260 likes | 663 Vues
3- р сарын 2 9 -ны өдөр зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний мэдээ. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс. Цэвэрлэгээний тайлан.
E N D
3-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний мэдээ Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс
Цэвэрлэгээний тайлан • УБ хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг 2013 оны 3 дугаар сарын 29-ны Баасан гаригт зохион байгуулав. • Их цэвэрлэгээнд 8-н дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Хот тохижилтын газар, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд оролцлоо. • Баянгол дүүргийн ЗДТГ-аас их цэвэрлэгээг 2 өдөр зохион байгуулж Баасан гаригт төрийн байгууллагуудыг, Бямба гаригт нутаг дэвсгэрийнхээ нийт ААНБ, СӨХ, иргэдийг тус тус оролцуулсан бол Налайх дүүргийн ЗДТГ-аас их цэвэрлэгээг хийгээгүй байна.
Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр хороолол, орон сууцны хороолол доторх, аж ахуйн нэгж байгууллагын орчны, нийтийн эзэмшлийн явган зам гэсэн чиглэлээр зохион байгууллаа. • Захирагчийн Ажлын албаны ТХХУХ-ийн мэргэжилтнүүд дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, ажлын явцыг фото зургаар баримтжуулсан. • Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн 8-н дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн 437 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 777.537 м2 талбайн 1771.02 тн хог хаягдлыг 457 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна.
НИТХТ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, НИТХТ-ийн 2012 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан бөгөөд цэвэрлэгээнд нийт 7757 байгууллага, аж ахуйн нэгжийн 46497 хүнийг идэвхитэй оролцуулсан байна. • Дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсээс гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан 447 аж ахуйн нэгж байгууллагуудад сануулга өгч нөхөн цэвэрлүүлэх мэдэгдэх хуудас олгож 2 байгууллагад торгуулийн арга хэмжээ авсанаас гадна “Хог хаягдлын тухай” хууль болон холбогдох журмын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн.
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ НЭГДСЭН МЭДЭЭ /дүүрэг тус бүрээр/
Их цэвэрлэгээнд оролцсон хог тээвэрлэгч байгууллагуудын жагсаалт
Баянзүрх дүүрэг /5 дугаар хорооны зүүн талын жалга – Зэвсэгт хүчний 124-р анги/
Баянзүрх дүүрэг Цэвэрлэгээнд нийт 8 цэргийн ангийн 400 цэрэг, албан хаагч оролцсон / 4 дүгээр хороо цэргийн хотхон- 084-р анги//
Баянзүрх дүүрэг / 13, 14 хорооны үерийн далан – Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс //
Баянзүрх дүүрэг / иргэдийн цэвэрлэгээ //
Баянзүрх дүүрэг / иргэдийн цэвэрлэгээ //
Чингэлтэй дүүрэг /төвийн бүсийн цэвэрлэгээ /
Чингэлтэй дүүрэг / гэр хороодын цэвэрлэгээ/
Сүхбаатар дүүрэг / төвийн хороодын цэвэрлэгээ/
Сүхбаатар дүүрэг / гэр хороодын цэвэрлэгээ/
Сонгинохайрхан дүүрэг / гэр хороодын цэвэрлэгээ/
Цаашид анхаарах • Их цэвэрлэгээнд нийслэл, дүүргээс тавих хяналтыг сайжруулах, зааварчилгааг цаг хугацаанд өгч ажиллах /ДЗД-ын захирамж, удирдамжийг ААНБ, иргэдэд зарлан мэдээлэх ажил дутмаг/ • Хангалтгүй ажилласан дүүрэг, хороодын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгөх, хариуцлага тооцох /СБД-16 хороо, ХУД-11 хороо/ • Цэвэрлэгээний үеэр хог шатаах асуудалд онцгой анхаарах • Дүүргүүдийн ДБТХ-ийн холбогдох мэргэжилтнүүдэд цэвэрлэгээний мэдээ, тайлан гаргах талаар зөвлөгөө өгөх /илтгэх хуудас, зурагжуулалт, хугацаа/