1 / 35

MS-Word

MS-Word. Т екстийг форматлах ба хэлбэржүүлэх. Тэмдэгтийн фонд солих ба хэлбэр, хэмжээг өөрчлөх Тэмдэгтүүдийн өвөрмөц маяг, хэлбэржүүлэлтийг фонд (Font) гэдэг. Фонд бүр өөрийн нэртэй. .

thisbe
Télécharger la présentation

MS-Word

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. MS-Word

  2. Текстийг форматлах ба хэлбэржүүлэх Тэмдэгтийн фонд солих ба хэлбэр, хэмжээг өөрчлөх Тэмдэгтүүдийн өвөрмөц маяг, хэлбэржүүлэлтийг фонд (Font) гэдэг. Фонд бүр өөрийн нэртэй.

  3. Тэмдэглэгдсэн текстийн хэд хэдэн форматыг өөрчлөх, эсвэл командын хэрэглүүр нь дэлгэцнээ байхгүй форматыг хэрэглэх тохиолдолд Font харилцах цонхыг ашиглана. Үүнд: • Форматыг өөрчлөх текстийг тэмдэглэнэ. • Home/Fontбүлгийн харилцах цонхыг нээнэ. • Нээгдэх Font харилцах цонхны Fontхавтсанд хандана. • Фондыг өөрчлөхдөө Font, хэлбэрийг өөрчлөхдөө Font Style, хэмжээг өөрчлөхдөө Size талбарын харгалзах жагсаалтаас сонголтыг хийнэ. • Preview талбарт сонголтын үр дүн дүрслэгдэнэ. • Ok товчлуур дарна.

  4. Тэмдэгтийг томруулж, жижигрүүлэх Том жижиг үсгээр солих Ажлын талбарын тэмдэглэгдсэн текстийг тэмдэгтийн форматын командын хэрэглүүрээр форматлахдаа Home/Font бүлгийн командын хэрэглүүрийг ашиглана. Хэмжээг өөрчлөх Форматыг арилгах Фонд солих Дээр нь зурах Дээд индекс хийх Тодруулж дүрслэх Тодруулагч хэрэглэх Доод индекс хийх Налуулах Тэмдэгтийг өнгийг өөрчлөх Доогуур нь зурах

  5. Үсгийн том жижиг бичиглэлийг өөрчлөх Ажлын талбарт бичигдчихсэн байгаа үсгийн том жижиг бичиглэлийг өөрчлөхдөө: • Ийм өөрчлөлт хийгдэх хэсгийг тэмдэглэнэ. • Home/Font бүлгийн Change Caseкомандын хэрэглүүрийн сум дээр дарахад нээгдэх цэсээс дараах сонголтыг хийнэ. Үүнд: • Sentence case– Тэмдэглэгдсэн өгүүлбэрүүдийн эхний үсгийг томоор дүрслэх. • Lowercase – Тэмдэглэгдсэн хэсгийн бүх үсгийг жижгээр дүрслэх. • Uppercase – Тэмдэглэгдсэн хэсгийн бүх үсгийг томоор дүрслэх. • Capitalize Each Words– Тэмдэглэгдсэн хэсгийн үг бүрийн эхний үсгийг томоор, бусдыг нь жижгээр дүрслэх. • Toggle case – Тэмдэглэгдсэн хэсгийн том үсгийг жижгээр, жижиг үсгийг томоор дүрслэнэ.

  6. Текстэнд эффект хийх Эффектийн зарим төрлүүдийг дараах байдлаар ашиглах боломжтой. • Тэмдэгтийг тэмдэглэнэ. • Home/Font бүлгийн Font харилцах цонхыг нээнэ. • Fontхавтасанд хандана. • Effect бүлгийн дараах товчлуураас идэвхжүүлнэ. Үүнд: • Shadow – Сүүдэрлүүлэх • Outline – Зураасаар хүрээлэх • Emboss – Дээрээс гэрэлтүүлэх • Engrave – Доороос гэрэлтүүлэх • Small caps– Жижиг үсгийн хэмжээгээр том үсэг болгох • All caps– Том болгох • Hidden – Нууцлагдах шинж

  7. Догол мөр-Paragraph • A paragraph in Word is any text that ends with a hard return. You insert a hard return anytime you press the Enter key.

  8. Мөр хоорондын болон үсэг хоорондын зайг тохируулах • Текстүүдийг хуудсанд шахаж, эсвэл тараан байрлуулах шаардлага гардаг. Үүнийг шийдэх нэг арга нь мөр хоорондын болон үсэг хоорондын зайг өөрчлөх явдал юм. • Мөр хоорондох зай гэдэг нь параграфын мөрүүдийн хоорондох зайг хэлдэг бол параграфын зай гэдэг нь нэг параграфын дээрх ба доорх зайг, өөрөөр хэлбэл нэг параграфын нэгдүгээр мөрний дээрх ба параграфын хамгийн сүүлийн мөрний доорх зайг хэлдэг. • Эдгээр зайнд ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй тохиолдолд бүх мөрүүдийн хоорондох зай нэгж хэмжээтэй байдаг.

  9. Мөр хоорондын зайг өөрчлөхдөө: Нэгдүгээр арга: • Параграфын мөрүүдийн хоорондын зайг өөрчлөхдөө тэдгээрийг тэмдэглэнэ. Харин оруулах текстийн мөр хоорондын зайг тохируулахдаа текст оруулах газар курсорыг байрлуулна. • Home/Paragraph бүлгийн Line Spacing командын хэрэглүүрийн сум дээр дарна. • Нээгдэх жагсаалтаас сонголтыг хийнэ. Жагсаалт дахь тоон утгууд нь мөр хоорондох нэг зай гэсэн стандарт хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх вэ гэсэн утгыг заадаг ба эдгээр тоон утгаас өөр хэмжээгээр мөр хоорондох зайг өөрчлөх тохиолдолд Line Spacing Options дээр дарахад нээгдэх Paragraph харилцах цонхны Indents and Spacing хавтасанд хандана.

  10. Хоёрдугаар арга. • Текстүүдийн мөр хоорондын зайг өөрчлөхдөө тэдгээрийг тэмдэглэнэ. Харин оруулах текстийн мөр хоорондын зайг тохируулахдаа текст оруулах газар курсорыг байрлуулна. • Home/Paragraph бүлгийн Paragraph харилцах цонхыг нээж, Indents and Spacing хавтасанд хандана. • Line spacing-Мөр хоорондын зайг өөрчлөх (Стандарт утга нь Single). Энэ талбарын жагсаалтаас сонголтыг хийж харгалзах утгыг At талбарт өөрчлөлт оруулна. Line spacing талбараас дараах сонголтыг хийж болно. 1.5 lines– Стандарт утгын хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлнэ. Double – Стандарт утган хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ. At least – Мөр хоорондох зай нь хамгийн багадаа At талбар дахь хэмжээтэй болно. Өөрөөр хэлбэл, тэмдэглэгдсэн хэд хэдэн мөрүүдийн хоорондын зай нь At талбарынхаас бага бол өөрчлөгдөж, их бол өөрчлөгдөхгүй. Multiple – Стандарт утгын хэмжээг At талбар дахь тоогоор үржүүлж нэмэгдүүлнэ. 4. Ok товчлуур дээр дарна.

  11. Параграф хоорондын зайг өөрчлөх I арга. • Хоорондох зайг өөрчлөх параграфуудыг тэмдэглэнэ. Зөвхөн нэг параграфын дээрх ба доорх зайг өөрчлөх бол тухайн параграфын аль нэг газар курсорыг байрлуулна. • Page Layout/Paragraph бүлгийн Spacing Before, Spacing After командын хэрэглүүрүүдийн талбарт бичиж өгөх, эсвэл харгалзах сумнууд дээр даран утгыг өөрчлөх замаар параграф хоорондын зайг өөрчилнө.

  12. Параграф хоорондын зайг өөрчлөх II арга. • Хоорондох зайг өөрчлөх параграфуудыш тэмдэглэнэ. Зөвхөн нэг параграфын дээрх ба доорх зайг өөрчлөх бол тухайн параграфын аль нэг газар курсорыг байрлуулна. • Home/Paragraph бүлгийн харилцах цонхыг нээнэ. Нээгдэх Paragraph харилцах цонхны Indents and Spacing хавтасанд хандана. Spacing бүлгээс дараах сонголтуудыг хийж болно. Үүнд: Before-Параграфын өмнө зайг өөрчлөх (Стандартын утга Auto) After-Параграфын дараах зайг өөрчлөх (Стандартын утга Auto)

  13. Үсэг хоорондын зайг өөрчлөх • Үсэг хоорондын зайг өөрчлөх текстүүдийг тэмдэглэнэ. Харин оруулах текстийн үсэг хоорондын зайг тохируулахдаа текст оруулах газраа курсорыг байрлуулна. • Home/Font бүлгийн харилцах цонхыг нээнэ. • Нээгдэх Font харилцах цонхны Character Spacing хавтасанд хандана. • Spacing талбараас (Стандарт утга нь Normal)үсэг хоорондын зайг нэмэгдүүлэхдээ Expanded, зайг багасгахдаа Condensed сонголтыг хийж By талбар дахь утгыг өөрчилнө. • Байрлалыг тухайн мөрөөс дээшлүүлэх бол Raised, доошлуулах бол Lowered сонголтыг Position талбараас хийнэ. • Ok товчлуур дээр дарна.

  14. Тэмдэгтийг мөрийн дагуу сунгах ба агшаах • Тэмдэгтийг нь мөрийн дагуу сунгах ба агшаах текстийг тэмдэглэнэ. • Home/Font бүлгийн харилцах цонхыг нээнэ. • Нээгдэх Font харилцах цонхны Character Spacing хавтасанд хандана. • Scale талбараас сунгах тохиолдолд 100%-иас дээш утгыг, агшаах тохиолдолд 100%-иас бага утгыг гараас оруулах буюу сум дээр дарахад нээгдэх жагсаалтаас сонгоно.

  15. Жагсаалтын тухай Баримттай ажиллах явцад тоочсон, ангилсан утгатай текстийг жагсаан бичих нь уншигчдад ойлгомжтой байдаг. Жагсаалтыг дугаарлан үүсгэх тусгай тэмдэгтээр үүсгэх боломжтой.

  16. Жагсаалт үүсгэх • Ажлын талбарт бичигдсэн текстүүдээр хийх тохиолдолд тэдгээрийг тэмдэглэнэ. Нэг параграф нь жагсаалтын нэг элемент болно. Харин оруулах текстүүдээр жагсаалт хийх тохиолдолд текст оруулах газраа курсорыг байрлуулна. • Home/Paragraph бүлгээс жагсаалтын дугаарлах тохиолдолд Numnering, тусгай тэмдэгтээр эхлүүлэх тохиолдолд Bullets командын хэрэглүүр дээр дарна. Хэлбэрийг сонгох тохиолдолд тухайн командын хэрэглүүрт харгалзах сум дээр дарахад нээгдэх талбараас сонголтыг хийнэ.

  17. Текстийг идэвхжүүлэх, тэмдэглэх Хулганы заагуураар тэмдэглэх арга • Ямар нэгэн текст: Текстийн эхэнд (төгсгөлд) заагуурыг байрлуулан төгсгөл (эх) хүртэл чирнэ. • Нэг үг: Тухайн үг дээр товшиж дарна. • Нэг мөр текст: Мөрийн эхэнд заагуурыг байрлуулж баруун тийш заасан сум хэлбэртэй болмогц нэг дарна. • Нэг өгүүлбэр: Ctrl товчлуур дээр дараастай үед тухайн өгүүлбэрийн аль нэг тэмдэгт дээр дарна.

  18. Текстийг идэвхжүүлэх, тэмдэглэх • Нэг параграф: Эсвэл тухайн хэсгийн аль нэг дээр гурван удаа дарна. • Хэд хэдэн хуудас текст: Эхний хэсгийг тэмдэглээд Shift товчлуур дээр дараастай үед хуудсыг доош гүйлгэж тэмдэглэх хэсгийн төгсгөлд нэг дарна.

  19. Текстийг идэвхжүүлэх, тэмдэглэх • Баримтыг бүхэлд нь: Аль нэг мөрийн эхэнд заагуурыг байрлуулж баруун тийш заасан сум хэлбэртэй болмогц гурван удаа дарна. • Текстийн хэсэг: Дараалсан текстийг дээрх аргуудаар тэмдэглэж болох ба баримтаас хэсэгчлэн түүвэрлэн тэмдэглэх бол эхний хэсгийг тэмдэглээд Ctrl товчлуур дээр дараастай үед дараагийн хэсгийг тэмдэглээд, дараагийн хэсэгт шилжиж тэмдэглэх замаар түүвэрлэн тэмдэглээд Ctrl товчлуурын даралтыг болино. • Тэмдэглэлтийг үгүйсгэх ба арилгах: Ажлын талбарын хаа нэгтээ дарна.

  20. Текстийг идэвхжүүлэх, тэмдэглэх Командаар идэвхжүүлэх • Home/Editing бүлгийн Selectкомандын хэрэглүүр дээр дарахад нээгдэх цэсээс Select All командыг сонгож баримтыг бүхэлд нь тэмдэглэх • Мөн энэ цэсээс Select Text with Similar Formattingкомандыг сонгож курсор байгаа үгтэй адил форматтай үгнүүдийг тэмдэглэх буюу идэвхжүүлнэ.

  21. Текст засварлах Текстээс тэмдэгт арилгах • Курсорыг арилгах тэмдэгтийн хажууд байрлуулна. • Курсорын өмнөх тэмдэгтийг арилгахдаа Backspace, дараагийн тэмдэгтийг арилгахдаа Del, Deleteтовчлуурын аль нэг дээр дарна. • Хэд хэдэн тэмдэгтийг арилгахдаа дээрх аргыг ашиглахаас гадна идэвхжүүлсний дараа Backspace, Del, Deleteтовчлууруудын аль нэгийг дарна. Хэрэв арилгаад оронд нь өөр үг оруулах тохиолдолд идэвхжүүлсний дараа шууд оруулах үгийг бичнэ.

  22. Тэмдэгтийн хооронд тэмдэгт оруулах ба дарж бичих Тухайн байрлалд курсорыг байрлуулж тэмдэгтийг оруулахад арын текст баруун тийшээгээ шилжинэ. Хэрэв ингэж шилжүүлэхгүйгээр арилгаж буюу дарж бичих тохиолдолд: • Microsoft Office товчлуур дээр дарна. • Нээгдэх цэсийн Word Optionsтовчлуур дээр дарна. • Advanced хавтасыг нээнэ. • Editing options бүлэгт байгаа Use overtype mode товчлуурыг идэвхжүүлнэ. Дарж бичих командыг гарны Insert товчлуурын тусламжтайгаар гүйцэтгэж байхаар бол Use the Insert key to control overtype modeтовчлуурыг идэвхжүүлнэ. • Ok товчлуур дээр дарна.

  23. Тэмдэгтийн хооронд тэмдэгт оруулах ба дарж бичих • Тэмдэгт дарж бичих горимд байгаа эсэхийг байнга хянаж байхын тулд төлөвийн мөр дээр Динамик цэсийг нээж, Overtype командыг сонгоно. Дарж бичиж буй үед Overtype, баруун тийш нь шилжүүлж бичиж буй үед Insert гэсэн мэдээлэл төлөвийн мөрөнд байна.

  24. MS-Word программын баримтыг түргэн нээх Баримтыг түргэн хугацаанд нээх нь цаг хугацааг хэмнэх ихээхэн давуу талтай байдаг ба дараах аргаар баримтыг хурдан хугацаанд нээж болно. • Start товчлуурыг ашиглан нээх. Windows-ийн Start товчлуураас Document-ийг сонгоно.

  25. MS-Word программын баримтыг түргэн нээх • Office товчлуурыг ашиглан нээх. Office товчлуурыг дарахад цэсийн баруун гар талд хамгийн сүүлд нээсэн баримтуудын жагсаалт гарч ирнэ.

  26. Түргэн хугацаанд олон баримтыг нээх Office товчлуураас Open командыг сонгоно. Нээгдэх баримтуудын жагсаалтаасShift (нээх баримтууд дараалсан байвал), Ctrl (нээх баримтууд эмх замбараагүй байрласан байвал) товчлууруудыг хэрэглэж баримтуудаа сонгоодOpen командын товчлуур.

  27. Office товчлуурын цэсээс Open командыг сонгоно. • Нээгдэх баримтуудын жагсаалтаас агуулга болон чанарыг нь үзэх баримтаа сонгоод цонхны баруун гар талын дээд өнцөгт байрлах Views товчлуурын арын гурвалжин дүрсэн (down drop button) дээр дарна. Нээгдэх жагсаалтаас хэрэв баримтыг урьдчилж харах бол Preview, баримтын агуулга болон чанарыг харах бол Properties-ийг сонгоно. Баримтын агуулга болон чанарыг үзэх

  28. Үйлдлийн буцаах • Хамгийн сүүлд хийсэн үйлдэл, гүйцэтгэсэн командыг болиулах, буцаахдаа Quick Accessбүлгийн Undo командын хэрэглүүр дээр дарна. Энэ командын хэрэглүүр дээр давтан дарах замаар дараалсан хэд хэдэн үйлдлүүдийг буцаана. Таны хүсээгүй үйлдэл буцаагдсан тохиолдолд Redo командын хэрэглүүр дээр дарна. • Үйлдлүүлийг түүвэрчилж буцааж болдоггүй. Өөрөөр хэлбэл 10 үйлдлийн өмнөх үйлдлийг буцаахын тулд эхний 9 үйлдэл буцаагдана. • Үйлдлийг буцаахдаа Ctrl+Z, буцаасан үйлдлийг эргүүлж буцаахдаа Ctrl+Y товчлуурыг хэрэглэх боломжтой.

  29. Тэмдэгтүүдийг зөөх ба хуулах • Зөөх буюу хуулах текстийг тэмдэглэнэ (идэвхжүүлнэ). • Зөөх тохиолдолд Homeцэсний Clipboardбүлгийн Cut, хуулах тохиолдолдCopy командын хэрэглүүр дээр дарна. Эдгээр командуудаар тэмдэглэгдсэн тэмдэгтүүд завсрын Microsoft Office Clipboard редакторт хадгалагдана. • Home/Clipboardбүлгийн Paste командын хэрэглүүр дээр дарна. Хамгийн сүүлд хуулагдсан буюу зөөгдсөн зүйлийг олон байрлалд хувилахдаа тухайн байрлал бүрд курсорыг байрлуулж Paste командыг давтан сонгоно.

  30. Clipboard Office редактор • Microsoft Office Clipboard нь Microsoft Office программ болон бусад програм-мын баримтнаас хуулагдсан зүйлүүдээс сонгон тэдгээр программын баримтанд олноор хувилан байрлуулах боломжийг олгодог. • Хуулах, зөөх команд өгөх бүрд (24 хүртэлх тооны) нэмэгдэн Microsoft Office Clipboard редакторын санах ойд хадгалагдах ба нээлттэй бүх Microsoft Office программаас гарах, эсвэл Clipboard зорилгын цонхноос устгагдсан тохиолдолд Clipboard редакторын санах ойгоос арчигдана.

  31. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related