1 / 16

Сэдэв 3

Сэдэв 3. БИЕТ БУС ХӨРӨНГИЙН ХОРОГДУУЛАЛТ ТООЦОХ АМГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Ц.УРАНЦЭЦЭГ 2012.01.26. БИЕТ БУС ХӨРӨНГӨ. Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийн эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу талыг олгосон хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.

bing
Télécharger la présentation

Сэдэв 3

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Сэдэв 3 БИЕТ БУС ХӨРӨНГИЙН ХОРОГДУУЛАЛТ ТООЦОХ АМГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Ц.УРАНЦЭЦЭГ 2012.01.26

  2. БИЕТ БУС ХӨРӨНГӨ • Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийн эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу талыг олгосон хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.

  3. Биет бус хөрөнгөнд хамрагдах зүйлс • Биет бус хөрөнгөнд патент, зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэгт, программ хангамж, судалгаа хөгжүүлэлтийн зардал зэрэг хөрөнгүүд хамаарагдана.

  4. Биет бус хөрөнгийн өртөг • Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэдэг. • Өртөг нь төлсөн мөнгөний дүнгээр хэмжигдэнэ.

  5. Биет бус хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд бүртгэх. • Биет бус хөрөнгийг орлого болгох үед анхны өртгөөр нь : • Биет бус хөрөнгө Дт Мөнгөн хөрөнгө Кт / Дансны өглөг /

  6. Биет бус хөрөнгийн элэгдийг хуваарилах • Биет бус хөрөнгийн элэгдлийг ашиглалтын хугацааны туршид системтэйгээр хуваарилна.

  7. Хорогдуулалт тооцох үнийн дүнг тодорхойлох • Лицензийн хорогдуулалт тооцох үнийг тусгай зөвшөөрлийг эзэмших, шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, худалдан авсан үнийн дүнгээр тодорхойлно.

  8. Биет бус хөрөнгийн элэгдлийг нягтлан бодох бүртгэлд бүртгэх Тайлангийн үед ноогдох хорогдуулалтыг зардлын дүнгээр нь : • Хайгуулын ажлыг зардлын аргаар бүртгэдэг бол: Дт Хайгуулын зардал Кт Хуримтлагдсан элэгдэл /ББХ/ • Хайгуулын ажлын зардлыг капиталжуулах аргаар бүртгэдэг бол: Дт Хайгуул үнэлгээний хөрөнгө Кт Хуримтлагдсан элэгдэл /ББХ/

  9. Биет бус хөрөнгийн элэгдэл тооцох арга • Элэгдэл хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар байгуулна. • Биет бус хөрөнгийг ашигласнаас олох хөрөнгийн эдийн засгийн үр өгөөж нь бодитойгоор тодорхойлогдохгүй бол элэгдэл тооцох шулуун шугамын аргыг хэрэглэнэ.

  10. Жишээ • Хайгуулын 15485 х тоот тусгай зөвшөөрлийг анх 2009.05.01 олгосон. Хүчинтэй байх хугацаа: 2012.05.01 хүртэл 3 жилийн хугацаатай. Уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой гарсан зардлыг : эзэмших шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс 2.0 сая төгрөг , тусгай зөвшөөрлийн төлбөр 4.0 сая төгрөг, худалдан авсан үнэ 57.0 сая төгрөг гэж үзвэл, нийт 63.0 сая төгрөгний өртөгтэй болсон байна. Тухайн тусгай зөвшөөрлийг 3 жилийн туршид шулуун шугамын аргаар хорогдуулах бөгөөд жил бүрийн хорогдуулалтын зардал 63 000 000/3 жил=21 000 000 сая төгрөг, сар бүрийн хорогдуулалтын зардал 21 000 000 сая /12 сар=1 750 000 мян төгрөг байна

  11. Тооцоолол • Тайлант хугацаан дахь хорогдуулалтыг тооцоолбол: 2009.05.01 - 2009.12.31 хүртэл 1 750 000*8 сар = 14 000 000 сая төгрөг 2010.01.01-2010.12.31 хүртэл 1 750 000*12сар = 21 000 000 сая төгрөг 2011.01.01- 2011.12.31 хүртэл 1 750 000* 12сар = 21 000 000 сая төгрөг Хорогдуулалтын нийт дүн 56 000 000 сая төгрөг болж байна.

  12. Тооцоололтой холбогдох нягтлан бодох бүртгэлийн дансны харилцаа 1.Зардлаар бүртгэсэн үед Дт Хайгуулын зардал 56000,0 Кт Хуримтлагдсан элэгдэл /ББХ/ 56000,0 2.Капиталжуулж бүртгэсэн үед Дт Хайгуул үнэлгээний хөрөнгө 56000,0 Кт Хуримтлагдсан элэгдэл /ББХ/ 56000,0 бичилт хийнэ.

  13. Биет бус хөрөнгийн данснаас хасалт • Биет бус хөрөнгиийг борлуулах эсвэл түүнээс эдийн засгийн өгөөж хүртэх нь тодорхойгүй болох үед түүниийг данснаас хасна.

  14. Санхүүгийн тайланд

  15. Эрх зүйн баримт бичгүүд • НББОУС-38 • “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 4.1.4 дэх,13-р зүйлийн 2,6-дахь заалт • Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар

  16. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related