1 / 42

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН. 201 3 - 07-30. - V V Р Э Г Д А А Л Г А В А Р -. № 1. Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг бүх шатанд зохион байгуулж ажиллах.

krysta
Télécharger la présentation

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2013-07-30

  2. - V V РЭГ ДААЛГАВАР - № 1 • Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг бүх шатанд зохион байгуулж ажиллах. • Захирагчийн ажлын алба төрийн болон төрийн бус өмчийн хэвшлийн бүх байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг шалгах. • Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ашиглалтад орж байгаа барилга болон гэр хороололд шинээр суурьшсан өрхүүдийг энэ онд дулаан, цахилгаанаар хангах техникийн нөхцөл байгаа эсэхийг судлан үзэж байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор албан ёсоор хариу өгсөн байх.

  3. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын “2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/445, “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай” А/444 дүгээр захирамжуудын заалтын дагуу “Нийслэл хотод 2013 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж хэрэгжилтэд Захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллаж байна. • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээний өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах комиссыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан ба комиссын шалгалтын дүнг 2013 оны 8 дугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

  4. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Цагдаагийн газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрууд харъяа газрууддаа хийсэн үзлэг шалгалтын дүнгээ нэгтгэж Захирагчийн ажлын албанд ирүүлсэн байна. • Амгалан Дулааны станц баригдаж ашиглалтад хүлээн авах хүртэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинээр дулааны техникийн нөхцөл олгохгүй шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс гаргаад байгаа нь бухимдал, хүлээгдэл, чирэгдэл үүсч болзошгүйг холбогдох байгууллагын удирдлагууд анхаарч ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах шаардлага зүй ёсоор гарч байна.

  5. - V V РЭГ ДААЛГАВАР - № 2 • Хөрөнгө оруулалтын ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр удаа дараа өгөгдсөн үүрэг даалгавар төлөвлөсөн хэмжээнд хэрэгжихгүй байгаад онцгой анхаарч ажиллах, хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор хариуцлага тооцох. • Хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим ажлууд эхлээгүйгээс хөрөнгө оруулалтын зориулалтаар батлагдсан төсвийн үлдэгдэл их байгаагийн шалтгаан нөхцлийг тогтоох, энэ онд хэрэгжих боломжгүйг төсвийн тодотгол хийж,  хөрөнгө оруулалтын өөр ажилд шилжүүлэн зарцуулах саналыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс боловсруулж нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар хянуулан танилцуулах.

  6. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн хэмжээний хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. • Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудаас ажлын зураг төсөв боловсруулах болон зөвлөх үйлчилгээний тендер зарлах, гүйцэтгэгчийг шалгаруулан захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх, тохижилтын ажлын даалгаврыг батлуулах үе шатанд олонх ажлууд байгаад холбогдох байгууллагууд анхаарч ажиллавал зохино. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийслэлд 2014-2018 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах тухай асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан, нийслэлийн Авто замын газар энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлынхаа талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийлгэсэн бол өнөөдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын болон Хөрөнгө оруулалтын газрын дарга нар мэдээлэл хийнэ.

  7. - V V РЭГ ДААЛГАВАР - № 3 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нар Нийслэлийн 2014 оны төсвийн хүрээний төсөөлөлд 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор саналаа өгсөн байх. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс төсвийн төслийг нэгтгэн боловсруулж нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар хянуулан Сангийн яаманд хүргүүлэхээр бэлтгэх.

  8. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Дүүргүүд болон нийслэлийн харъяа газар, агентлагууд 2014 оны төсвийн төслийг бэлтгэн нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэх ажил өнөөдрийн байдлаар үргэлжилж байна. Тус хэлтэс ирүүлсэн саналуудыг нэгтгэн боловсруулж, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар хянуулан хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлнэ.

  9. - V V РЭГ ДААЛГАВАР - № 4 Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Хүй долоон худагт байгуулах “Монгол наадам цогцолбор”-ын ажлын зураг, ерөнхий төлөвлөгөөг гаргаж батлуулах,  наадмын өмнө хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэх.

  10. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т-

  11. - V V РЭГ ДААЛГАВАР - № 5 Хүй долоон худгийн тохижилт бүхий зам талбай, байгууламжуудыг ашиглан Айрагны баяр хийх, 3000 морьтны жагсаал зохион байгуулах зэргээр байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа саналд үндэслэн энэ онд, тэнд явуулах арга хэмжээний хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун холбогдох байгууллагуудаар гаргуулан батлуулж ажиллах, хөтөлбөрөө олон нийтэд мэдээлэх.

  12. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т-

  13. - V V РЭГ ДААЛГАВАР - № 6 Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 169 дүгээр тогтоолын заалтын дагуу Орон нутгийн хамгаалалтад байгаа “Хүй долоон худаг” дахь хурдан морины уралдаан зохион байгуулдаг газрын хилийн заагийг тодруулах, уралдааны замын бүрэн бүтэн байдлыг хамгаалж тэмдэгжүүлэх, зам талбайн тохижилт, засвар арчлалтыг тогтмолжуулах, бэлчээрээс бусад зориулалтаар газар ашиглуулахгүй байх ажлыг холбогдох байгууллагуудаар байнга гүйцэтгүүлэхийн дээр Хүй долоон худгийн ашиглалтын захиргаа байгуулах санал боловсруулж танилцуулах.

  14. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т-

  15. - V V РЭГ ДААЛГАВАР - № 7 Захирагчийн ажлын алба Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт баяр наадмын үеэр ашиглаж байсан био нойлуудыг байнгын ашиглалттай болгох зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гэр хорооллын тодорхой хэсгүүдэд тавьж ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх.

  16. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Улсын их баяр наадмаар хэрэглэгдсэн био нойлуудаас өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3, Баянгол дүүрэгт 12-ыг байрлуулахаар дээрх байгууллагуудаас тавьсан хүсэлтийг шийдвэрлээд байна. • Дүүргүүдийн ЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн био нойлуудын байршлыг сонгохдоо төвлөрсөн усан хангамжтай газарт ашиглах илүү боломжтой байдал, ундны усны эх үүсвэр, түүний хамгаалалтын бүсэд хамаарах, тухайн орчинд байршуулахад эрүүл ахуйн талаас тохирох эсэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал авах, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.

  17. - V V РЭГ ДААЛГАВАР - № 8 • Байгууллагууд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн байдлаа дүгнэж, баяр наадмын үйлчилгээг иргэдэд хүргэхэд сайн ажилласан хамт олон, ажилтнуудаа урамшуулах. • Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун хэвлэлийн бага хурал хийлгэх, нэгдсэн тайланг гаргаж Засгийн Газарт хүргүүлэх.

  18. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн байдлаа Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн газар, Хот тохижилтын газар дүгнэсэн байна. /Мөнгөн урамшуулал олгох, сайшаах, салбарын дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох, баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын шагналаар шагнуулах, ээлжийн амралтыг зохицуулан эдлүүлэх зэрэг хэлбэрүүдээр/ • Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Ё.Гэрэлчулуун дарга 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгсөн болно. Нэгдсэн тайланг гаргаж Засгийн газарт хүргүүлсэн.

  19. - V V РЭГ ДААЛГАВАР - № 9 • Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд иргэдтэй хийх уулзалтын өрөө бэлтгэх, уулзалтын тэмдэглэл хөтлөх, угтах үйлчилгээний ажилтан ажиллуулах ажлыг зохион байгуулж, энэ тухай харилцааг “Иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам”-даа тусган баталж, мөрдүүлэх • Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт гаргасан нэр бүхий иргэдтэй уулзах ажлыг дүүргүүдийн ЗДТГ ойрын өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулах. • Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд шат шатандаа иргэдийг хүлээн авч санал гомдол, тавьсан хүсэлтэд нь  хуулийн хугацаанд хариу өгч хэвших.

  20. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар байрынхаа талбайн боломжид тохируулан уулзалтын ширээ тусад нь байршуулан 40 удаагийн уулзалтын тэмдэглэл хөтөлсөн • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Иргэд хүлээн авах төвөөр дамжигдан ирж байгаа өргөдөл, гомдол, санал хүсэлтэд тухай бүр хариу өгч тус төвтэй ажлаа уялдуулан ажиллаж байгаа • Нийслэлийн Хөдөлмөрийн газар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв нээж түүгээрээ иргэдийг хүлээн авч байгаа. • Аялал, жуулчлалын газар, Эрүүл мэндийн газрын дарга нар тушаал гарган журмаа шинэчлэн баталж мөрдүүлсэн зэрэг ажлын эхлэл, саначилгууд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад байна.

  21. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ дүүрэг, хорооны иргэний танхимаар дамжуулан хүлээн авдаг • Баянгол дүүргийн ЗДТГ “Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн систем”-д бүртгэн авч шийдвэрлэдэг • Налайх дүүргийн ЗДТГ мэдээллийн хөтөч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар угтах үйлчилгээний ажилтан ажиллуулдаг болсон • Баянзүрх дүүргийн ЗДТГазар тушаал гарган журмаа шинэчлэн баталж мөрдүүлсэн зэрэг ажлын эхлэл, саначилгууд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад байна.

  22. - V V РЭГ ДААЛГАВАР - № 10 • Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Спорт цогцолборын баригдаж байсан барилгын гаднах гэрэлтүүлгийн 4 цамхагийг буулгах ажлыг дүүргийн ЗДТГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраар хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангуулан гүйцэтгүүлэх. • Уг ажлыг гэрээгээр гүйцэтгэх байгууллагын боловсруулсан технологийн зураг, удирдамжийг хянаж, батлан мөрдүүлэх.

  23. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай гэрэлтүүлгийн 4 ширхэг цамхагийг буулгах ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын ахлах байцаагч, Барилгын техник хяналтын улсын байцаагч болон нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагч нар ажиллаж байна. • Тус дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/427 дугаар захирамжаар Анимук, Голден дрийм компаниудаар дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч тухайн компаниудын тоног төхөөрөмж нь уг цамхагийг буулгах шаардлагыг хангахгүй байгаа учир гүйцэтгэгчийг дахин шалгаруулахаас шалтгаалж уг ажил хойшлогдсон байна.

  24. - V V РЭГ ДААЛГАВАР - № 11 Дүүргүүдийн Засаг даргын Тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга нар орон сууцны хорооллын доторхи цэвэрлэгээг тогтмолжуулж цэвэр, тохилог орчныг бий болгох.

  25. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээ орон нутгийн өмчит газруудад хорооллын доторхи зам, талбайн цэвэрлэгээг хариуцсан гэрээт ажилчныг нэмэн ажиллуулсан. - Баянгол дүүргийн ЗДТГ “Баянголчуудын Бямба” нийтийн их цэвэрлэгээг хэвшүүлээд байна.

  26. - V V РЭГ ДААЛГАВАР - № 12 • Захирагчийн ажлын алба Энхтайваны өргөн чөлөөнд авто замын үзэгдэх орчныг хааж байрлуулсан рекламын самбаруудыг ойрын өдрүүдэд буулгаж дуусгах. • Цаашид нийтийн орон сууцны барилгын ханыг ашиглан рекламыг төлбөртэйгээр байрлуулах чиглэл барьж ажиллах.

  27. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг НИТХ-ын 2013 оны 3/32 дугаар тогтоолын заалтын хүрээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөр авах тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах төсөл боловсруулж байна. • Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурваст байрлуулсан, буулгах шаардлагатай сурталчилгааны байгууламжийн тоо хэмжээ, шаардагдах хөрөнгө, буулгах хугацаа зэргийн талаар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд Захирагчийн ажлын албанаас албан бичиг хүргүүлээд байна. • Улаанбаатар хотын хэмжээнд байрлах сурталчилгааны байгууламжуудаас авто замын засвар, гудамж төсөл, бусад инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлын трасст орсон байгууламжуудыг буулгах ажил тасралтгүй хийгдэж ирлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс хойших хугацаанд сурталчилгааны байгууламж 10-ыг буулгасан. • Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэг нийтийн орон сууцны байрын барилгын ханыг ашиглах журмын төсөл боловсруулсан ба 100 м2 ханыг ашиглахаар суурь тогтоосон, Сонгинохайрхан дүүрэг 20 гаруй байршлыг сонгоод байгаа мэдээллүүд ирээд байна.

  28. - V V РЭГ ДААЛГАВАР - № 13 Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хамтран “Азийн цагаан дагина” гэсэн бичвэр бүхий хогны уутыг айл, өрхүүдэд тарааж, хэрэглэж хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх.

  29. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Green card • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн ногоон бүсийн 11490 өрхөд 236865 ширхэг зориулалтын хогны уут тараах ажлыг Захирагчийн ажлын алба, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Зуслангийн товчоо хамтарч зохион байгуулсны дээр “Ногоон карт”-ыг зусланд борлуулж байна. • Баянгол дүүргийн ЗДТГ уут тараах ажлыг 6 дугаар хороонд туршилтын журмаар зохион байгуулсан бол бусад дүүргүүдэд зориулалтын хогны уут тараах бэлтгэлийг хангажээ. • Дээрх нийтийг хамарсан ажилтай холбогдуулан нэр бүхий /Оллоо, Эко, NTV, TM, МҮОНТ, UBS, C1, HD Монгол/ телевизүүдээр өдөр бүр 10-14 хоногийн хугацаанд зар сурталчилгаа явуулж байгаа болно.

  30. - V V РЭГ ДААЛГАВАР - № 14 Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай” А/335       “Иргэдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж тохижилт хийх ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” А/306     “Эзэмшил газар дахь ногоон байгууламж болон орчны нийтийн эдэлбэрийн газрын тохижилт цэвэрлэгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулах, тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, түүний ажиллах удирдамж батлах тухай” А623 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг захирамжаар үүрэг хүлээсэн байгууллагууд хэрхэн зохион байгуулж байгааг нийслэлийн Засаг даргын дээрх ажлыг хариуцсан орлогч дарга нар авч үзэж эрчимжүүлэх.      Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилга барихаар зөвшөөрөгдсөн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран ажлаа явуулж чадахгүй байгаа компаниуд болон иргэдийн хамтарсан уулзалт, ярилцлагыг газар дээр нь зохион байгуулж зохицуулан,  ажлаа саадгүй явуулах нөхцлөөр хангаж өгөх.

  31. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Засаг даргын “Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай” 2013 оны А/335 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөө, график гарган ажиллаж байна. • Нарийвчилсан судалгаагаар эзэмших, өмчлөх эрх үүсэээгүй 46625 нэгж талбар байгаагаас урьдчилсан байдлаар 26000 орчим хашааны газарт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхөөр төлөвлөснөөс газар дээр нь шалган эзэмшүүлэх болон өмчлүүлэх боломжтой 10000 гаруй /Энэ тоо нарийвчлалтай байх ёстой/ иргэний асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. • Одоогоор хөрөнгийн эрхийн төслөөр нийт 1963 иргэн газраа өмчилж авчээ.

  32. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/306 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг зөрчилтэй газрын судалгааг гаргаж, дүүрэг бүрт хариуцлагатай жижүүр томилон газрын холбогдолтой зөрчил маргааныг цаг алдалгүй газар дээр нь очиж таслан зогсоох арга хэмжээ авч байна. Чөлөөлөгдсөн газрууд болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр “Төрийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн бичвэр бүхий 450 гаруй самбарыг байршуулжээ. Нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө 318.8 сая төгрөгийг гаргуулах захирамжийн төслийг боловсруулан хянуулж байна. • Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/623 дугаар захирамжийн заалтуудад үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж бий болгох, орчны 50 метр хүртэл газрынхаа цэвэрлэгээг хариуцахтай холбогдсон зураглал, судалгаануудыг хийсэн / төвийн 6 дүүргийн судалгаанд хамрагдсан нийт талбарын тоо 7003, нийт талбайн хэмжээ 98853736.17 м2/ ба тухайн байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд нь заалт болгон оруулж баталсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

  33. - V V РЭГ ДААЛГАВАР - № 15 Нийслэлийн ЗДТГ нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хийсэн судалгаандаа үндэслэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлыг Монгол банктай ярилцаж шийдвэрлэх.

  34. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Судалгааг бүрэн гаргасан. • Монгол банктай хамтран ажиллах талаар судалгаандаа үндэслэн төсөл боловсруулж байна.

  35. - V V РЭГ ДААЛГАВАР - № 16 Иргэдийн тав тохитой ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Хот тохижилтын газар явган хүний зам цэвэрлэх техникүүдийг яаралтай оруулж ирэх, Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн ЗДТГ өвлийн улиралд хальтиргаа гулгаа арилгахад шаардагдах тоног төхөөрөмжүүдийг татан авч ажилд бэлэн болгож нөөцлөх.

  36. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замын цэвэрлэгээний машин техник шинээр худалдан авахад шаардлагатай 2.064 сая төгрөгийн хөрөнгийн задаргааг гаргаж нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна. • Налайх, Багануур дүүргийн ЗДТГ хальтиргаа, гулгаа арилгахад шаардлагатай машин техник, тоног төхөөрөмжийн захиалга, хөрөнгийн тооцоог гарган Захирагчийн ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсний гадна өөрсдийн хөрөнгөөр багаж хэрэгслийн нөөц бүрдүүлжээ.

  37. - V V РЭГ ДААЛГАВАР - № 17 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас эхний хагас жилээр ирүүлсэн ажлын тайланд үндэслэн үр дүнгийн гэрээний хариуцлага тооцох ажлыг нийслэлийн ЗДТГ энэ сард багтаан хийх.

  38. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Эхний хагас жилийн байдлаар нийслэлийн Засаг даргаас Засгийн газрын зарим гишүүн сайдтай хамтран ажиллах санамж бичиг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, Нийслэлийн удирдлагуудтай нийслэлийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 74 байгууллага ирүүлэхээс 74 байгууллага хугацаандаа ирүүлсэн боловч зарим байгууллагуудын биелэлтийн тайлан дахин боловсруултанд буцсан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Цахим болон албан бичгээр авсан дээрх 4 төрлийн тайланг сард нь багтаан нэгтгэн гаргана. Цаашид байгууллагуудын тайлан бичих үлгэрчилсэн загвар гаргаж өгөх нь нэгтгэн дүгнэхэд дөхөмтэй байх болно.

  39. - V V РЭГ ДААЛГАВАР - №18 Тарваган тахал, байгалын голомтот халдварт өвчин, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг цаг үеийн арга хэмжээг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд хамтран авах.

  40. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамны хамгаалалтын зурваст хийх засвар үйлчилгээний журам” болон нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах зорилгоор холбогдох байгууллагууд удирдамжийн дагуу дүүргүүдэд үзлэг хийсэн дүнг нэгтгэж байна. • Тарваган тахал, байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн товчоодод Мэргэжлийн хяналт, Татвар, Мал эмнэлэгийн улсын байцаагчдыг өдөр тутам томилон ажиллуулж байна. Харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх шалган нэвтрүүлэх пост ажиллахгүй байгаа нь /зам засварын ажлаас шалтгаалж/ мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг нийслэлийн Авто замын газар шийдвэрлэх шаардлагатай.

  41. - VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Нийслэлийн Эрүүл мэндийн газар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн даргын 2013 оны А/26 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх тархлаажуулалтыг эрсдэлтэй ажил мэргэжлийн 720 хүнд хийжээ. • “Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-694 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлэгийн газрууд хамтран зохион байгуулж байна. • Баянзүрх дүүргийн ЗДТГ өөрийн зардлаар Туул гол дагуу сэрэмжлүүлэг самбар 14-ыг шинээр суурилуулсан. Хан-Уул дүүргийн ЗДТГ иргэдэд сэрэмжлүүлэг хуудас хэвлэж тараасан. Сүхбаатар дүүргийн ЗДТГ нөөц хөрөнгөөс 5.8 сая төгрөг гарган багаж хэрэгсэл авч нөөцөлсөн. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ нийслэлийн Засаг даргын 2013 оны 694 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Багахангай дүүргийн ЗДТГ Хүн эмнэлгийн бэлэн байдлыг бүрэн хангуулсан зэрэг дүүрэг дүүргийн онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

  42. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related