд сургуулиуд аж үйлдвэр, пүүс компаниудтай хэрхэн яаж хамтран ажилладаг талаар туршлага судлах шаардлага бий болсон. • Ингээд 2012-2013 оны хичээлийн жилийн эхний хагаст бүх мэргэжлийн төлөөлөл орсон 18 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг явуулж БНСУ-ын Хосеоих сургууль болон Олон Улсын их сургуулийн бизнесийн сургууль дээр туршлага судлуулсан. • Эдгээр 2 сургуулийг сонгосон шалтгаан нь манай сургуультай адил бизнесийн онцлогтой сургуулиуд юм.

  13. Гадаадын сургуулиуд энэхүү хамтын ажиллагааг сургуулийн санхүүгийн чадавхийг дээшлүүлж, улмаар багшийг хөгжүүлэх, оюутныг хөгжүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулах замаар сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой хэрэгжүүлж байна. • Хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа гол арга нь бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан магистрын сургалт явуулж, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

  14. Гурав. Худалдааны Сургуулийн хөгжлийн хөтөлбөр

  15. Сургууль санхүүгийн чадавхитай байж, багшийг хөгжүүлэх, оюутныг хөгжүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд бизнесийн байгууллагуудтай дараахь чиглэлээр хамтран ажиллана.

  16. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн • Дадлага практик, эрдэм шинижлгээ, судалгаанд түшиглэсэн сургалтыг явуулна. Ингэснээр сургалт- судалгааны уялдаа холбоо хангагдан чанартай төгсөгчдийг бэлтгэн гаргана. • Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх мэдлэг ур чадвар дээшилж Б цагийн гүйцэтгэлийн талаархи сэтгэл ханамж, эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаа сайжирна. • Магистрант оюутан профессорын баг болон профессор багшийн гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож, санхүүгийн дэмжлэг авах боломжтой. /Ассистаншип/ • Гадаад, дотоодын пүүс, компани, аж ахуй нэгж байгууллагатай зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан төсөл ,хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэн, үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх боломж нээгдэнэ. • Эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээр мэдлэг бий болгож түүнийгээ ашиглан баялаг бүтээх буюу санхүүгийн чадавхиа дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ. • Багш, судлаачдын ажлын үр дүнг зохиогчийн эрх, патент, технологи дамжуулалт, үйлдвэржүүлэлтийн үр дүн зэргээр үнэлэх боломжтой болно. • Эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд магистрант оюутнууд өргөн хамрагдах боломж нээгдэнэ. • Сургууль санхүүгийн хувьд тогтворжин багшийн хөгжлийн асуудал,оюутны хөгжлийн сургалтын орчинг сайжруулах асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. • Оюутнууд, эрдэмтэн багш судлаачид, сургууль бүхэлдээ хамтдаа хөгжих төдийгүй ХС-ийн эрдэмтэн багш судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон мэдлэг нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох юм.

  17. МУИС-ийн хөгжилд Худалдааны Сургуулийн оруулах хувь нэмэр • Тус сургууль нь бизнесийн байгууллагатай хамтран ажилладаг хамгийн шилдэг сургууль болох зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд хийгдэх бодлого үйл ажиллгаа нь МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилгод бүрэн нийцэж байна. • МУИС-ийн бодлого үйл ажиллагааны гол чиглэл болох Их Сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр болно. • Антрепренёршип төв байгуулах, антрепренёршип магистрын хөтөлбөр нээхэд үндсэн тулгуур бааз нь болж чадна.

  18. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related