1 / 63

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль. 201 1 оны санхүүгийн тайлангийн шинжилгээ. АГУУЛГА. Удиртгал Балансын бүтцийн шинжилгээ Орлогын шинжилгээ Зардлын шинжилгээ Нэг оюутанд ноогдож буй зардлын шинжилгээ Оюутны байрны орлого , зардлын шинжилгээ

norman
Télécharger la présentation

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2011 оны санхүүгийн тайлангийн шинжилгээ

  2. АГУУЛГА • Удиртгал • Балансынбүтцийншинжилгээ • Орлогыншинжилгээ • Зардлыншинжилгээ • Нэг оюутанд ноогдож буй зардлын шинжилгээ • Оюутныбайрныорлого, зардлыншинжилгээ • Төвлөрсөнаргахэмжээнийорлого, зардал • Санхүүгийнхарьцаанышинжилгээ • Дүгнэлт, цаашиданхаарах асуудлууд

  3. Удиртгал • Тайлантонд нийт 1832оронтоотойгооражиллажирсэнээс 95профессорынбагтүндсэноронтооныпрофессор, багш 1062 ажилласан байна. • Статистик тайлангаар бакалавроюутан 26510, магистр2647, доктор796, лицейншатны 557, мэргэжлийнанханшатныболовсролынсургалтандхамрагдагч666суралцагчтайгаарүйлажиллагааявуулсанбайна.

  4. Санхүүгийн тайлан гаргалт Улсынсекторыннягтланбодохбүртгэлийнолонулсынстандартаднийцсэнсанхүүгийнтайланг 7 дахьжилдээгаргаж байна. • Санхүүгийнбайдлынтайлан (СТ-1А), • Санхүүгийнүрдүнгийнтайлан (СТ-2А), • Мөнгөнгүйлгээнийтайлан (СТ-3А), • Цэвэрхөрөнгө/Өмчийнөөрчлөлтийнтайлан (СТ-4А), • Санхүүгийнтайлангийнтодруулга (ТБСТТ-1-12)-ааргаргав.

  5. Өмч хөрөнгийн тооллого, гэрээ • Жилийн эцсийн хөрөнгийн тооллогыг бүрэлдэхүүн сургууль, нэгжүүд захирлын тушаалаар комисс томилон явуулж, тооцоог бодон, санхүүгийн тайланд тусгаж, тооллогын дүнг бүрэлдэхүүн сургуулиудын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, акталж данснаас хасах хөрөнгийн жагсаалтыг гаргасан болно. • Бүрэлдэхүүн сургуулиудтай болон Төрийн өмчийн хороотойбайгуулсан “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэн ажиллалаа.

  6. Аудит, хэлэлцүүлэг • 2011 онд манай сургууль дээр “Сүлд-Аудит” компаний хөндлөнгийн аудит хийгдсэн ба аудитын дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авч ажиллаж байна. • Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгжүүд тус бүрийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийн үзүүлэлтүүдэд хийсэн шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг ШУТИС-ийн захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцсэн. • ШУТИС-ийн нэгдсэн тайлангийн шинжилгээг Ректорын зөвлөлийн болон Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байна.

  7. Шинжилгээнд хамрагдсан хүрээ ШУТИС-ийнудирдлагыннэгдсэнсистемийндэдхэсэгболохулсынсекторыннягтланбодохбүртгэлийнолонулсынстандартаднийцсэнсанхүүгийнмэдээллийгболовсруулах“Е-Account”санхүүгийнпрограммыг 8 дахьжилдээашиглажбайна. ШУТИС-ийн 2011онысанхүүгийнтайлангийншинжилгээнд ШУТИС-ийнбүрэлдэхүүндхамаарагдах 14 сургууль, захиргаа,Шинжлэх Ухаан Технологи Инновацийн газар,Эрдэмнет сүлжээний төв, ХҮСТөв,оюутны6байрнысанхүүгийнүйлажиллагаагнэгтгэсэнболно.

  8. Нэг. Балансын бүтцийн шинжилгээхөрөнгө, /мян төг/

  9. Өөрчлөлт /тоогоор, хувиар/ 2010.12.31 2011.12.31 Эргэлтийн хөрөнгө 13,769.8 сая төгрөг Эргэлтийн хөрөнгө 19,212.9 сая төгрөг 5,443.2 сая төгрөг 139.5 % Мөнгөн хөрөнгө 11,909.9 сая төгрөг Мөнгөн хөрөнгө 16,233.9 сая төг г 4,323.9 сая төгрөг 136.3 % Авлага 1,363.5 сая төгрөг Авлага 2,402.7 сая төгрөг 1039.1 сая төгрөг 176.2 % 80.1 сая төгрөг 116.1 % Бараа материал 496.3 сая төгрөг Бараа материал 576.4 сая төгрөг 1.1 Эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт

  10. Авлага Байгууллагаас авах авлага 486,099.8 мян төг Хүмүүсээс авах авлага 1,916,551.4 мян төгрөг Дараа тайлангаар 142,662.4 мян төгрөг НДШ-1,655.4мян төг ХХОАТ-ын тооцоо 13,600.4 мян төг Дутагдал шамшигдал 7,288.0 мян төгрөг Бусад 470,843.9 мян төг Сургалтын төлбөр 1,696,586.9 мян төгрөг Бусад 70,014,0 мян төгрөг Авлагын бүтэц

  11. Сургалтын төлбөрийн авлагын бүтэц /мян төг/ Тайлант онд Сургалтын төрийн сангийн суутган тооцсон суутгал ШУТИС-ийн дүнгээр 67.5 сая төгрөг байгаа бөгөөд үүнийг бүрэлдэхүүн сургуулиуд тухайлбал БИАС-6.0 сая төг, МТС-1.9 сая төг, ХИБС-1.77 сая төг, КТМС-1.6 сая төг, МИС-1.3 сая төг, ХБС-1.0 сая төг, ШУТИГ-0.9 сая төг, НТС-558.0 мян төг, МХТС-419.0 мян төгрөгийн авлагыг тус тус авлагаар тусгаагүй байна. Харин хувийн зардлаар суралцагч оюутнуудтай холбоотой 1,363.2 сая төгрөгийн авлага шинээр үүсчээ. Тайлант онд “Хүний хөгжил сан”-гаас II ээлжийн оюутнууд олгох 500.0 мян төгрөгийн олгоогүйтэй холбоотой сургалтын төлбөрийн авлагын хэмжээ нэмэгдсэн байна. Сургалтын төлбөрийн авлагын 16.6% буюу 281.7 сая төгрөг нь СТСангийн суутгаснаас үүссэн хуримтлагдсан авлага, 25.2% нь сургалтын төлбөрийн хувиараа суралцагч оюутнуудын хуримтлагдсан авлага, 3.0% нь тайлангийн хугацаанд СТСангаас суутган хийсэн шинээр үүссэн авлага, 55.2% нь тайлангийн хугацаанд шинээр үүссэн хувиараа суралцагч оюутны сургалтын төлбөрийн авлага байна. Сургалтын төрийн сангийн суутган тооцоо хийгдсэн авлагаас тайлант онд МХТС-3.6 сая төг, ЭХИС-291.4 мян төгрөгийн авлагыг барагдуулж бусад бүрэлдэхүүн сургуулиудын хувьд Сургалтын төрийн сангийн тооцоог барагдуулах тал дээр хангалтгүй ажилласан байна.

  12. Бараа материал Бараа материалын үлдэгдэл оны эхэнд 496.3 сая төгрөг байсан бөгөөд тайлант хугацааны туршид бараа материал 1054.3 сая төгрөгөөр нэмэгдэж, 974.2 сая төгрөгөөр хорогдож жилийн эцэст 576.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарч бараа материал оны эхнээс 16.2%-иар нэмэгдсэн байна. Бараа материалын нэмэгдсэн эх үүсвэрийг авч үзвэл: Бараа материалыг худалдан авсан – 1019.5 сая төг Үнэ төлбөргүй авсан -7.7 сая төг Данс хооронд шилжүүлсэн бараа материал – 27.0 сая төг байна. Бараа материалыг хорогдсон эх үүсвэрийг авч үзвэл: Бараа материалаас зарцуулсан – 876.9 сая төг Бараа материалаас худалдсан – 76.1 сая төг Бараа материалаас акталж данснаас хассан – 1.9 сая төг Бараа материалаас үндсэн хөрөнгөнд шилжүүлсэн – 14.6 сая төг Данс хооронд шилжүүлсэн – 4.6 сая төгрөг байна.

  13. Бүрэлдэхүүн сургуулиудын жилийн эцсийн тайлангаар гарсан бараа материалын үлдэгдлийг бүлэглэн авч үзвэл; • 0-10.9 сая төгрөг хүртэл үлдэгдэлтэй: байхгүй • 10.9-20.9 сая төгрөг хүртэл үлдэгдэлтэй: БИАС, ГГТС, ХБС, • УУИС, МХТС, • 20.9-30.9 сая төгрөг хүртэл үлдэгдэлтэй: НТС, ХҮСТөв • 30.9-40.9 сая төгрөг хүртэл үлдэгдэлтэй: КТМС, МИС, МС, МТС, ЭХИС • 40.9-50.9 сая төгрөг хүртэл үлдэгдэлтэй: ХИБС, • 50.9 сая төгрөгөөс дээш үлдэгдэлтэй: ҮТДС, ДТС, Захиргаа,

  14. 1.2. Үндсэн хөрөнгө

  15. 1.3 Өр төлбөр эзний өмчийн өөрчлөлт

  16. Өр төлбөр ба эзний өмч -57,799.8 сая төгрөг Өр төлбөр -3,502.4 сая төгрөг Өсөлт-113.4% Эзний өмч -54,297.4 сая төгрөг Өсөлт – 114.1% Ажиллагчидтай холбоотой өглөг- 4.1 сая төгрөг, бууралт-22.6% Засгийн газрын оролцоо 21,970.5 сая төгрөг Өсөлт-106.4% Хуримтлагдсан үр дүн 11,159.2 сая төгрөг Өсөлт-192.7% Бусад өглөг – 330.1 сая төгрөг, бууралт-26.1% Урьдчилж орсон орлого 3,166.5 сая төгрөг, Өсөлт-20.1% Хөрөнгийн дахин үнэлгээ-21,167.8 сая төгрөг Өсөлт -0% Хүмүүстэй хийх тооцоо-1.7 сая төгрөг, бууралт 84.6%

  17. Хөрөнгө, өр төлбөр, эзний өмчийн дүгнэлт Тайлант онд нийт хөрөнгийн хэмжээ 7,112.8 сая төгрөгөөр нэмэгдэж, 57,799.8 сая төгрөг болжээ. Нийт хөрөнгөнд эзлэх эргэлтийн хөрөнгийн хэмжээ 6.1 пунктээр нэмэгдэж, үндсэн хөрөнгийн эзлэх хэмжээ 11.3 пунктээр буурсан нь сургалтын болон лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хувь хэмжээ бага байгаатай холбоотой байна. Сургалтын төлбөрийн авлага хэдийгээр нэмэгдсэн ч дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээ өсчээ. 2011 оны жилийн эцсийн байдлаар мөнгөн хөрөнгийн шилжих үлдэгдэл 16.2 тэрбум төгрөг байгаагаас цэвэр шилжих үлдэгдэл 13.2 тэрбум төгрөг байна. Авлагын үлдэгдэл 2,402.7 сая төгрөг бөгөөд үүнээс 1,696.6 сая төгрөг нь сургалтын төлбөрийн авлага байна. Харин тайлант онд 987.6 сая төгрөгийн авлага шинээр үүссэн байна. Богино хугацаат өр төлбөр буюу сургалтын төлбөрийн урьдчилж орсон орлого урьд оноос 23.3%-иар өсөж, 2,817.5 сая төгрөг болжээ. Тайлант онд нийтдээ 5,363.8 сая төгрөгийн үр дүнтэй ажилласан нь урьд оны үзүүлэлтээс 30.2%-иар өсчээ.

  18. Хоёр. Орлогын шинжилгээ

  19. Үндсэн үйл ажиллагааны орлогын гүйцэтгэл мян төг

  20. Түр сургалтын орлого, МЯН төг

  21. 2.2 Эрдэм шинжилгээний орлого 2011 онд туршилтын журмаар ЭШ-ний төвүүдэд өгсөн орлогын даалгавар өгөхөд заримынх нь биелээгүй. Энэ нь төсвийн гүйцэтгэлд нөлөөлсөн.

  22. БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЛОГО СҮҮЛИЙН 3 ЖИЛЭЭР

  23. 2.3. Туслах үйл ажиллагааны орлого

  24. 2.3. Туслах үйл ажиллагааны бусад орлого Бусад орлого 347.0 сая төгрөгийн орлого олжээ. Бусад орлогын заримыг дурдвал: FM 105.0 долгион түрээслүүлсний төлбөр 25.6 сая төгрөг /МХТС/, Ойр орчмын айл өрх, албан байгууллагад интернетийн үйлчилгээ үзүүлсний төлбөр 14.7 сая төгрөг /МХТС/, Түрээстэй газруудаас хог, цахилгааны төлбөрт 30.7 сая төгрөг /ЗАА, МХТС, КТМС/, Номын санд хувилах үйлчилгээ үзүүлсний орлого-13.5 сая төгрөг /ЗАА/, Тендерийн бичиг баримт худалдсан-4.7 сая төг /БИАС, ЗАА, МХТС/, МХШГазрын акт бусад шалгалтаар- 24.8 сая төгрөг, шагнал-6.6 сая төгрөг /КТМС, ХИБС/, сургууль хооронд шилжсэн кредитийн төлбөр -11.5 сая төгрөг /МИС/, спорт заалны орлого -4.5 сая төгрөг /КТМС, МХТС/, хичээл тасалсан, цалингийн суутгал - 7.1 сая төг. /МИС, ХИБС, БИАС, КТМС, ЗАА/, өрөө худалдсаны төлбөр -44,3 сая төг./ХИБС/, ном худалдсаны орлого -8.2 сая төг /ХИБС/, валютын ханшны өөрчлөлт – 12.0 сая төгрөг, Акталсан хөрөнгө худалснаас олсон олз 588.0 мян төгрөг

  25. 2.4 Төсвөөс санхүүжих орлого сая төг

  26. Орлогын динамик шинжилгээ

  27. Орлогын шинжилгээний дүгнэлт ШУТИС-ийн нийт орлого 32.95 тэрбум төгрөгт хүрч орлого нийт дүнгээрээ давж биелж, орлогын төрөл зүйлээрээ түр сургалтын орлого, эрдэм шинжилгээний орлого тасарсан үзүүлэлттэй гарчээ. Нийт орлогод сургалтын төлбөрийн орлогын хувь хэмжээ өмнөх оныхоос 1,4 пунктээр өссөн, эрдэм шинжилгээний орлогын эзлэх хувь хэмжээ 1.7 пунктээр өссөн байна.

  28. Гурав. Зардлын шинжилгээ

  29. 3.1. Сургалттай холбоотой шууд зардал/сая төг/

  30. Сургалттай холбоотой шууд зардлын бүтэц

  31. СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ШУУД ЗАРДАЛ Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэмэгдүүлэх Старт-ап компаний эхлэлийг бий болгох үүднээс тайлант оны төсвийг батлахдаа ШУТИС-ийн харъяанд байгаа төвүүдэд орлогын даалгавар өгч ажилласан. Энэ хэмжээгээр тайлант онд эрдэм шинжилгээний орлого хэмжээ нэмэгдэж тэр чинээгээр зардлын хэмжээ ч мөн адил нэмэгджээ. Эрдэмтэнбагшнарынгүйцэтгэжбайгаасудалгаанытөсөл, бизнесийн байгууллагын захиалгатгэрээтажлын тоо, санхүүжилтийн хэмжээ тогтмол нэмэгдсэн ба тайлант онд 180 төсөл хэрэгжүүлсэн байна.

  32. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ Хөрөнгө оруулалтын зардлын хувьд өнгөрсөн оноос 0.2 пунктээр нэмэгдсэн байна. ШУТИС-ийн сүүлийн 3 жилийн санхүүгийн үзүүлэлтээс харахад жилдээ дунджаар 2.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд зарцуулж байна. Хөрөнгө оруулалтын зардлын 46.4% нь барилга байгууламжийн ажилд, 47.2% шинээр лаборатори байгуулах, шинэчлэх сэргээн засварлах, лабораторийн тоног төхөөрөмж техник хэрэгсэл худалдан авахад, 6.3% нь сургалтанд шаардлагатай ширээ, сандал, эд хогшлыг худалдан авахад зарцуулжээ.

  33. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ Сургалтын орчин, нөхцлийг сайжруулах, хичээлийн байр талбайг өргөтгөх, шинээр барих, сургалтын болон эрдэм шинжилгээний лаборатори шинээр байгуулах, шинэчлэн тохижуулах, сургалтын тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авахад тайлант онд хөрөнгө оруулалтын чиглэлээр 2.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Хөрөнгө оруулалтын барилга байгууламжийн чиглэлээр ХИБС нь 6 давхар 1300 м2 талбай бүхий 580.1 сая төгрөгийн өртөгтэй хичээлийн байрны өргөтгөлийг ашиглалтанд оруулсны тайлант онд 164.8 сая төгрөгийг, БИАС хэрлэнгийн полигонд зуны байр, ариун цэврийн байгууламжийн хамт барихад 24.0 сая төгрөг, Горхисургалтамралтынтөвдгадаадынзочид, төлөөлөгчдөдүйлчлэх, уулзалтсеминарзохионбайгуулахзориулалтаар “Горхи-САМР” төслийнхүрээнд172.5 саятөгрөгөөрцэвэрусныгүнийхудагшинээргаргаж, орчинүеийнцэвэр, бохиршийдэгдсэннийтийнбиезасах, угаалгынгазар, зоогийнгазар, 2 давхар байшин, гурвангэр, гурванмодонбайшин, сүүдрэвч, хашаа, замталбайгбайгуулж байна.

  34. Хөрөнгө оруулалтаар хийсэн ажлууд

  35. Багшийг дэмжих болон мэргэжил дээшлүүлэх зардал 404.9 сая төгрөгт хүрч, урьд оноос 41.8%-иар нэмэгдсэн Мэргэжил дээшлүүлэх, багшийг дэмжих зардал • Нэг багшид ноогдох дундаж зардал 381.3 мянган төгрөг байна. Урьд оны гүйцэтгэлийн түвшинтэй харьцуулбал 103.0 мянган төгрөгөөр нэмэгдэж бүрэлдэхүүний сургуулиуд багшийг мэргэжил дээшлүүлэх, багшийг дэмжих, гадаад дотоодод сургалтанд явуулах талаар анхаарсан мөн багш нарыг эмнэлэгийн үзлэгт оруулах ажлыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд тайлант онд энэ ажлыг зохион байгуулж ажилласан.

  36. 3.2. Шууд бус зардал Тайлант онд шууд бус зардал 6,939.2 сая төгрөгт хүрч, төлөвлөсөнөөс 43.9 сая төгрөгөөр хэмнэлттэй гарч, урьд оны гүйцэтгэлээс 8.9%-иар өссөн байна. Нийт зардлын дүнд шууд бус зардлын эзлэх хувь өнгөрсөн онд 27.7 % байснаа тайлант онд 23.7% болж буурчээ. Тайлант онд сургалттай холбоотой шууд зардлын хувийг нэмэгдүүлэх шууд бус зардлын хэмжээг бууруулах чиглэлийг барьж ажилласнаар шууд бус зардал 4 пунктээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Тайлант онд урсгал засварын зардалд 1,133,6 сая төгрөг зарцуулсан нь урьд оны гүйцэтгэлээс 1.7% буюу 19.6 сая төгрөгөөр нэмэгдсэн. Хичээлийн байрны урсгал засварт 984.9 сая төгрөг, оюутны байрны засварт 148.7 сая төгрөг зарцуулжээ. Хичээлийн байранд лабораторийн өрөө /63/, лекцийн танхим /42/, анги танхим /89/, албан өрөө /50/ засварт 312.7 сая төгрөг, хичээлийн байрны дээвэр, гадна талбай, фасад, хашаа, коридорын зэрэг засваруудад 364.1 сая төгрөг, цахилгаан, сантехник, дулааны шугамын засварт 84.1 сая төгрөг, ОО-н өрөө засвар 38.5 сая төгрөг, тоног төхөөрөмжийн засварт 14.8 сая төгрөг, полигоны засварт 4.4 сая төгрөг, биеийн тамирын заалны засварт 14.2 сая төгрөг, бусад засварт 152.1 сая төгрөг зарцуулжээ. Оюутны байрны өрөөний засварт 18.8 сая төгрөг, дээврийн засварт 34.3 сая төгрөг, цонх, коридорын засварт 50.3 сая төгрөг,бусад засварт 45.3 сая төгрөг зарцуулсан байна.

  37. 3.3. Оюутны үйлчилгээний зардал, сая төг

  38. Засгийн газрын бус тэтгэлэг, хөтөлбөрт 719 оюутан хамрагдаж, 288,3 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тоёотосан – 17 Тайваны Засгийн Газрын тэтгэлэг – 4 Солонгосын Вүүянг Скай тэтгэлэг - 8 Поско парк -7 Мицубищи-18 Голомтбанк – 17 Зориг сан - 64 Дэлхийн зөн ОУБ – 29 Эрдэнэт УБҮ – 81 Оюу толгой сан-42 Бусад байгууллага, сан – 175 Сургуулиас кредитын хөнгөлөлт - 257 оюутан тус тус хамрагджээ.

  39. 3.4 Цалингийн зардлын шинжилгээ ШУТИС-ийн дүнгээр цалин, НДШ-ийн зардал төсвийн нийт зардлын 56.9%-ийг, /өнгөрсөн онд нийт зардалд 55.1% байсан/ нийт орлогын 50.6%, сургалтын төлбөрийн орлогын 64.7%-ийг эзэлж, зардлын гүйцэтгэл нь 16,657.9 сая төгрөгт хүрчээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулбал 31.4% буюу 3,976.4 сая төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь 2010 оны сүүлээр Засгийн газрын 239-р тогтоолоор цалинг 30% нэмсэн, сургалтын төлбөрийг 9.4% нэмсэнтэй холбогдуулан ШУТИС-ийн ҮЭНХороо, БНЗ, Захиргааны хамтын гэрээнд заасны дагуу цалинг 2011 оны 11 сарын 01-нээс нэмэгдүүлсэн, 2011-2012 оны хичээлийн жилийн намрын улирлын илүү цагийн хөлсийг нэмэгдүүлсэн, орон тооны өөрчлөлтөөс шалтгаалжээ. Тухайлбал цалинг 2011 оны 11 сарын 1-нээс 9.4% нэмэгдүүлсэн дүнд ШУТИС-ийн хэмжээнд 283.0 сая төгрөг зарцуулжээ.

  40. Тайлант онд дараах орон тоо нэмэгдсэн байна. • Шинээр авсан багш- 74 • Музейн эрхлэгч -1 • Е нээлттэй сургуульд программист мэргэжилтэн-1 • Горхийн полигонд үйлчлэгч -1 • Бүрэлдэхүүн сургуулиудад шинээр-21 орон тоо нийт 98 орон тоо нэмэгдсэн.

More Related