1 / 37

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. Умайн хүзүүний өмөн. ЭМШУИС Сувилахуйн сургууль Ж.Энхмаа Клиникийн нэгдүгээр амаржих газар Л.Амаржаргал. Умайн хүзүүний өмөнгийн тухай ойлголт. Умайн хүзүүний хавтгай болон бортгон хучуур эдэд тохиолддог хорт явцтай эмгэг юм.

peigi
Télécharger la présentation

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ Умайн хүзүүний өмөн ЭМШУИС Сувилахуйн сургууль Ж.Энхмаа Клиникийн нэгдүгээр амаржих газар Л.Амаржаргал

  2. Умайн хүзүүний өмөнгийн тухай ойлголт • Умайн хүзүүний хавтгай болон бортгон хучуур эдэд тохиолддог хорт явцтай эмгэг юм. • Бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг. • Папилома вирусийн нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж өмөнг үүсдэг .

  3. N86 Умайн хүзүүний улайлт, урвалт Тэжээлийн шархлаа Умайн хүзүүний урвалт • N87 Умайн хүзүүний дисплази Умайн хүзүүний байран өмөн орохгүй • N87.0 Умайн хүзүүний бага зэргийн дисплази Умайн хүзүүний хучуур эдээс халиагүй неоплази [CIN], I зэрэглэл • N87.1 Умайн хүзүүний дунд зэргийн дисплази Умайн хүзүүний хучуур эдээс халиагүй неоплази [CIN], II зэрэглэл • N87.2 Умайн хүзүүний хүнд зэргийн дисплази, ангилалын өөр хэсэгт ороогүй Хүнд зэргийн умайн хүзүүний дисплази NOS Хучуур эдээс халиагүй умайн хүзүүний неоплази [CIN], III зэрэглэл, хүнд дисплази • C53.0 Умайн хүзүүний хорт неоплазм

  4. Тархвар зүй

  5. Умайнхүзүүнийанатоми Умай нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн хэсэг , аарцгийн хөндийд савны доод нарийн хэсэгт байрладаг. Умайн хүзүү нь үтрээг холбодог. Сарын юм ирэх үед цус умайгаар умайн хүзүүгээр дамжин үтрээ рүү урсаж ирдэг. Умай нь салс ялгаруулдаг ба бэлгийн ажлын дараа эр бэлгийн эсийг умайд орох хөдөлгөөнийг нөхцөлдүүлдэг.

  6. Умайн хүзүүний өмөнгийн явц • Өмөндшилжихэд 2-15 жилболдог. Өмөн зөвхөнумайнхүзүүггэмтээхбадарааньаажмааройролцоохэдэрхтэнрүүургажэхэлдэг. Өвчнийявц дундхавдрынэстунгалагынурсгалдоржойролцоохтунгалагийн зангилаандүсэрхийлжхавдрыншинэголомтүүснэ.

  7. Шинжтэмдэг Умайнхүзүүнийөмөнгийнэхнийүедшатньихэвчлэнмэдэгдэхшинжгүйявагддаг. Эмэгтэйанхааралтайсоргогбайвалүтрээнээсцустайцайварялгадас гарсанбайдаг. Хавдартомбайхтусамбэлгийнхавьтлындараа, хүндюмөргөх, бургуйдахболонугаалгахийснийдарааүтрээнээсцусархагялгадасгарахшинжилрэнэ. Энэшинжньумайнхүзүүшархалжсудасхагарснаасүүдэлтэй.

  8. Эрт үеийн өмөн шинж тэмдэг өгдөггүй. Хавдрын хэмжээ томроход дараах шинж тэмдгүүд илэрч болно: • Үтрээнээс эмгэгээр цус алдах • Сарын тэмдгийн мөчлөгийн хооронд цус гарах • Бэлгийн ажлын дараа, үтрээний угаалгад орсоны дараа, аарцгийн хөндийн үзлэг шинжилгээний дараа цус гарах • Сарын тэмдэг хэвийнхээс удаан хугацаанд их хэмжээтэй ирэх • Цэвэршилт явагдсаны дараа цус алдах • Үтрээнээс гарах шүүрэл ихсэх • Аарцгаар өвдөх • Бэлгийн ажлын үед өвдөх

  9. Эрсдэлт хүчин зүйл • Хүний хөхөнцөр вирус / ХХВ/ • Бэлгийн олон хавьтагчтай байх • Бэлгийн харьцаанд хэт эрт орох • Тамхи их татах • Дархлаа султай хүмүүс • Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахгүй байх • Архаг өвчний улмаас стероид бүлгийн эм удаан хугацаагаар хэрэглэх

  10. Хүний папилома вирусын тархалт

  11. Умайн хүзүүний өмөн нь бэлгийн замын халдварт өвчин мөн үү? • Үгүй. ХПВ нь эрэгтэй эмэгтэй хүмүүст элбэг байдаг бэлгийн замын халдвар. Зарим эмэгтэйд л халдвар умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийг үүсгэдэг. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд эдгээр эмэгтэйн зарим хэсэгт мөн халдвар авсанаас олон жилийн дараа өмөн үүсдэг.

  12. Умайн хүзүүний өмөнгөөс сэргийлж болох уу? • Болно. Бэлгийн хамтрагчийн тоог хязгаарлах, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд эрт орж хэт залуу насанд хүүхэд төрүүлэхгүй байх, тамхи татахгүй байх нь халдвараас сэргийлнэ. ХПВ-ын вакциныг гарган хэрэглэж байгаа ба энэ вакцин элбэг хүртээмжтэй болох үед магадгүй урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болно. Энэ вакциныг бэлгийн амьдрал эхлээгүй залуу охидод хэрэглэх хэрэгтэй. Одоо байгаа хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь умайн хүзүүний урьдал эмгэгийг эрт илрүүлж өмөн үүсэхээс өмнө эмчлэх явдал юм.

  13. Умайн хүзүүний өмөн үүсэх эрсдэл хэнд байх вэ? • Бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүр эрсдэлтэй. Учир нь тэд ХПВ-ын халдвар авсан байх магадлалтай. • Умайн хүзүүний өмөн 40-50-иад насны эмэгтэйд илүү тохиолддог. • Хамгийн эрсдэлтэй хүмүүст илрүүлгийн шинжил-гээнд огт орж байгаагүй, бэлгийн харьцаанд орсон, эрт хүүхэд төрүүлсэн, 5-аас илүү хүүхэд гаргасан, олон хамтрагчтай эсвэл бэлгийн олон хамтрагч бүхий хүнтэй бэлгийн харьцаатай, тамхи татдаг эмэгтэйчүүд орно. • ХПВ-н халдвартай эмэгтэйчүүд мөн өндөр эрсдэлтэйд орно.

  14. Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэдэг эмэгтэй умайн хүзүүний өмөн (УХӨ)үүсэх илүү эрсдэлтэй юу? Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэсэн эмэгтэйд өмөн үүсэх эрсдэл арай өндөр байна. Ийм бэлдмэл хэрэглэдэг эмэгтэй бусдын адил илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдах нь зүйтэй.

  15. Умайнхүзүүнийөмөнг эртилрүүлэхаргахэмжээ • ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 30-60 насны бүх эмэгтэйчүүдэд хүнамдсуурилсанэрт илрүүлэлтийг жил бүр нийтэмэгтэйчүүдийн гуравны нэгийг хамруулан зохионбайгуулж, тэдгээрийн 85%-ийг хамруулахыг  зорьж байна (ерөнхийдөө 30, 33,  … 60 насны  бүх эмэгтэйчүүд хамрагдана). • 30-аас дээшнасны жирэмсэнэмэгтэйчүүдийгжирэмсний эхний 3 сардэрт илрүүлэлтэнд хамруулна. • Умайн хүзүүний наалдацын шинжилгээгээр сөрөг үр дүн гарсан эмэгтэйчүүд 30 наснаас хойш 3 жилд нэг удаа скринингэд хамрагдана

  16. Анхдагч урьдчилан сэргийлэлт 1.1. Угандад хэрэгжүүлсэн АВС стратеги : А – тэвч В- үнэнч бай С- Бэлгэвч хэрэглэ 1.2. Хавдар үүсгэгч вирусын халдвар тогтвортой байгаа хүмүүст умайн хүзүүний өмөнгийн вакцин

  17. Вакцин • Хавдар үүсгэгч хүний папиллома вирусын (ХПВ) 16 ба 18 –р хэлбэр умайн хүзүүний өмөнгийн 70%-ийн шалтгаан болдог. Энэ 2 хэлбэрийн эсрэг хоёр вакцин байдаг. • Гардисал, Серварикс 2,4 валенттай. Вакциныг +2+8 хэмд хадгална. / Булчинд 0,5 мл тарина/ • Гаж нөлөө нь: толгой өвдөх, халуурах, тарьсан газар өвдөх

  18. Эрүүл мэндийн сургалт явуулах - Хүн ам, олон нийт - Эрүүл мэндийн төвүүд, сум, өрхийн эмнэлгүүд - Дүүргийн, аймгийн эмнэлгүүд ба БОЭТ - Төв эмнэлэг

  19. Вакцин Зөвлөгөө өгөх: • Эрүүл мэндийн олон нийтийн ажилтнууд болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид өөрснөөс нь зөвлөгөө авахаар ирсэн эмэгтэйчүүдэд дараах мэдээллийг өгөх • Умайн хүзүүний өмөнгийн талаар үр дүнтэй эрүүл мэндийн сургагч байх • Эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан умайн хүзүүний өмөнгийн талаарх гол мэдээллүүд • Хувийн зан төрхийн талаарх мэдээлэл

  20. Эрт илрүүлэлт(Хоёрдогч урьдчилан сэргийлэлт) Умайн хүзүүний эмгэгийн илрүүлэг хийх гурван арга байдаг. Үүнд: 1. Умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах (Папын шинжилгээ) 2. Цууны хүчлийн сорил (ЦХС-VIA) хийж харж шинжлэх 3. ХПВ-ын шинжилгээг хийх

  21. Пап шинжилгээ

  22. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх аргууд

  23. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх аргууд Монгол оронд 2 төрлийн аргыг хэрэглэдэг. 1.Харж оношлох цууны хүчлийн арга Умайн хүзүүнд 5% -ийн цууны хүчил түрхэн умайн хүзүү болон умайн хүзүүний сувагт гарч байгаа өөрчлөлтийг энгийн нүдээр харж илрүүлэх арга юм. Хавдартай байж болзошгvй тухайн өвчтөний шархан дээр 5% - ийн цууны хvчил тvрхээд ямар нэг өөрчлөлттэй байгааг илрүүлэх арга юм. Ингэснээрээ эмч хүн нүдээрээ хараад хэзээ ч оношилж чадахгүй, ЭХО-гоор бол бүр оношлох ямар ч боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3 юмуу 5, 10 жилийн дараа хорт хавдар үүсгэдэг. Энэболхамгийнэнгийн, өртөг багатайшинжилгээ

  24. Монгол улсын ЭМЯ 2010 оны 7 сард 30-60 насны эмэгтэйчүүдэд Папын шинжилгээгээр умайн хүзүүний эмгэгийн эрт илрүүлэлтийг 3 жил тутам хийж байх шийдвэрийг гаргасан.

  25. Эрүүл мэндийн тогтолцооны янз бүрийн шатлалд эрт илрүүлэлтийг зохион байгуулах • Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээ (Сум, өрхийн эмнэлгүүд) • Эмнэлгийн ажилтан, сургагч нь • сум, өрхийн хүрээний эмэгтэйчүүдэд эрт илрүүлэг хийх үүрэг хүлээх • айл өрхөөр орж гэр бүлийн эрүүл мэндийн тэмдэглэлийг хөтлөх ба урьдчилан сэргийлэлтийг сурталчлах • (сум, баг) эмэгтэйчүүдэд амбулаториор илрүүлгийн шинжилгээний талаарх мэдээллийг өгөх

  26. Эрүүл мэндийн үйлчилгээний хоёр дахь шатлал (аймаг, дүүргийн эмнэлгүүд) • ЭМАШТҮТ-өөс илгээгдсэн эмэгтэйчүүдийн хүлээн авч үйлчлэх дүүрэг ба аймгийн эмнэлгүүд нь тохирох багаж тоног төхөөрөмжтэй байх • Эмнэлгийн ажилтнуудаа сургаж, ЭМАШТҮТ-өөс дараагийн шатны үзлэг шинжилгээ, эмчилгээ хяналт хийгдэхээр илгээгдсэн бүх эмэгтэйчүүдийг дүүргийн болон аймгийн эмнэлэг хүлээн авч үйлчлэх • (Аймаг, дүүрэг) эсийн шинжилгээний эерэг хариуны талаарх мэдээлэл, тайлбарыг өгч дараагийн үзлэг, шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан ойлгуулах, хяналтанд байхыг зөвлөх • Шаардлагатай үед дурангийн, эдийн шинжилгээ хийж хөлдөөх эмчилгээг хийх / эмчид туслах/

  27. Зорилтот бүлэг • Илрүүлэг хийх насны бүлэг ба илрүүлгийн давтамж • Эрт илрүүлэлтийн хөтөлбөрт хамрагдах • Илрүүлгийн давтамж • Илрүүлэлтээс хасах • Бэлгийн харьцаа эхлээгүй эмэгтэйчүүд • Өмнө нь умайн хүзүүний бус өөр өмөнгийн шалтгаанаар гистерэктоми хийлгэсэн байх • Өмнө нь хэсэгчилсэн гистерэктоми хийлгэсэн байх

  28. Умайн хүзүүний өмөнгөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хүн амд суурилсан эрт илрүүлэлтийг янз бүрийн шатлалд хийхээр санал • Хүн ам, олон нийт • Дүүргийн болон аймгийн эрүүл мэндийн төв • Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээний Төв • Хавдар Судлалын Үндэсний Төв

  29. Иргэн Т 23 настай эмэгтэй, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд сурдаг оюутан. Тамхи татдаг. Ам бүл 5 /аав, ээж, дүү нартайгаа амьдардаг/. Амьдралын боломж тааруу. Аав нь тэтгэвэрт, ээж нь групптэй, 2 дүү нь 10 жилийн сурагч/ Т нь оройн цагаар кафед зөөгч хийдэг. Найз залуугүй. Умайн хүзүүний өмөнгөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгнө үү? •  Т 47 настай, эмэгтэй. Япон улсад ажиллаж байгаад ирсэн. Нөхөргүй, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Бэлгийн ажлын үед хэвлийгээр өвдөх, үтрээнээс цус гарна. Сарын тэмдэг алдагдана. Энэ хүнд халдвар болон бусад эмгэгийн шалтгааныг тогтооно уу? • Б 52 настай, урьд нь ходоодны өмөнгийн шалтгаанаар гистерэктоми хийлгэсэн. Б зорилтот бүлгийн илрүүлэлтээс хэзээ хасагдах вэ? • Э 29 настай. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл 8 жил хэрэглэсэн. Тамхи татдаг. Найз залуугүй. Энэ эмэгтэй умайн хүзүүний өмөн үүсэх эрсдэл хэр зэрэг байх вэ?

  30. Cervical Cancer

  31. Умайн хүзүүний өмөн дотроо 4 үе шаттай. 1, 2-р үе дээрээ оношлогдвол 100% эмчлэгдэнэ. Энэ үед тухайн эмэгтэйн биед ямар нэгэн зовиурьгүй ч бэлгийн ажлын үед эсвэл хол явган явсан тохиолдолд цусан ялгадас гарах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг нь дээрх өвчнөөр өвчилсөн анхны шинж тэмдэг болдог. 3-р үе шатандаа орсон тохиолдолд ууц нуруугаар болон гуя өвдөх, доогуур эвгүй үнэртэй ялгадас ялангуяа усархаг шингэн гарна. Ийм үед эмчлэгдэх магадлал 60-70 % байдаг. Энэ нь өвчтөний амьдрах хугацааг уртасгаж өгдөг гэсэн үг. 4-р үе шатандаа орсон бол эмчлэхэд хүнд. Өвдөж, их хэмжээгээр цус алдах зэрэг зовиурь тохиолдоно.

  32. Анхаарал тавьсанд баярлалаа.

More Related