1 / 24

201 1

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО Засгийн газрын тохируулагч агентлаг. www.ndic.gov.mn. МОНГОЛ УЛСЫН ДУНД ХУГАЦААНЫ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГ ХАНДЛАГА. 201 1. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга: Л.Зориг. 4. 3. 2. 1. АГУУЛГА. Хүрэх үр дүн, дүгнэлт.

tawny
Télécharger la présentation

201 1

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО Засгийн газрын тохируулагч агентлаг www.ndic.gov.mn • МОНГОЛ УЛСЫН ДУНД ХУГАЦААНЫ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГ ХАНДЛАГА 2011 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга: Л.Зориг

  2. 4 3 2 1 АГУУЛГА Хүрэх үр дүн, дүгнэлт Дунд хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ Макро эдийн засгийн дунд хугацааны хандлага Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө

  3. Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө Дэлхийн хөгжингүй орнуудын эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн олон улсын хөрөнгийн зах зээл, валютуудын байр суурь, нөөц өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг хөгжиж буй орнууд руу чиглүүлж байна. Байгалийн баялаг ихтэй манай орны хувьд хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байгаа бөгөөд дунд хугацааны хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг үр ашигтай төлөвлөж, хэрэгжүүлж чадвал эдийн засаг богино хугацаанд өндөр өсөх боломж байна.

  4. Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө ОУВС, Дэлхийн банкны дүгнэлтээр дэлхийн санхүү, эдийн засгийн байдал тодорхой бус байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засагт эрсдэл учруулж байна. • Гэвч харьцангуй жижиг эдийн засагтай, хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн нягт харилцаатай буюу дийлэнхи худалдаа, арилжааг хөрш орнуудтайгаа хийдэг манай улсын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн эрсдлийн хувьд харьцангүй бага байх магадлалтай байна. • Тухайлбал, манай улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засаг дотоодын эрэлтдээ тулгуурласан бөгөөд дунд хугацаанд тэлэхээр байгаа нь манай улсын экспортын бүтээгдэхүүний эрэлт тогтвортой хадгалагдах боломжийг бий болгож байна.

  5. Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө Сүүлийн жилүүдэд коксжих нүүрсний гол экспортлогч орон болох Хятад улсын Австралиас импортлох нүүрсний хэмжээ буурч, Монголоос импортлох хэмжээ өсч байна. Түүнчлэн манай уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, алт зэргийн дэлхийн зах зээлийн үнэ дунд хугацаанд өндөр байх хандлагатай байгаа нь экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна.

  6. Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө БНХАУ, БНЭУ, Шинээр аж үйлдвэржсэн орнууд, АСЕАН голлосон Зүүн Ази болон Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд өндөр байхаар байна. Эдгээр бүсүүд эдийн засгийн хувьд тэлэх өндөр боломжтой бөгөөд томоохон аж үйлдвэрийн цогцолбор, кластер, төвлөрлүүд бий болж байна. Энэ бүс нутагт түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүнийг харилцан уялдаатайгаар үйлдвэрлэж байна. Энэхүү эдийн засгийн хэлхээ холбоонд БНХАУ, Энэтхэг, АСЕАН гэсэн гурвал голлож байгаа бөгөөд Дэлхийн нийт ДНБ-д эдгээр орнуудын эзлэх хувь 33.2 хувь байсан бол 2016 онд 40 орчим хувь болохоор байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гурвалжин. Монгол Улсын ойр орших бүс нутгийн эдийн засаг ийнхүү хурдтай тэлэхээр байгаа нь Монгол Улсын гадаад худалдаа, улмаар эдийн засагт томоохон боломжийг бүрдүүлж байна.

  7. AGENDA 2 1 Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө Макро эдийн засгийн дунд хугацааны хандлага 3 Дунд хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ 4 Хүрэх үр дүн, дүгнэлт

  8. Эдийн засгийнөсөлт * Хүлээгдэж буй гүйцэтгэл ** Төсөөлөл Эх үүсвэр: ҮХШХ, ҮСХ

  9. Эдийн засгийн бодит өсөлт, салбараар * Хүлээгдэж буй гүйцэтгэл ** Төсөөлөл Эх үүсвэр: ҮХШХ, ҮСХ

  10. Эдийн засгийн дэд салбаруудын бүтэц, хувь Уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 2016 онд 47.8 хувь болж одоогийнхоос 10 гаруй нэгжээр нэмэгдэхээр байна. Уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хэмжээний өсөлтөөс шалтгаалан ХАА, үйлчилгээний салбарын хувийн жин 2013 оноос эхлэн буурах төлөв харагдаж байна. * Хүлээгдэж буй гүйцэтгэл ** Төсөөлөл Эх үүсвэр: ҮХШХ, ҮСХ

  11. Инфляцийн түвшин, бүтцээр /жилийн өөрчлөлт/ Эх үүсвэр: ҮХШХ

  12. Гадаад худалдааны төсөөлөл Эх үүсвэр: ҮХШХ

  13. Гадаад валютын цэвэр албан нөөц Эх үүсвэр: ҮХШХ

  14. Төсвийн нийт тэнцэл / ДНБ-д эзлэх хувь/ Эх үүсвэр: ҮХШХ

  15. AGENDA 1 3 Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө 2 Макро эдийн засгийн дунд хугацааны хандлага Дунд хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ 4 Хүрэх үр дүн, дүгнэлт

  16. Эдийн засгийн хөгжлийн бодлогын гол баримт бичгүүд • МХЗ-д суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого /2008-2021/ • Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн төсөл /2012-2016/ • Засгийн газрын оны үйл ажилгааны хөтөлбөр /2008-2012/ • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл /2012/ • Салбарын бодлогын баримт бичгүүд

  17. Дунд хугацаанд баримтлах бодлого, төлөвлөж буй арга хэмжээ • Сайншандад “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр, тэдгээрийн дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжийг багтаасан хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулна. • Оюутолгойн зэс, алтны ордын ашиглалтыг 2012 онд эхлүүлж, 2013 оноос зэсийн баяжмалыг үйлдвэрлэж эхлэнэ; • Цагаан суваргын зэс, молибдены ордын олборлолтыг 2012 оноос эхлүүлж, катодын зэсийн үйлдвэрийг 2013 оноос ашиглалтанд оруулна; • Тавантолгойн коксжих нүүрсний ордын Цанхийн хэсгийг 2011 оноос олборлон, экспортлож, 2013 онд нүүрс угаах, коксжих үйлдвэрийг ашиглалтад оруулна; • Дархан-Сэлэнгийн бүсэд байрлах Хустай, Баянгол, Төмөртэй, Төмөртолгойн төмрийн хүдрийн ордуудыг ашиглана;

  18. Дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, арга хэмжээнүүдээс • Улаан, Цав, Халзан бүргэдэй зэрэг холимог металлын ордыг олборлож, Улаан, Цавын холимог металлын баяжмалыг боловсруулах үйлдвэрийг 2015 оноос барьж эхэлнэ. • Дархан, Чойбалсан хот болон Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулна. • Бороогийн хөндийд эм, био бэлдмэлийн, Дархан-Уул аймагт газар тариалангийн, Ховд аймагт хөдөө аж ахуйн биотехнологийн чиглэлийн, Дорнод аймагт цэвэр хүнс, биоматериалын шинжлэх ухаан технологийн паркуудыг, Шивээтийн хөндийд мэдээллийн технологи (Цахиурт хөндий)-ийн парк байгуулна; • Орон нутгийн шохойн ордуудыг ашиглан 1.0 сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр 2-ийг, 100.0 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр 3-ыг шинээр барьж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн технологийн шинэчлэлийг хийж цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангана;

  19. Дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, арга хэмжээнүүдээс • Өмнөд говийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 300 МВ-аас доошгүй хүчин чадалтай Цахилгаан станц, Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж төвийн системтэй холбоно; • Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3, АН-4, АН-32 чиглэлийн 432 км хатуу хучилттай авто замыг барина; • Тавантолгой-Цагаансуварга-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.5 км, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж, Хөөт-Тамсаг булаг-Нөмрөг чиглэлийн 380 км, Хөөт-Бичигт чиглэлийн 200 км төмөр замыг барина. • Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх буудал байгуулна.

  20. AGENDA 1 4 Дэлхийн эдийн засгийн байдал, манай орны эдийн засагт үзүүлэх нөлөө 2 Макро эдийн засгийн дунд хугацааны хандлага Дунд хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ 3 Хүрэх үр дүн, дүгнэлт

  21. Дүгнэлт, хүрэх үр дүн • Монгол Улсын эдийн засаг, эрчимтэй өсч байгаа бөгөөд цаашид энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байгаа ч улсын нэгдсэн төсөв, төлбөрийн тэнцэл сайжирч байна. • Дэлхийн эдийн засгийн байдал эгзэгтэй байгаа хэдий ч манай экспортын гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хадгалагдснаар манай экспортын бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байхаар байна. • Цаашид БНХАУ, Энэтхэг, АСЕАН гэсэн эдийн засгийн гурвалжинд холбогдох, оролцох боломжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн цар хүрээг тэлэх боломж байна. • Дунд хугацаанд төлөвлөсөн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бүтцийг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээнд байгуулалтыг өрнүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчинг бий болгох бололцоо байна.

  22. Оюу толгой Зэс, алт 7800 ам.доллар 1100 км төмөр зам Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэнэ Дэд бүтцийн хөрөнгө оруулалт Эдийн засгийн өндөр өсөлт Таван толгой Коксжих нүүрс Нэг хүнд ногдох орлого АН-3, АН-4, АН-32 авто зам Коксын үйлдвэр, Зэс хайлах үйлдвэр Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Хүний хөгжил Боловсруулах үйлдвэрлэл Нүүрс хийжүүлэх, барилгын материалын үйлдвэр Чанартай боловсрол, эрүүл мэнд; ажил, орлоготой хүн Газрын тос боловсруулах үйлдвэр Дэд бүтэц 100 мянган орон сууц 2014 Хөгжлийн банк Шинэ бүтээн байгуулалт Эм, био технологийн бүтээгдэхүүн 100 000 орон сууц Уул уурхай

  23. Анхаарал тавьсанд баярлалаа Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо Монгол Улс, Улаанбаатар 15160 Нэгдсэн үндэстний гудамж 5/1 Засгийн газрын II байр, А корпус Вэб хуудас: www.ndic.gov.mn, майл хаяг: info@ndic.gov.mn Утас: (976) 51-265912 Факс: (976) 11-327914

More Related