1 / 27

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН НОРМ, НОРМАТИВЫН ТУХАЙ

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН НОРМ, НОРМАТИВЫН ТУХАЙ. Стандарт, нэгжийн зардлыг төсөвлөлтөнд оновчтойгоор ашиглах нь ДБ-ны MSTAP төслийн зөвлөх Б.НАНЗАДДОРЖ 2012 . 04.02. Төсвийн зарлагын норм, норматив гэж юу вэ.

nedra
Télécharger la présentation

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН НОРМ, НОРМАТИВЫН ТУХАЙ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН НОРМ, НОРМАТИВЫН ТУХАЙ Стандарт, нэгжийн зардлыг төсөвлөлтөнд оновчтойгоор ашиглах нь ДБ-ны MSTAP төслийн зөвлөх Б.НАНЗАДДОРЖ 2012.04.02

  2. Төсвийн зарлагын норм, норматив гэж юу вэ Төсвийн тухай хуулийн 11.1.3-д “төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг хязгаар тогтоох”–ыг Сангийн сайдын бүрэн эрхэд оруулсан нь норм, нормативын чухлыг харуулсан хэрэг юм. • Төсвийн зарлагын норм, норматив гэдэг нь үндсэн үзүүлэлтийн нэгжид ногдох төсвийн зарлагын төлөвлөлт, төсвийн хязгаар тогтооход мөрдөх зардал /өртөг/ санхүүжилтийн дундаж хэмжээ юм. • Төсвийн зарлагын норм гэдэг нь нэгж үзүүлэлтэд ногдох төсвийн зарлагын нэг зүйлийн зардлын хэмжээ. • Төсвийн зарлагын норматив гэдэг нь нэлээд өргөн утгаар хэрэглэгдэнэ. Төсвийн зарлагын эдийн засгийн ангилалаас нэлээдийг багтаасан нэгж үзүүлэлтэд ногдох зардлын хэмжээ юм. Энэ үзүүлэлтийг мөн орон тооны хязгаар тогтооход хэрэглэдэг.

  3. Норм, нормативын төрлүүд Нормыг дотор нь хэд хэд ангилан үздэг: • Нэгжийн норм • Томсгосон норм • Технологийн норм • Хөдөлмөрийн норм • Хэрэглээний норм • Илчлэгийн стандарт Эдгээр нормууд нь төсвийн байгууллагын зарлагын төсвийг төлөвлөхөд ашиглагдаж байна. Норм, нормативыг тогтоохдоо маш ойлгомжтой, тооцоолоход хялбар байхаар тогтоох шаардлагатай.

  4. Норм, нормативын сул талууд • Хөрөнгийг үр ашигтай хуваарилахад норматив тусалдаггүй • Норматив нь дундаж өртөг учраас дүн шинжилгээнд ашиглагдах боломжгүй • Оновчтой тогтоогоогүй нормативын улмаас төсвийн санхүүжилтийн гажуудал гарах • Төсвийн эрх захирагчидын удирдлагын бодлого, стратеги буюу үр ашигтай байдалд тавих хяналт сулардаг • Эдийн засгийн ангилал бүрт зарлагын норм тогтоовол байгууллагын эрх хэмжээ хэт явцуу болгодог

  5. Норм, нормативыг боловсронгуй болгоход нөлөөлөх хүчин зүйл Норм, норматив нь шинэчлэгдэх шаардлагатай.Дараах хүчин зүйлүүд нөлөөлнө. Үүнд: • Зах зээлийн үнийн өсөлт • Үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт • Гарцыг бий болгодог үйл ажиллагаануудын гүйцэтгэл (удирдлагын стратеги, түүний биелэлт) • Тусгайлсан үйлчилгээ буюу үйл ажиллагааны бүтэц • Санхүүгийн бус хүчин зүйл / улс төрийн шийдэл/ • Нэгж үзүүлэлтэд ногдох зардлын норм, нормативыг шинэчлэн чанарын үзүүлэлтэд ногдох хэлбэрээр тогтоох • Норм, нормативыг шинэчлэхэд эдийн засгийн ангилал хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг мөрдөх зарчим баримтлах

  6. Цаашид хийх ажлын талаар баримтлах зарчим Төсвийн тухай хуулийн 56.4-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцох аргачлал, төсвийн нормативыг тогтоох заалтын дагуу орон нутгийн төсвийн суурь зарлагын норматив тогтоох талаар ажиллаж байна. Үүний тулд: • Орон нутгийн шинж чанараар аймгуудыг бүсчилэх • Нийслэлээс алслагдсан байдлыг нормативт оруулах • Төрийн үйлчилгээг хүн амд хүргэх учраас хүн амын тоотой уялдуулах • Одоо мөрдөж байгаа технологийн нормыг хэвээр мөрдөх • Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын орон тооны норматив тогтоох

  7. Аймгуудыг бүсчлэхнь: Нэгдүгээр бүс • Баруун 5 аймагт: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай орно. Бүсийн төв нь Ховд аймаг. • Эдгээр аймгууд Улаанбаатараас 1023-1700 км хол, эрчим хүчний хангамж ойролцоо, хүйтний улирал ижил, өндөр уулын бүсийн аймгууд • Шатахуун зарцуулалтын нэмэгдэлд хамрагддаг • Цаашид алслагдсан бүсэд хамрагдах магадлал өндөр байдлыг харгалзан Ховд аймгийн онцлогоор тооцож судалгааг хийж байна • Эдгээр аймгийн сумдын ЗДТГ-ын орон тоог Мөнххайрхан, Дөргөн сумын жишгээр тогтоохоор судалгааны ажил хийгдэж байна.

  8. Хоёрдугаар бүс • Төвийн бүсэд хамрагдах Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Хэнтий аймгууд хамрагдана. • Төвийн эрчим хүчний системд холбогдсон,алслалтын хэмжээ ойролцоо, халаалтын хугацаа адилхан, зам, тээвэр сайн хөгжсөн,хүн амын суурьшил ойролцоо, үнийн түвшин ойролцоо зэргийг харгалзсан. • Судалгаанд Сэлэнгийг хамруулсан нь томоохон суурин олонтой, хүн амын нягтаршил ихтэйг харгалзан Зүүнхараа, Шаамар сумын ЗДТГ-ын орон тооны жишгийг харгалзахаар тооцож байна. • Гэхдээ аймаг бүрийн онцлог, нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзан үзнэ.

  9. Гуравдугаар бүс • Говийн болон хээрийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймаг хамрагдана. • Хүйтний улирлын хугацаа адилхан, алслалт ойролцоо, хүн амын нягтаршил ойролцоо, цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж нь зарим аймгууд цахилгаан станцаас хангагддаг. • Эдгээр аймгийн жишиг болгон Өмнөговь аймаг ба Хүрмэн, Номгон сумыг жишиг болгон тооцоо хийгдэж байна. • Гэхдээ аймаг бүрийн онцлог, нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзан үзнэ.

  10. Дөрөвдүгээр бүс • Улаанбаатар, дүүргүүдийн төсвийн суурь зарлагын нормативыг тусад нь тогтоох шаардлагатай. • Хүн ам ихээр суурьшсан, алслалтын дүүрэгтэй, үнийн түвшин бага, нэгж байгууллага, агентлагууд олон байдаг, Цахилгаан дулааны эрчим хүчний хангамж жигд зэрэг байдлыг харгалзана.

  11. Норм, нормативыг тооцох • Уурын зуух, ердийн пийшинд хүйтний улиралд хэрэглэх түлшний нормыг үнийн түвшингээр үржүүлж тооцох. • 100км-д зарцуулах шатахууны нормыг машины марк бүрээр хэрэглэх шатахууны хэмжээг нэг литер шатахууны үнээр, явах км-ийн хэмжээг тооцохдоо гүйцэтгэлийг үндэслэх. • Цалингийн санг орон тооны тогтоосон нормативыг мөрдөж буй цалингийн сүлжээгээр. • Үйлчилгээний ажилтын хөдөлмөрийн нормыг хэвээр мөрдөж орон тоог тогтооно. • НДШ-ийн хэмжээг хуулинд заасан хувиар. • Цахилгаан, дулааны эрчим хүчний болон усны хэрэгцээг Төсвийн бодлогын газрын сүлжээнд байгаа хэрэглээний хэмжээг аймаг бүрийн үнийн түвшингээр тооцох.

  12. ...үргэлжлэл • Албан томилолтын зардлын хэмжээг орон нутгийн алслалт, төсвийн гүйцэтгэлийн хэмжээг харгалзан норм тогтооно. • Эм, хоолны зардлын хэмжээг хүүхдийн цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн байгууллагын ангилалаар шинэчлэн тогтооно. • Хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээг хэвээр мөрдөж үзүүлсэн үйлчилгээний үндсэн үзүүлэлтийн төлөвлөгөөг харгалзан нийт зардлыг тогтооно. • Эмнэлэг, сургуулийн дотоор байр, цэцэрлэгийн хүүхдийн цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийн хэрэглээний одоо тогтоосон нэр төрлийн хагсаалтыг хэвээр мөрдөж, зах зээлийн үнийн дүнгээр тооцож төлөвлөх.

  13. Төрийн захиргааны байгууллагад норматив тогтоох зарчим • Дээр дурьдсанаас бусад зардлын хэмжээг төрийн захиргааны байгууллагын хувьд тухайн оны 7 дугаар сарын 1-д байгаа хүн амын тоог үндэслэн нэг төрийн албан хаагчид ногдох хүн амын тоог харгалзан тогтоох. • Жишээлбэл Баянхонгор аймаг 19 сумтай сум бүрт 12 төрийн албан хаагч, аймгийн төвд 65 төрийн албан хаагч байгаа гэвэл 293 төрийн албан хаагч байна. Аймаг нийт 86753 хүн амтай гэвэл нэг төрийн албан хаагчид 296 хүн ногдож байна. Тэгвэл бусад зардлын дүнг 296 хүнд ногдуулж тогтоох санал оруулж байна.

  14. Тооцоололын механизм ба хөшүүрэг • Төсвийн норм, норматив тогтоох асуудал зөвхөн урсгал зардлын хэмжээнд хийгдэх болно. • Жишээ авч үзье: Төсвийн суурь зарлага • 86753:296=293 зардал 4200464.5мянтөг:293=14336.1 • 87753:296=296 296*14336,1=4243485.6 • 87753:280=313 313*14336.1=4487199.3 • 87753:306=286 286*14336.1=4100124.6 • Энэ бол энгийн бөгөөд хялбар, ойлгомжтой юм гэж үзлээ

  15. Эрүүл мэндийн салбарын норматив тогтоох зарчим • Эрүүл мэндийн салбарын гол үзүүлэлт болон нэг эмчлүүлэгчид ногдох бусад зардлын норматив гэж тогтоох саналтай байна. • Үүний тулд Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн шатлал, үйлчилгээний хүрээний асуудлыг статистик мэдээнд оруулж гаргадаг ба төлөвлөж сурах хэрэгтэй байна. • Урьдчилан сэргийлэх тарилгын асуудал нь хүн амын нас, тоотой уялдаж төлөвлөдөг учраас тусдаа төлөвлөгдөх ёстой.

  16. Боловсролын салбарт норматив тогтоох зарчим • Дээр дурьдсанаас бусад зардлын хэмжээг нэг бүлэгт ногдох зардлын хэмжээгээр тогтоох • Боловсролын салбарын хичээлийн жил, төсвийн жилээс өөр байдаг учраас сурагчдын дундаж тоог үнэн зөв тогтоох /батлагдсан томъёо бий/ • Багшийн ажлын ачаалал, танхимын хүрэлцээг харгалзан тогтоосон анги дүүргэлтийн хэмжээ байгааг үндэслэх • Хамгийн чухал нь боловсролын байгууллагын статистик мэдээллийг сайжруулах шаардлагатай

  17. Бусад асуудал • Энэ удаагийн төсвийн норм, норматив тогтоох асуудал зөвхөн урсгал зардлын хэмжээнд хийгдэх болно. • Төрийн захиргааны байгууллагын орон тооны нормативын хувьд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль болон Удирдлыг академиас хийж байгаа үнэлгээ, төрийн албан хаагчийн ажлын давхардлыг багасгах, хүн амын тоог харгалзан шинэчлэн тогтоох зарчим баримталж байна.

  18. Үнэтэй санал гаргана гэдэгт найдаж байна...

  19. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related