1 / 22

Франчайзинг ба ЖДҮ

Франчайзинг ба ЖДҮ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монголын Франчайзын Зөвлөл Улаанбаатар хот. prepared by L.Myagmarjav Head, Mongolian Franchising Council Managing Director, MCS Coca-Cola LLC. Агуулга. Франчайзинг олон улсад Франчайзинг – аж ахуй эрхлэх үйл ажиллагаа

billie
Télécharger la présentation

Франчайзинг ба ЖДҮ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Франчайзинг ба ЖДҮ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монголын Франчайзын Зөвлөл Улаанбаатархот prepared by L.Myagmarjav Head, Mongolian Franchising Council Managing Director, MCS Coca-Cola LLC

  2. Агуулга • Франчайзинголон улсад • Франчайзинг – аж ахуй эрхлэх үйл ажиллагаа • Олон улсын франчайзорууд • Таны бизнес франчайзинг болох уу? • Жижиг Дунд Үйлдвэр • ЖДҮ, түүнийг хөгжүүлэх нь яагаад чухал вэ? • ЖДҮ-ийн өрсөлдөх чадвар, оюуны өмч

  3. Франчайзинг олон улсад • Франчайзинг – аж ахуй эрхлэхүйл ажиллагаа • Олон улсын франчайзорууд • Таны бизнес франчайзинг болох уу?

  4. Франчайзинг – аж ахуй эрхлэх үйл ажиллагаа • Франчайзинг АНУ-д хамгийн их хөгжсөн, олон улсад хангалттай тархсан • хувийн хэвшлийн эдийн засгийн 10%; жижиглэнгийн эргэлтийн ~ 50% • 10 сая хүнийг шууд, нийт хувийн хэвшилд ажиллагсадын 13.7%-ийг шууд бусаар ажиллуулдаг байна • Бизнес форматын франчайзорууд, тухайлбал түргэн хоолны болон жижиг дэлгүүрийн сүлжээ асар хурдацтай тархаж байна

  5. Олон улсын франчайзоруудад ОУ-ын франчайзорууд дотоодын эрх авагчтай байх нь: • Санхүүгийн ачаалал, хөрөнгө оруулалт бага, эрх авагч ХО хийнэ • Дотоодын компани бизнесийг авч явах нь улс төр, эдийн засаг, хэрэглээний онцлог талаасаа зөв, өмчийн эрх хамгаалагдах нь илүү • Эрх авагч нь дотоодын хууль дүрэм, хэл соёл, бизнесийн хэм хэмжээтэй танил байх зэргээр давуу талуудтай Харин тэдэнд үүсэж болдог эрсдэл нь • Төлбөрөө тооцоогоо нутагтаа авахад хүндрэл учирч болзошгүй • ОӨ-ийн эрхээ хамгаалахад хүндрэл гарах • Чанарын стандартыг бариулахад • Дотоодын хууль гэрээнд зөрчил үүсгэх

  6. Франчайзинг олон улсад Source: www.enterprenuer.com

  7. Франчайзингийн хэлбэр

  8. Олон улсын франчайз (Франчайзын судалгаа)

  9. Дэлхийн Топ франчайз компани Франчайзын тоо: 34,200 Байгуулагдсан: 1927 Франчайз хийж эхлүүлсэн:1964 2006–2007 онд3,481 франчайзшинээрнээсэн

  10. Дэлхийн Топ франчайз компани

  11. Хятадад дэлхийн топ 20 франчайзын 15 нь аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж байна.

  12. Таны бизнес франчайзинг байж болох уу? Хэрвээ таны бизнес: • Хуулбарлагдаж болохоор, танд найдвартай түнш – эрх хүлээн авагч байгаад үйл ажиллагаа нь ашиг олж болоод байвал • Туршилт хийгээд болохоор бол – санхүүгийн хувьд өгөөжтэй, үйл ажиллагааг стандарчилан заавар болгож шилжүүлж чадаж байвал Ихэнх бизнес нь франчайзинг байж болно, харин: • Creative бизнес – уран бүтээлч, шинэ сэтгэлгээ ур чадвар шаардсан • Техникийн ур чадвар ашигладаг бизнес • Маш бага ашигтай бизнес – талууд хуваалцахад хэт бага • Хувцас загварын бүтээгдэхүүн, үйлчилгээ – тодорхой цаг хугацаанд дуусгавар болдог • эсвэл давуу тал байхгүй гэж үзвэл франчайзинг хэлбэрээр ажиллахгүй

  13. Яагаад франчайзинг системийг сонгодог вэ?(эрх эзэмшигчийн хувьд) Ерөнхийдөө компаниуд 3 гол шалтгаанаар франчайзингийг бизнесээ тэлэх арга гэж сонгодог: • Мөнгө • Цаг хугацаа • Хүмүүс

  14. Яагаад франчайзинг системийг сонгодог вэ?(эрх эзэмшигчийн хувьд) 1. Мөнгө Өнөөдөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бизнесменүүдэд тохиолдож байгаа хамгийн анхны бэрхшээл бол хөрөнгө юм. Франчайзинг бол өрөнд орох эрсдэл, хувьцааны зардалгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог. Франчайзор биш франчайзе олон үйлчилгээг түрээслэж ашиглах гэрээнд гарын үсэг зурдаг, үнэндээ батлан даалт гаргадаггүй учраас франчайзорын эрсдэлийг бууруулдаг байна.

  15. Яагаад франчайзинг системийг сонгодог вэ?(эрх эзэмшигчийн хувьд) 2. Цаг хугацаа • Салбараа нээхэд цаг хугацаа их зарцуулдаг. Ж нь: Түрээсийн гэрээ хийх, загвараа сонгож байшингаа барих, ажилтан хөлслөх, санхүүжилтээ найдвартай болгох, т/т худалдан авах гэх мэт • Эцэст нь тодорхой хугацаанд чиний нээж чадах салбар нэгжийн тоо хязгаартай байдаг. • Франчайзе энэ бүх ажлыг хийдэг учраас цаг хугацаа бага, цөөн ажилтантай компанийн хувьд хамгийн хурдан өргөжих боломжтой юм. • Франчайзор зөвлөгөө өгч, франчайзе гол ажлыг хийдэг байна.

  16. Яагаад франчайзинг системийг сонгодог вэ?(эрх эзэмшигчийн хувьд) 3. Хүмүүс - менежер • Бизнесээ өргөжүүлэхэд тохиолдож байгаа бас нэг бэрхшээл бол сайн менежер авч ажиллуулах юм. • Салбарын менежерийг франчайзе болгон сольсноор энэ бэрхшээлээс ангижирдаг. Франчайзе нь • Тухайн нэгждээ хөрөнгө оруулдаг • Ашиг орлогоос нь ашиг хүрддэг учраас сайн ажиллуулахыг хичээдэг байна.

  17. Жижиг Дунд Үйлдвэр

  18. Жижиг Дунд Үйлдвэр (ЖДҮ) • Энэ нэр томъёоллоор бизнесийг хэмжээгээр нь сегментчлэж, ангилах нь олон улсын практикт түгээмэл байдаг хэдий ч нэгдсэн, ойлгомжтой бус байдаг. Харин улс орон бүр өөрт тааруулан тодорхойлсон байна. • Бизнесийг SME буюу ЖДҮ-д тооцохдоо ажиллагсадын тоо, эргэлт, мөн балансийн дүн зэргээр нь ангилдаг • Гэхдээ бие даасан, аль нэг компани группын харъяа биш байх ёстой Манай улсын хувьд Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд зааснаар:

  19. ЖДҮ яагаад чухал вэ? • ЖДҮ нь зарим улс орны эдийн засгийн амин судас байдаг • Аж ахуйн нэгжүүдийн 90% орчим нь, ажил эрхлэгчдийн 50-60% нь ЖДҮ-д байна • Тиймээс ч ЖДҮ нь хөгжиж эхэлж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг тэтгэж, дундаж орлоготой давхарга, амжиргааг дээшлүүлэх түлхэц болдог учир нь: • ихэвчлэн хөдөлмөр оролцоо ихтэй үйлдвэрлэл байдаг • шинээр бизнесийн боломж олгодог, уян хатан, хөрвөх чадвартай • нийгмийн болон өдөр тутмын хэрэгцээнд ойрхон, түүнд тулгуурласан хандлагатай

  20. ЖДҮ яагаад чухал вэ? • Улс орнуудын ЗГ-ууд хурдтай, эрчтэй ЖДҮ-ийн салбарыг хөгжүүлснээр шинэ санаа шинэ бүтээлийг өөрчлөгдөж буй зах зээлд байнга бий болгон нэвтрүүлэхийг эрмэлздэг болсон • Иймээс Оюуны Өмчийн (IP буюу ОӨ) тогтолцоог бүрдүүлэх, ашиглах боломжийг өргөжүүлэх, ялангуяа ЖДҮ-д үр дүнтэйгээр авч хэрэглэх • Франчайзинг бол ОӨ-ийн тогтолцоонд тулгуурлан ЖДҮ-үүд аж ахуйгаа амжилттай явуулж зах зээлд өргөжих бизнесийн нэг чухал арга хэлбэр

  21. ЖДҮ-ийн өрсөлдөх чадвар ЖДҮ нь өрсөлдөх чадвартай байхын тулд үйл ажиллагааныхаа өгөөжийг байнга дээшлүүлж, зардлаа бууруулж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр хүндийг дээшлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ: • судалгаа шинжилгээнд хөрөнгө зарж • шинэ технологийг авчирч • менежментийн арга ажиллагааг сайжруулан • шинэ загвар дезайн нэвтрүүлэх • үр өгөөжтэй маркетингийн ажиллагаа явуулах шаардлага тулгардаг

  22. Франчайзинг авах уу эсвэлШинээр жижиг, дунд бизнес эхлүүлэх үү Source: http://us.smetoolkit.org/us/en/content/en/2688/Small-Business-Franchise-Opportunities

More Related