1 / 41

СЭТГЭЛД НИЙЦСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ

СЭТГЭЛД НИЙЦСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ. Эрүүл мэндийн сайдын тушаалын танилцуулга Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээний тухай ойлголт Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн найман үйлчилгээ. Аãóóëãà.

ted
Télécharger la présentation

СЭТГЭЛД НИЙЦСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. СЭТГЭЛД НИЙЦСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ

  2. Эрүүл мэндийн сайдын тушаалын танилцуулга Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээний тухай ойлголт Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн найман үйлчилгээ Аãóóëãà

  3. Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамж • “Удирдамж батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 9 сарын 19-ний өдрийн 344 дугаар тушаалаар батлагдсан.

  4. Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ • Зорилго • Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг төлөвшүүлэх • Үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ, сэтгэл ханамжийн баталгааг хангах • Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээ, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх

  5. Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ Эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, орчин, эрүүл мэндийн ажилтнуудын харилцаа хандлага, ажлын нөхцөл, тусламж, үйлчилгээний хүрэлцээ хүртээмж, цаг хугацаа, чанар, аюулгүй байдал нь иргэд үйлчлүүлэгчдийн хүссэн хүлээлтийг бүрэн хариулж, сэтгэл ханамжийн баталгааг өгч чадах тусламж, үйлчилгээг хэлнэ

  6. Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ • Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ойлголтууд: • Үнэт зүйл • Орчин • Харилцаа хандлага • Ажлын нөхцөл • Хүрэлцээ • Хүртээмж • Чанар • Аюулгүй байдал

  7. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ 1.Угтах үйлчилгээ 2. Лавлахүйлчилгээ 3. Эргэх үйлчилгээ 4.Зөвлөх үйлчилгээ 5.Оношлох үйлчилгээ 6.Эмчлэх үйлчилгээ 7.Сувилах үйлчилгээ 8.Хөнгөвчлөх үйлчилгээ

  8. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ

  9. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ Эрүүл мэндийн байгууллага бүр ирсэн иргэд, үйлчлүүлэгчийг “Зочин” хэмээн хүндэлж, тосон авч мэндлэн, тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авахад нь дэмжлэг болох мэдээллээр хангаж, чиглүүлж өгөх, үйлчилгээ аваад гарах үед нь талархалаа илэрхийлж үдэж өгөх үйлчилгээ

  10. МЭДЭЭЛЭЛ Эрүүл мэндийн байгууллагын орох хэсэгт үйлчилгээний хүрээ, хэлтэс, тасаг, нэгжийн байрлал, байршлын зураглал, хаанаас ямар үйлчилгээ авах мэдээллийг энгийн бөгөөд хүний анхаарлыг татахуйц, тодорхой ойлгомжтой байдлаар сум зааж, дүрслэн бичсэн дуугүй хөтчийг ажиллуулна. Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэн, сайн дурын идэвхтэнээс бүрдсэн хөтөчийг ажиллуулж, болох бөгөөд тэдгээр нь үйлчлүүлэгчийг угтан авч, мэндчилэн чиглүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Хүлээн авах, лавлагааны хэсэг, хөтөчийн орчимд шаардлагатай үед үйлчлүүлэгч ашиглах тэргэнцэр, дамнуургыг байрлуулсан байна.

  11. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ

  12. Хувцаслалтын хэм хэмжээ “Эмч , эмнэлгийн мэргэжилтэн,ажилтны харилцааны хэм хэмжээний удирдамж”-аас Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нь дүрэмт хувцастай байх бөгөөд энэ нь эрхэлж буй ажлын онцлогийг харуулахуйц, ажил хэрэгч, шулуун загвартай, цэвэрхэн, толбогүй, үрчийж, нугалараагүй байна. Дүрэмт хувцас нь өмсөхөд биед тохиромжтой, хөдөлгөөн хязгаарлахгүй, өнгө үзэмжтэй, өнгөлөг сайхан харагдахуйц, чанартай хөвөн даавуу материалаар хийгдсэн байна. Халад нь тайлгүй, хэт урт, богино биш, цамц нь гүн ухлаадасгүй, өмд нь бариу биш, хөдөлгөөн хязгаарлаагүй, урт нь шагайгаар байна.

  13. Хувцаслалтын хэм хэмжээ “Эмч , эмнэлгийн мэргэжилтэн,ажилтны харилцааны хэм хэмжээний удирдамж”-аас Эмч , эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны гоёл нь аюулгүй байх нөхцлийг хангасан энгийн жижиг ээмэг, зүүлт байж болно. Хумсны засалт нь богино, цэвэрхэн байх бөгөөд хэрэв будахаар бол өнгөгүй, биеийн өнгө дагуу, энгийн даруу тод биш өнгөөр будна. Үнэртэн хэрэглэхгүй, биеийн ил гарах хэсэг шивээсгүй байна. Эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилтныг таних энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд уг хүний нэр нь үйлчлүүлэгчдэд 5 алхамын зайнаас тод харагдахуйцаар бичигдсэн байна.

  14. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ

  15. Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ

  16. Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ

  17. Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний болон өвчтөн, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн асуудлаар иргэд, үйлчлүүлэгч, ар гэрийнхэн, найз нөхөд нь мэдээллийн лавлагаа авахүед нь шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээ

  18. Сэтгэлднийцсэнлавлахүйлчилгээ

  19. Харилцааны хэм хэмжээ Эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албаны утсаар хувийн чанартай зүйлийг ярихгүй байхаас гадна үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа үедээ гар утас хэрэглэхийг хориглоно. Албаны утсаар дуудлага ирсэн тохиолдолд эмнэлэг, тасаг, нэгжийн нэрийг тодорхой хэлж, “Танд юугаар туслах вэ” гэж асууна. Эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан өдөр бүр өөр хоорондоо элэгсэг дотноор мэндчилж, урам өгөх, талархах,сайшаах үгсийг хэрэглэн, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээж ажиллах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгална

  20. Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ

  21. Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнг ар гэрийнх нь хүмүүс эргэж ирэх үед эргэлт ирсэн тухай мэдээллийг өвчтөнд мэдээлэх, эргэлтээр ирсэн хүнийг өвчтөнтэй уулзах уулзалтыг ая тухтай байдалд зохион байгуулах үйлчилгээ

  22. Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ

  23. Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ • Урьдчилан сэргийлэх, эмчилж, сувилах, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх үедээ эрүүл мэндийн ажилтнууд иргэд үйлчлүүлэгчдэд шинжлэх ухааны үндэстэй, итгэл төрүүлэхүйц, эргэлзээ, бухимдал үүсгэхээргүй, үнэн зөв мэдээлэл өгч зөвлөх үйлчилгээ

  24. Харилцааны хэм хэмжээ Эмч, эмнэлгийн мэргэжилтэн ямарч үед үйлчлүүлэгчтэй та, та нар, та бүхэн гэсэн үг хэллэг хэрэглэнэ. Үйлчлүүлэгчтэй мэндлэхдээ бүтэн өгүүлбэрээр мэндчилнэ. “САЙН БАЙНА УУ ТАНД ЮУГААР ТУСЛАХ ВЭ” Эмч эмнэлгийн мэргэжилтэн эхлээд өөрийгөө танилцуулна. Эмч эмнэлгийн мэргэжилтэн нүүр нүүрээ харан гол төлөв баруун гар талд нь сууна

  25. Биеийн хэлний хэм хэмжээ Эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нь үйлчлүүлэгчидтэй харилцах үедээ нүүр, царайны төрхөө эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц байлгана. Эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан дүрэмт хувцсыг бүрэн өмсөж, товчийг гүйцэт товчилсон байна. Үйлчлүүлэгчтэй мэндлэх үедээ 2 гарыг их биеийн дагуу эсвэл гарын алгыг хавсран хэвлий орчим байрлуулж, бага зэрэг бөхийнө. Үйлчлүүлэгчидтэй харилцах үедээ гараа халаасандаа хийх, ташаа, тулах, нуруугаа үүрсэн байдалтай байхыг цээрлэнэ.

  26. Биеийн хэлний хэм хэмжээ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД : Анхаарч байгаагаа илэрхийлэх Аливаа зүйлийг тайлбарлахдаа төвөгшөөх, ундууцах, уцаарлахыг хориглох Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан сандарч, тэвдэх, хөшүүн хойрго хандах,чанга хашгирах, инээх, ярихыг цээрлэх, Тайван зөөлөн,урам зоригтой, итгэлтэй байхаар алхаа гишгээгээ тохируулна. Нас, хүйс, зан заншил,шашин шүтлэг, албан тушаал, эрх мэдэл, нийгмийн гарал, баян ядуу, бэлгийн чиг хандлагыг үл хамааран “Зочин” мэт үйлчилнэ. Итгэл үнэмшил, баяр баясгаланг өгөхийн төлөө тасралтгүй суралцан чармайн ажиллана.

  27. Сэтгэлд нийцсэн оношилгоо

  28. Сэтгэлд нийцсэн оношилгоо “Сэтгэлд нийцсэн оношилгоо” гэж иргэд, үйлчлүүлэгч өвчин эмгэгээ оношлуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандах үед хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үзлэг шинжилгээнд хамруулж, өвчтөний оношийг хугацаа алдалгүй, үнэн зөв тогтоож чадах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэлнэ;

  29. Сэтгэлд нийцсэн оношилгоо Эрүүл мэндийн байгууллага бүр иргэд, үйлчлүүлэгчдийн оношийг цаг алдалгүй, үнэн зөв тогтооход чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн оношилгоо”-ны удирдамжтай байна;

  30. Сэтгэлд нийцсэн оношилгоо Оношилгоо хийх хэрэгцээг зөв тодорхойлох Оношилгоонд бэлтгэх Оношилгоог хийх Оношилгооны үр дүнг мэдээлэх Оношилгоог ашиглах

  31. Сэтгэлд нийцсэн эмчилгээ

  32. Сэтгэлд нийцсэн эмчилгээ Өвчтөнийг гэрээр, өдрөөр, амбулаториор, эмнэлэгт хэвтүүлж цаг алдалгүй, хүндрэлгүй, үр дүнтэй эмчлэх тусламж үйлчилгээ

  33. Сэтгэлд нийцсэн сувилгаа

  34. Сэтгэлд нийцсэн сувилгаа Иргэд, үйлчлүүлэгчдийг эмнэлэг, сувилал, гэрээр нь анхаарал, болгоомжтой, сэтгэл гаргаж асарч сувилах тусламж, үйлчилгээ

  35. Үйлчлүүлэгчдэд сувилгааны тусламж үзүүлэхэд анхаарах зүйлс • Үйлчлүүлэгчээ угтан авахад: • Эелдэг найрсаг • Тухайн хүний талаар мэдлэгтэй байх • Үйлчилгээ тохирсон цагтаа байх • Сувилагчийн үзлэгийг асуулгын дагуу бүрэн гүйцэд хийх • Үйлчлүүлэгчээ ойлгохыг хичээнэ • Тухайн хүний онцгой хэрэгцээ шаардлагыг анзаарах • Ээлж хүлээлцэхэд үйлчлүүлэгч бүрээ танилцуулах

  36. Үйлчлүүлэгчдэд сувилгааны тусламж үзүүлэхэд анхаарах зүйлс • Үйлчлүүлэгчийг үе үе эргэн орж байх • Үйлчлүүлэгчийн биеийн байдлын талаар эмчид тогтмол мэдээлж байх • Эмчилгээг хийхээс өмнө үйлчлүүлэгчийн нүдэн дээр эмчилгээний заавар зөвлөмжийг дахин харж, хянах • Үйлчлүүлэгчийн хэрэгцээтэй зүйлийг байнга асууж тодруулах ( энгийнээс хэцүү хүртэлх бүхий л хүсэлтийг биелүүлэхийг хичээх)

  37. Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх эмчилгээ

  38. Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх эмчилгээ Эмчлэгдэх боломжгүй хүндэрсэн өвчтэй иргэдийг амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд зовиур шаналгаа багатай, халамж, анхаарал тавьж эмчилж сувилах тусламж үйлчилгээ

  39. Эрүүл мэндийн сайдын 2013.12.06 ны 458 тоот тушаал Сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээний удирдамжийн хэрэгжилтэнд тавих хяналтын хуудас, шалгуур үзүүлэлт баталсан Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт хяналтын хуудсын дагуу удирдамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгосон.

  40. ÀÍÕÀÀÐЛАА ХАНДУУЛСАНД ÁÀßÐËÀËÀÀ

More Related