1 / 36

Лекц 7, 8 Бараа материалын бүртгэл (Inventory)

Лекц 7, 8 Бараа материалын бүртгэл (Inventory). Агуулга. 1. Бараа материалыг бүртгэх систем Байнгын систем Цаг үеийн систем 2. Бараа материалын өртөг аргууд Тусгай тэмдэглэгээний арга Эхэлж авснаа эхэлж зарлагадах Сүүлд авсанаа эхэлж зарлагадах Дундаж өртөг

major
Télécharger la présentation

Лекц 7, 8 Бараа материалын бүртгэл (Inventory)

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Лекц 7, 8Бараа материалын бүртгэл (Inventory)

  2. Агуулга 1. Бараа материалыг бүртгэх систем • Байнгын систем • Цаг үеийн систем 2. Бараа материалын өртөг аргууд • Тусгай тэмдэглэгээний арга • Эхэлж авснаа эхэлж зарлагадах • Сүүлд авсанаа эхэлж зарлагадах • Дундаж өртөг 3. Бараа материалын өртөг тооцох аргыг өөрчлөх 4. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх 5. Бараа материалын үлдэгдлийг үнэлэх аргууд • Нийт ашгийн арга • Жижиглэнгийн арга

  3. Бараа материал гэдэгт дараах зүйлүүд орно. • Бизнесийн хэвийн үйл ажиллагааны циклийн явцад зарж борлуулахаар төлөвлөж байгаа бэлэн бүтээгдэхүүн –finished goods • Үйлдвэрлэлийн процест байгаа бүтээгдэхүүн (дуусаагүй үйлдвэрлэл) – work in process • Үйлдвэрлэлд ашиглагдахаар хүлээгдэж байгаа бараа бүтээгдэхүүн (түүхий эд материал) – raw material • Зарим тохиолдолд хангамжийн материал

  4. Бараа материал • Акталчихаад борлуулах гэж байгаа хуучин биет үндсэн хөрөнгийг бараа материалын ангилалд оруулна. • Бараа материал гэдэг ангилалад бизнесийн хэвийн үйл ажиллагаанд зарж борлуулалдаг барааг оруулна гэдгийг анхаарах хэрэгтэй. Дилерийн компанид хувьцаа бонд нь бараа материал болох бол эрдэнэт компаний хувьд энэ нь бараа материал биш хөрөнгө оруулалт гэсэн ангилалд багтана.

  5. Бараа материалын өмчлөлийн хувьд: • замд яваа бараа • ФОВ-ачуулах цэг • ФОВ-хүрэх цэг • Агентын бараа Замд яваа бараа ФОВ-ачуулах цэг нөхцөлөөр ачигдсан БМ-н хувьд борлуулагч нь худалдан авагч руу ачуулсан үед өмчлөлийн бүх эрх нь худалдан авагч компанид шилждэг тул тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч нь хариуцдаг. Иймд энэ нөхцөлөөр ачигдсан замд яваа БМ-г худалдан авагч компанийн БМ-д оруулна. ФОВ-хүрэх цэг нөхцөлөөр ачигдсан замд яваа БМ-г борлуулагч компанийн БМ-д оруулна. Тээвэрлэлтийн зардлыг борлуулалгч нь хариуцдаг. Агентын бараа нь заруулахаар дэлгүүрүүдээр тараасан бараа. Энэ бараа нь дэлгүүрийн биш тараасан компанийн БМ-д хамаарна. Агент буюу дэлгүүр нь уг БМ-н бүрэн бүтэн байдлыг хариуцаж борлуулсан үед борлууалтын шимтгэл авна.

  6. Бараа материалын байнгын болон цаг үеийн систем (Perpetual and Periodic inventory system) БМ-г НББ-д өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар бүртгэнэ. Байнгын системийн үед: БМ-ын орлого, зарлагын гүйлгээг тухай бүрд нь БМ-н дансанд бүртгэдэг бөгөөд БМ-ын үлдэгдлийг бүртгэл дэх мэдээллээс авах боломжтой. Цаг үеийн системийн үед : БМ-ын орлогын гүйлгээг тухай бүрд нь худалдан авалт дансанд бүртгэх бөгөөд зарцуулалтыг тодорхой хугацаагаар үечлэн БМ-ын өртгийг тодорхойлдог.

  7. Бараа материалын зарцуулалтын өртөг тооцох аргууд БМ-г орлогод авахдаа худалдан авалтын өртгөөр нь бүртгэдэг. Шинж чанар ба ашиглах зориулалт нь адилхан бараа материалын хувьд аж ахуйн нэгж өртгийн адилхан аргыг хэрэглэнэ. Харин шинж чанар ба зориулалтаараа ялгаатай бараа материалын хувьд өртгийн өөр өөр аргыг хэрэглэж болох ба шалтгааныг тодруулна.

  8. Бараа материалын зарцуулалтын өртөг тооцох аргууд • Тусгай тэмдэглэгээний арга /НББОУС-2-ын дагуу харилцан орлуулах боломжгүй бараа материал болон тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн ба тусгаарласан бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг өртгийн тусгай тэмдэглэгээний аргын дагуу тодорхойлно. / • Эхэлж авснаа эхэлж зарлагадах • Сүүлд авсанаа эхэлж зарлагадах /IFRS doesn’t permit the use of it, but American and Canadian companies use it most popular according to FASB/ • Дундаж өртөг

  9. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх • Компаний бараа материалтай холбоотой ажил гүйлгээг бүртгэлд тусгахдаа байнгын болон цаг үеийн системийн аль нэгийг, өртөг тооцох аргуудаас аль нэгийг сонгох шаардлагатай болдгоос гадна эдгээрийн алийг ч сонгож хэрэгжүүлсэн хамаагүй бараа материал нь өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэгдэн баланст тусгагдах ёстой.

  10. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх • Хөрөнгө нь түүхэн өртгөөрөө бүртгэлд тусгагддаг боловч хэрвээ тухайн хөрөнгийн өртөг нь түүний компанид авчрах үр ашгаас бага болох тохиолдлууд байдаг. Хадгалалтын горит алдагдах, байгалийн гамшиг тохиолдох, эсвэл эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр бараа материал гэмтэж муудах, чанараа алдах улмаар борлууллатын үнэ буурах тохиолдол байж болно. Мөн тооцоолсон иж бүрдлийн зардал болон зар сурталчилгаа, сав баглаа боодол гэх мэт борлуулалтын зардал өссөнөөр бараа материалыг өртгөөс нь илүү үнээр борлуулах боломжгүй болдог. Энэ үед хөрөнгийн өртгийг тухайн боломжит үнэ цэнэ хүртэл буулган бүртгэж зөрүүг зардал гэж бүртгэдэг.

  11. Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлэх нь • а. Бараа бэлэн бүтээгдэхүүний хувьд түүний борлуулахаар тооцоолж буй үнээс • б. Түүхий эд хангамжийн зүйлсийн хувьд ашигласнаас бий болох өгөөжөөс илүү үнээр үнэлж болохгүй гэсэн зарчимд нийцүүлж байгаа хэрэг юм. НББОУС-аар тайлант үе бүрд бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг шинэчлэн тогтоож өртөгтэй нь харьцуулах ёстой. Өөрөөр хэлбэл баланст бараа материалыг өртөг ба цэвэр боломжт үнийн аль багаар харуулна.

  12. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх • Цэвэр боломжит үнэ цэнэ (net realizable value) : Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулахад шаардагдах тооцсон зардлыг хассан дүн юм. Гэхдээ үүнийг тооцоолохдоо бараа материалыг ямар зорилгоор эзэмшиж байгааг харгалзана. • Гэрээгээр борлуулах гэж байгаа бараа материалын хувьд гэрээний үнийг ашиглаж цэвэр боломжит үнэ цэнийг (net realizable value)тооцно. Бусад барааны хувьд зах зээлийн үнийг ашиглаж тооцно.

  13. Зах зээлийн үнэ : Бэлэн бүтээгдэхүүний хувьд борлуулалтын үнээс борлуулалтын зардлыг хассан дүн байна, дуусаагүй үйлдвэрлэлийн хувьд бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын үнээс борлуулалтын зардал болон дуусгалтын өртгийг хассан дүн, түүхий эд материалын хувьд орлуулалтын өртөг (replacement cost) байна. Орлуулалтын өртөг нь тухайн барааг худалдан авалт болон үйлдвэрлэлээр орлуулахад шаардагдах өртөг юм. Гэхдээ түүхий эд материал хангамжийн зүйлийн хувьд өөрийн өртөг зах зээлийн үнээс давсан үед биш тухайн материал ордог бэлэн бүтээгдэхүүний цэвэр боломжит үнэ нь өртгөөс бага болсон үед материалын өртгийг орлуулалтын өртөг хүртэл бууруулж бичнэ. • Хэрэв цэвэр боломжит үнэ цэнэ нь өртгөөс бага тохиолдолд үнийн бууралтын гарз үүсэх бөгөөд уг гарзыг тухайн тайлант үеийн зардал гэж үзнэ.

  14. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх Өртөг ба цэвэр боломжит үнийн аль бага зарчмыг бараа тус бүр дээр буюу зүйл тус бүрээр ихэвчлэн хэрэгжүүлэхээс гадна хэрэв ижил төсөөтэй бол төрлөөр болон нийт дүнгээр хэрэгжүүлж болно. Энэ нь тухайн бараа материал нь ижил зориулалтаар ашиглагддаг, газар зүйн ижил байршилд үйлдвэрлэн борлуулагддаг, нэг үйлдвэрлэлийн шугамд хамаарагддаг бөгөөд тэдгээрийг тухайн үйлдвэрлэлийн шугамын бусад бараа материалаас тусад нь үнэлэх боломжгүй үед хамааралтай тохиолдол юм. Жишээ нь нэхмэл компани 4 загварын малгай үйлдвэрлэдэг. 2006.12.31-ний дараах мэдээллийг ашиглан өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлье.

  15. Жишээ

  16. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх Бараа материалын үлдэгдлийг зүйл тус бүрээр үнэлж байгаа үед өртгийн бууралтыг хэрхэн бүртгэх талаар авч үзье. Бараа материалын өртгийн бууралтыг бүртгэх 2 арга байдаг. • Шууд арга • Шууд бус арга Шууд аргын үед Бараа материалын эцсийн үлдэгдлийн өртгийг бууруулахдаа борлуулсан бүтээгдэхүүний өртгийг шууд нэмэгдүүлж бараа материалын эцсийн үлдэгдлээс шууд хасдаг. Ингэсний үр дүнд орлогын тайланд тусдаа бараа материалын үнэ бууралтын гарз гэсэн зардал тайлагнагдахгүй, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тохируулагдаж баланст бараа материал нь шууд шинэчлэгдсэн үнэ цэнээрээ бүртгэгдэнэ.

  17. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх Шууд бус арга буюу хасагдуулгын аргын үед: ББӨ-г өөрчлөхгүйгээр үнийн бууралтын алдагдал (Loss due to net realizable value decline of inventory) гэсэн тусдаа дансанд бүртгэж бараа материалын эцсийн үлдэгдлийг бууруулахгүйгээр БМ-ын үнэ бууралтын хасагдуулга гэсэн хөрөнгийн сөрөг тохируулгын дансанд бүртгэнэ.

  18. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх Жишээ нь: Эрхэмбаяр компаний БМ-тай холбоотой мэдээлэл дараах байдалтай байв: ББӨ /тохируулагдаагүй/ 108000 БМ2 /өртгөөр/ 82000 БМ2 /цэвэр боломжит үнэ цэнээр/ 70000

  19. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх • Шууд бус аргын үед БМ-ын үнийн бууралтын алдагдал дансыг орлогын тайланд нийт ашгаас хасч харуулах ба БМ-ын үнийн бууралтын хасагдуулга дансыг балансад бараа материалаас хасч харуулна. Шууд бус арга нь бараа материалын зах зээлийн үнийн бууралтаас үүссэн алдагдлыг баланс ба орлогын тайланд илүү тодорхой харуулдаг учраас энэ аргыг өргөн хэрэглэдэг.

  20. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх Өмнө нь бараа материалын өртгийг бууруулж бичихэд нөлөөлсөн хүчин зүйлс үгүй болсон эсвэл эдийн засгийн байдал өөрчлөгдсөний улмаас цэвэр боломжит үнэ цэнэ өсч болно. Энэ үед бууруулсан дүнг буцаан бичиж өртөг ба өөрчилсөн цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар бараа материалын дансны шинэ үнийг тодорхойлно. Энэ тохиолдолд өмнөх бууралтыг буцаах бичилт хийж өртөгрүү нь аваачна.

  21. Жишээ Жишээ нь 2008.12.31-нд А компаний барааны өртөг 80000₮, цэвэр боломжит үнэ цэнэ нь 70000₮ байсан. 2009 оны 3 сарын 31-нд бараа борлогдоогүй байсан ба цэвэр боломжит үнэ цэнэ нь 75000 төгрөг болж өөрчлөгдсөн. 2009 оны 3 сарын 31-нд барааны цэвэр боломжит үнэ цэнэ нэмэгдсэн учир 10000₮-ийн үнийн бууралтыг буцааж баланст 75000 төгрөгийн бараа материал тайлагнана. Журналын бичилт: 2008.12.31: Дт Үнийн бууралтын гарз 10000 Кт Бараа материал 10000 Дт Бараа материал 10000 Кт Үнийн бууралтын буцаалт 10000 Дт Үнийн бууралтын гарз 5000 Кт Бараа материал 5000

  22. Бараа материалын өртөг Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно. • *НӨАТ зэрэг дараагийн үеүдэд хасалт хийдэг татвар нь барааны өртөгт орохгүй. Мөн аж ахуйн нэгж бараа материалыг төлбөртэй авсан бөгөөд үүнд хүү орж байвал уг хүүг санхүүжилтын хугацааны туршид зардлаар хүлээн зөвшөөрнө. • Үйлдвэрлэлийн компаний хувиргалтын өртөг нь түүхий эд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаас бүрдэнэ.Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь тогтмол болон хувьсах хэсгээс бүрдэнэ. Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардал нь элэгдэл, урсгал засвар, даатгал, түрээс, үйлдвэрийн удирдлагын зардал гэх мэт харьцангуй тогтмол байдаг шууд бус зардлууд юм. Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардал нь шууд бус хөдөлмөр, шууд бус материал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд хамааралтай, эсвэл ойролцоогоор дагаж өөрчлөгддөг зардлууд байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй шууд хамааралтай зардлыг өртөгт шууд шингээж, шууд бус зардлуудыг тогтоосон сууриар хуваарилна.

  23. Бараа материалын өртөг Тогтмол ҮНЗ-ийг үйлдвэрлэлийн хэвийн хүчин чадалд суурилж хувиргалтын зардалд хуваарилна. Үйлдвэрлэлийн хэвийн хүчин чадал гэдэг нь төлөвлөсөн засвар үйлчилгээ, сул зогсолт зэрэг алдагдлыг харгалзан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны явцад хэд хэдэн тайлант үе эсвэл улирлын туршид дунджаар хүрч болох хүлээгдэж байгаа үйлдвэрлэлийн хэмжээ юм. Бодит үйлдвэрлэлийн хэмжээ нь хэвийн хүчин чадалтай ойролцоо байгаа үед түүнийг ашиглаж болно. Үйлдвэрлэлийн хэмжээ буурах эсвэл сул зогсолт гарах нь нэгж бүтээгдэхүүнд хуваарилах тогтмол ҮНЗ-ийг нэмэгдүүлэхгүй ба хуваарилагдаагүй үлдсэн нэмэгдэл зардлыг тайлант үеийн зардал гэж үзнэ.

  24. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг • Биологийн хөрөнгөөс хүлээн авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж анх удаа хүлээн зөвшөөрөхдөө борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийг ашиглах ба энэ нь стандартыг хэрэглэж эхэлсэн өдрөөс бараа материалын өртөг болдог. • Бодит үнэ цэнэ (fair value) гэдэг нь: Холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох, эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн юм.

  25. Бараа материалын үлдэгдлийг үнэлэх аргууд Цаг үеийн систем ашигладаг үед борлуулсан барааны өртөгт бичилт хийдэггүй учраас бараа материалын эцсийн үлдэгдлийг тооллого хийхээс нааш тодорхойлох боломжгүй юм. Гэвч тооллого хийж үлдэгдлийг тодорхойлоход цаг хугацаа болоод зардал их шаарддаг, гал түймэр зэрэг зарим тохиолдолд тооллого хийх боломжгүй байдаг учраас үлдэгдлийг ойролцоолон тооцоолох дараах аргууд байдаг. Үүнд: • Нийт ашгийн арга • Жижиглэнгийн арга

  26. Бараа материалын үлдэгдлийг тооцох: Нийт ашгийн арга Нийт ашгийн арга (Gross profit method) Бараа материалын эцсийн үлдэгдлийн хэмжээг богино хугацаанд тооллого хийлгүйгээр тодорхойлоход нийт ашгийн аргыг түгээмэл хэрэглэдэг. Дараах тохиолдлуудад хэрэглэж болно: Алга болсон, устгагдсан эсвэл хулгайлагдсан барааны өртгийг тодорхойлох Завсар үеийн тайлан гаргах Аудиторын дүгнэлт гаргах Төлөвлөлт болон төсөвлөлт хийх Нийт ашгийн арга нь бараа материалын үлдэгдлийг зөвхөн барагцаагаар тодорхойлдог учраас албан ёсны санхүүгийн тайлангуудад хүлээн зөвшөөрдөггүй.

  27. Нийт ашгийн арга • Борлуулбал зохих бараа материалын өртгийг тодорхойлно. БЗБМӨ=БМ эхний үлд+Цэвэр худалдан авалт Цэвэр худалдан авалт=Нийт худалдан авалт-Худ ав буцаалт-Худ ав хөнгөл-Худ ав үнийн бууралт+бэлтгэл ажиллагааны зардал • Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно. ББӨ=(Борлуулалтын-Борлуулалтын буцаалт)*(100%-борлуулалтын үнэн дэх нийт ашгийн түвшин) ББӨ=(Борлуулалт-Борлуулалтын буцаалт)/(100%+өртөгт нэмэх ашгийн түвшин) • Бараа материалын эцсийн үлдэгдлийн өртгийг тодорхойлно БМ эцсийн үлд=БЗБМӨ-ББӨ Энэ аргын хувьд анхаарвал зохих зүйл нь нийт ашгийн хувь юм. Нийт ашгийн хувь хэмжээг тодорхойлохдоо өмнөх жилүүдийн мэдээлэлд тулгуурладаг учраас өмнөх жилийн ашгийн хэмжээ ирээдүйд давтагдах эсэх мөн бараа тус бүрийн ашгийн хэмжээ харилцан адилггүй байхад дундаж нэг хувийг тодорхойлох төвөгтэй байдаг. Тиймээс энэ нь зөвхөн бараа материалын эцсийн үлдэгдлийг ойролцоолон тодорхойлоход ашиглагддаг бөгөөд албан ёсны санхүүгийн тайлан гаргахад ашиглагддаггүй.

  28. Бараа материалын үлдэгдлийг тооцох: Жижиглэнгийн үнийн арга Бүтээгдэхүүний өртөг болон үнийн хоорондын харьцааг ашигладгаараа нийт ашгийн аргатай ижил, гэхдээ өнгөрсөн нийт ашгийн харьцааг ашиглахгүйгээр одоогийн өртөг-жижиглэнгийн үнийг ашигладгаараа давуу юм. 1. Борлуулбал зохих бараа материалыг өртөг болон жижиглэнгийн үнээр тус тус тодорхойлно. БЗБМ=БМ эхний үлд+Цэвэр худалдан авалт 2. Өртөг жижиглэнгийн харьцааг тодорхойлно. ӨЖХарьцаа=БЗБМ өртөг/БЗБМ жижиглэн 3. Бараа материалын эцсийн үлдэгдлийг жижиглэнгийн үнээр тодорхойлно: БМ эцсийн үлд=БЗБМ жижиглэн-Цэвэр борлуулалт (Борлуулалт-Борлуулалт буцаалт) 4. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртгөөр нь тодорхойлно. БМ эцсийн үлд=БМ эцсийн үлд жижиглэн*өртөг жижиглэнгийн харьцаа

  29. Жишээ нь Тэнгэр бөөний төвийн бараа материалтай холбоотой мэдээлэл:   Өртөг Жижиглэн Бараа материал 2005.01.01 240,000₮ 390,000 Худалдан авалт 1180,500 1460,000 ХА-ын буцаалт 55,500 80,000 ХА-ын хөнгөлөлт 18,000 Нийт борлуулалт 1450,000 Борлуулалтын буцаалт 97,500 Борлуулалтын хөнгөлөлт 60,000 Дотогш тээврийн зардал 69,000 Бараа материал С1 240,000₮ 390,000 Цэвэр худалдан авалт 1176,000 1380,000 БЗБМ 1,416,000 1,770,000 Өртөг жижиглэнгийн үнийн харьцаа (1,416,000/1,770,000)=80% Бараа материал С2 жижиглэн 1,770,000- 1450,000+ 97,500=417,500 Бараа материал С2 өртөг 417,500* 80%=334,000

  30. Жижиглэнгийн дараах аргууд байдаг: • Уламжлалт жижиглэнгийн арга буюу өртөг зах зээлийн аль бага жижиглэнгийн арга-Conventional method • Дундаж өртгийн жижиглэнгийн арга • САЭЗ жижиглэнгийн арга Уламжлалт жижиглэнгийн арга: Өртөг жижиглэнгийн харьцаанд үнийн өсөлт, үнийн өсөлтийн бууралтыг оруулж тооцох ба үнийн бууралт, үнийн бууралтын өсөлтийг оруулдаггүй. Example: In fusion purchased two items for 5 apiece, the original sales price was 10 each. One item was subsequently written down to 2. Assuming no sales for the period, calculation would be as follows: Markdowns included in cost to retail ratio  Cost Retail Purchases 10 20 Markdowns 8 Ending inventory at retail 12 Cost to retail ratio = 10/12=83.3% Ending inventory=12*83.3%=10 Markdowns not included in the ratio   Cost to retail=10/20=0.5 Ending inventory=12*0.5=6

  31. Дундаж өртгийн жижиглэнгийн арга: Өртөг жижиглэнгийн харьцаанд дээрх үнийн өсөлт, бууралтуудыг бүгдийг нь оруулж тооцдог. • САЭЗ жижиглэнгийн арга: Энэ аргын үед өртөг жиижглэнгийн харьцааг бараа материалын эхний үлдэгдэл болон тайлант хугацааны худалдан авалтаар тус тусад нь тооцох бөгөөд үнийн өсөлт, бууралтыг бүгдийг нь тайлант хугацааны худалдан авалтын өртөг жижиглэнгийн харьцаанд оруулж тооцно.

  32. Жишээ Home improvement Stores, Inc., uses a periodic inventory system and the retail inventory method to estimate ending inventory and cost of goods sold. The following data are available from the company’s records for the month of July 2006:

  33. The conventional retail method:

  34. The average cost retail method:

  35. LIFO retail method

  36. Special items relating to retail method: The retail inventory method becomes more complicated when we consider such items as freight in, purchase returns, allowances, purchase discounts. • Freight costs: are part of purchase cost • Purchase returns: reduction of price at both cost and retail • Purchase discounts and allowances; reduction of the cost of purchase • Sales returns and allowances: as proper adjustments to gross sales • Sales discounts: companies don’t recognize sales discount • Normal shortages: (breakage, damage, theft, shrinkage) should reduce the retail column because these goods are no longer available for sale. Companies don’t consider this amount in computing the percentage. but deduction similar to sales to arrive at ending inventory. • Abnormal shortages: are deducted from both the cost and retail columns and reported as a special inventory amount or a loss. Will be included in calculation of the percentage. • Employee discounts: (given to the employees to encourage loyalty, better performance, and so on) are deducted from the retail column in the same way as sales. but shouldn’t be considered in the percentage.

More Related