1 / 20

Үргэлжлэл

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх алхамууд.

samuru
Télécharger la présentation

Үргэлжлэл

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх алхамууд

  2. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн 2010.06.10-ны өдрийн хуралдаанаар баталсан. • Хууль энэ 8 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

  3. Нэмэлт, өөрчлөлтөөр Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, улсынбайцаагч, улсынахлахбайцаагч, улсын ерөнхийбайцаагчийнэрх, үүргийгзааглах, хяналт шалгалтыг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хэрэгжүүлэх, “Хяналтын хуудас”-ыг хяналт шалгалтад хэрэглэх, аж ахуй эрхлэгчийн дотоодын хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн харилцааг зохицуулсан нийт 8 зүйлд хамаарах 37 заалтыг шинээр нэмж, 6 зүйлд хамаарах 47 заалтыг шинэчлэн найруулсан.

  4. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг зохицуулах харилцааны агуулгаар нь дараахь 4 үндсэн ангилалд хуваан авч үзэж байна. • Хяналт шалгалт явуулах менежментийг боловсронгуй болгож шинэчлэх, шалгуулагчийн эрхийг хамгаалахтай холбогдсон. • Шинжилгээнд дээж авах ажиллагааг боловсронгуй болгож журамлахтай холбогдсон. • Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг тодорхой болгож, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон. • Улсын байцаагчийн эрх үүргийг зааглан тодорхой болгож, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбогдсон.

  5. Нэг.Хяналт шалгалт явуулах менежментийг боловсронгуй болгож шинэчлэх, шалгуулагчийн эрхийг хамгаалахтай холбогдсон чиглэлээр тусгагдсан заалтууд • “Хяналт шалгалт”, “хяналт шалгалтын арга хэлбэр”, “хяналт шалгалтын бүртгэл” гэдгийг томьёолж тодорхойлж тусгасан. • Хяналтшалгалтявуулахерөнхийзарчмуудыгхуульчланөгчхяналт шалгалтын байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, шалгуулагчийн эрхийг хамгаалахад илүү чиглэсэн болно. /31дүгээр зүйл/ • Хяналт шалгалт хийхдээ хяналтшалгалтыгдавхардуулахгүй бөгөөд шалгуулагчэтгээдэдадилтэгшхандаж, түүний хуульёсныэрх, ашигсонирхол, нэртөрийгхүндэтгэнхарилцах;/4.1.4, 4.1.2, 4.1.7, 5.6, 5.9/ • Óлсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн òîõèîëäîëä шалгуулагч этгээд хяналт шалгалтын байгууллагын ýðõá¿õèéàëáàíòóøààëòàíáîëîíмэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооíäãîìäîëãàðãàõýðõòýé. /5.18/

  6. Үргэлжлэл • Хяналт шалгалтын төрөл /төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн/, түүнийг хийх үндэслэл, хяналт шалгалт явуулах журмыг нарийвчлан тогтоож хуульчилсан. /51-53дүгээрзүйл/ õÿíàëòøàëãàëòûí төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ. Хяналт шалгалтыг төлөвлөх үндэслэл нь тухайн объектын эрсдэлийн ангилал болохыг төрийн хяналт шалгалтын зарчим болгосон. • Эрсдэлд суурилсан хяналт шалгалт /Хүнийамьнас, эрүүлмэнд, хүрээлэнбайгааорчин, нийгмийнаюулгүйбайдалдучруулжболох хорхохирол, үрдагаварыгхаргалзанхяналтшалгалтынобъектынэрсдэлийгбага, дунд, иххэмжээнийгэжангилна./ 53дүгээрзүйл/ • “Хяналтын хуудас” /Аж ахуйн нэгж, байгууллагад хийх хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үйл явцыг хялбарчлах, тодорхой болгохын тулд олон улсын хяналт шалгалтын байгууллагын үйл ажиллагааны жишиг болсон “Check list” буюу “Хяналтын хуудас”-ыг хяналт шалгалтад хэрэглэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн. /5.6, 5.7, 9.3.3,/

  7. үргэлжлэл • Дотоодын хяналтын тогтолцоо. аж ахуйн нэгж, байгууллагад дотоодын хяналтын тогтолцоог мөрдүүлж хэвшүүлэх, үүнтэй холбогдуулж хэрэгжүүлэх хөшүүрэг хариуцлагын механизмыг бүрдүүлсэн. /6.4. ААН, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно; /13.1, 16.1.3/ • Мэргэжлийн хяналт шалгалтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх. Мэргэжлийн хяналтын тодорхой чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгасан. /9.6/ • Шалгалтынүрдүндилрүүлсэнзөрчлийгтасланзогсоохзорилгоорулсынбайцаагчтухайншалгуулагчэтгээдийнүйлажиллагаагтүрзогсоосон, эдхөрөнгийгбитүүмжилсэнтохиолдолддээдшатныулсынбайцаагчажлын 5 өдрийндоторулсынбайцаагчийнавсанаргахэмжээгхянанүзэжтүүнийгөөрчлөхэсэхасуудлааршийдвэргаргаж, шалгуулагчэтгээдэдалбанёсоорбичгээрмэдэгдэнэ. Байгальорчныхяналтадэнэхэсгийн заалтхамаарахгүй. /5.12/ • Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ. /5.7/

  8. Хоёр. Шинжилгээнд дээж авах ажиллагааг боловсронгуй болгож журамлахтай холбогдсон чиглэлээр тусгагдсан заалтууд • Хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээгдэхүүнээс шинжилгээнд зориулж дээж авах, дээжийн бүрэн бүтэн, ариун чанар, хадгалалт, тээвэрлэлт, шинжилгээний дээжийн үнийн асуудлыг шинээр зохицуулан хуульчиллаа. /55дугаарзүйл/ • Шинжилгээний дүнгээр дээж нь хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангасан тохиолдолд шалгуулагч шинжилгээний төлбөр төлөхгүй байхаар тусгасан нь бизнес эрхэлэгчид үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлын талаар анхаарах хөшүүрэг болно гэж үзэж байна.

  9. үргэлжлэл • Дээжавахтүүнийгхадгалах, тээвэрлэхтэйхолбогдсонжурмыгмэргэжлийнхяналтынасуудалэрхэлсэнЗасгийнгазрынгишүүнбатална. • Бүтээгдэхүүнийдээж, загваравснааршалгуулагч этгээдийнүйлдвэрлэлийнгоримынхэвийнүйлажиллагааалдагдахтохиолдолдтүүнийгшинжилснийдараабуцаанолгоно. • Хяналт шалгалтын байгууллага шинжилгээнд авах дээжийн үнийг тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Бүтээгдэхүүний сүүлийн 6 сарын бөөний /зах зээлийн/ үнийг харгалзаж тогтооно.

  10. Гурав. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг тодорхой болгож хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тусгагдсан заалтууд • Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд түүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. / 9 дүгээр зүйл/ • Мэргэжлийнхяналтынбайгууллаганьмэргэжлийнхяналтынтөв байгууллага, аймаг, нийслэлийнмэргэжлийнхяналтынгазар, хилийнмэргэжлийнхяналтыналба, сумынмэргэжлийнхяналтынулсынбайцаагчаасбүрдэнэ. • Мэргэжлийн хяналтын байгууллагаулсынтөсөвторлогооруулахүүргийг хүлээхгүй . • МХЕГ-аас хууль тогтоомжийн хэрэгжилт, авах арга хэмжээний талаар жилд нэг удаа Засгийн газарт танилцуулна.

  11. үргэлжлэл Хараат бусаар ажиллах эрх зүйн үндэслэл: • хүнийамь нас, эрүүлмэнд, нийгмийнболонорчныаюулгүйбайдалньбусадаливаасонирхол, зорилгоосилүүдбайх; /4 дүгээр зүйл/ • хяналтшалгалтыгхуульдзаасанүндэслэлийндагууявуулахбөгөөдэнэхүүхяналтшалгалтньхараатбус, шударга, хяналтшалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагынүйлажиллагаанээлттэй, илтодбайх; • хяналтшалгалттайхолбоотойзардлыгулсынтөсвөөссанхүүжүүлнэ.

  12. Дөрөв. Улсын байцаагчийн эрх үүргийг зааглан тодорхой болгож, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбогдсон чиглэлээр тусгагдсан заалтууд • Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарынулсынерөнхийбайцаагч,улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад бүсийнулсынахлахбайцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. /10 дугаар зүйл/ • Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. /Тухайлбал, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах; улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх. /10.12/

  13. үргэлжлэл • Улсын ахлах байцаагчгүйсуманд сумын мэргэжлийн хяналтын улсынбайцаагч хуулинд заасан зарим бүрэнэрхийгхэрэгжүүлж болохоор хуульчилсан. /10.13/ • Улсынбайцаагчшалгалтынтэмдэглэлболонүрдүнгийнталаардээдшатныулсынбайцаагчидтухайншалгалтдууссанаасхойшажлын5өдрийндотортанилцуулна. /5.11/

  14. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх 80-д заалт бүхий ажлын төлөвлөгөө, тусгайлсан ажлын хэсгүүдийг Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан бөгөөд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. • Хяналт шалгалт явуулах менежментийг боловсронгуй болгож шинэчлэхтэй холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд; - Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын 2010 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалт хийнэ; • Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны хяналтын чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөлт хийх аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна; • Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны хяналтын чиглэлээр улсын байцаагчийн хяналт шалгалт хийх хугацааны нормативыг тогтооно; • Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны хяналтын чиглэлээр тогтоосон эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан эдгээр салбарын хяналтын 2011 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулж, олон нийтэд мэдээлэх;

  15. Хяналтын газруудад байгуулагдсан эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт, шалгалтад хамруулах давтамжийн хугацаа, хяналтын хуудас боловсруулах ажлын хэсгүүдэд салбарын эрдэмтэн, судлаач, тэргүүлэх мэргэжилтэн нарыг датан оролцуулах ба тусгайлсан төлөвлөгөөний дагуу ажиллуулах; • “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх арга зүй” сэдвээр гарын авлага эмхтгэл хэвлэн нийт улсын байцаагчдын хүртээл болгох; • Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны хяналтын голлох чиглэлээр эрсдэлийн шалгуур үзүүлэлт, түүнд хамааруулах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааны саналыг эцэслэн боловсруулж, саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Шадар сайдын ажлын албанд хүргүүлж шийдвэрлүүлэх; • Хяналтын бусад чиглэлээр эрсдэлийн шалгуур үзүүлэлт, түүнд хамааруулах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааны талаар судалгаа хийж, боловсруулал т хийн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх бэлтгэлийг хангах; • Бусад хяналтын байгууллагуудтай ямар чиг үүрэг, ямар салбарт хяналт шалгалтын давхардал байгааг судлан тодорхойлох;

  16. “Хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн сан” байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх асуудлаар тусгайлсан ажлын хэсгийг байгуулан тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх; • Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны хяналтын голлох чиглэлүүдээр хяналтын хуудас боловсруулах, турших, эцэслэн батлуулж хэрэглэх. • “Хяналтын хуудсыг хяналт шалгалтад ашиглах нь” сэдвээр гарын авлага материал цуварлаар эмхтгэж хэвлүүлэн түгээх. • Хяналт шалгалтын тодорхой чиг үүргийг шилжүүлэх, чиг үүрэг шилжүүлэн авч байгаа байгууллага ямар шаардлагыг хангасан байх, тэдгээрийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавих хяналт, мэргэжил арга зүйгээр хангах, харилцан мэдээлэл солилцох, шилжүүлсэн эрхийг цуцлах зэрэг харилцааг зохицуулсан журмыг боловсруулах. • Зөвшөөрөл хэлбэрээр олгогддог аливаа бичиг баримтад дүн шинжилгээ хийж, шаардлагагүйг хүчингүй болгох, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх тогтолцоог бий болгох, ААНБ-д мэдээлэл хийж, сургалт зохион байгуулах,

  17. 2. Шинжилгээнд дээж авах ажиллагааг боловсронгуй болгож журамлахтай холбогдсон чиглэлээр тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд; • Дээж авахад одоо үйлдэж байгаа актын маягтын загвар, агуулгыг хуулийн заалттай нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулах; - Дээж авах, түүний үнийг төлөх, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмын төслийг боловсруулж, Шадар сайдад хүргүүлж батлуулах; • Дээж хадгалах, тээвэрлэхтэй холбоотой машин, тоног төхөөрөмж, зориулалтын байр, өрөөгөөр хангахад шаардагдах хөрөнгийн талаарх судалгаа, тооцоог гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авах; • Шинжилгээнд зориулж авсан дээжийн үнийг тодорхойлох аргачлалын төслийг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлж батлуулах; • Хяналт шалгалтад зориулж дээж авах шаардлагатай бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн талаар судалгаа хийж, тодорхой ангилалд төрөлжүүлж болох эсэх талаар судалгаа хийж боловсруулалт хийх.

  18. 3. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг тодорхой болгож хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд; • Суманд ажиллах шаардлагатай /байгаль орчин, мал эмнэлэг үржлийн болон худалдаа үйлдвэрлэл, эрүүл ахуйн/ улсын байцаагчийн хэрэгцээг тооцож, одоо улсын байцаагчийн эрхтэй ажиллаж байгаа болон нэмж шаардагдах улсын байцаагч /боловсон хүчин/- ийн судалгаа, түүнийг хангах эх үүсвэр, санхүүжилтийн тооцоо судалгааг гаргах; • Суманд ажиллах улсын байцаагчийг босоо тогтолцоонд оруулах удирдлага, бүтцийн талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх; • Хяналтын үндсэн болон дэд чиглэлүүдээ нарийвчлан тогтоож, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан “Албаны дүрэм”-д өөрчлөлт оруулан батлуулах; • Лабораторийн шинжилгээ, баталгаажуулалт, хяналт шалгалт явуулахтай холбоотой бусад урсгал зардлыг үндэслэлтэй тооцож, жил жилийн төсөвт суулгах;

  19. 4. Улсын байцаагчийн эрх үүргийг зааглан тодорхой болгож, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбогдсон чиглэлээр тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд; • Салбарын улсын ерөнхий байцаагч ажиллуулах шаардлагатай хяналтын салбарыг тогтоох, салбарын улсын ерөнхий байцаагчийн ажиллах чиг үүргийг зааглах асуудлыг шийдвэрлэх; • Бүсийн улсын ахлах байцаагч ажиллах хяналтын чиглэлийг тогтоож, ажиллах журмыг боловсруулж батлуулах; • Салбарын улсын ерөнхий байцаагч, бүсийн улсын ахлах байцаагчид эрх олгох болон түүнд тавигдах шаардлага, албан тушаалын ангилал зэргийг тогтоож, холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах;

  20. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас хийх ажил, анхаарах асуудал • Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хяналтын байгууллага бүр гаргаж батлан, хэрэгжүүлэх; • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн заалт бүрийг улсын байцаагчдад таниулан нэг мөр ойлголтыг өгөх; • Хуулийн заалт бүрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга хэмжээ авах; • Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд болон иргэдэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх; • Мэргэжлийн хяналтын төв байгууллагаас хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж байгаа арга хэмжээ, алхамуудтай ажлаа уялдуулж, мэдээ, судалгааг заасан хугацаанд нь ирүүлж байх; • Хуулийг хэрэгжүүлэх талаар харилцан мэдээлэл, санал солилцох, шаардлагатай тохиолдолд хуулийн заалтыг нэг мөр ойлгох асуудлаар МХЕГ-аар дамжуулан тодоруулга авах.

More Related