1 / 23

Төслийн нээлт 2009.10.28

Төслийн нээлт 2009.10.28. Агуулга. Мобиком Корпорацийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны шинэ шат - Моби тэмүүлэл төсөл Төслийн агуулга Төслийн үе шатууд Оролцогч талуудын хамтын оролцоо Хүлээгдэж буй үр дүн. Компанийн нийгмийн хариуцлага.

harvey
Télécharger la présentation

Төслийн нээлт 2009.10.28

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Төслийн нээлт 2009.10.28

  2. Агуулга • Мобиком Корпорацийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа • Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны шинэ шат - Моби тэмүүлэл төсөл • Төслийн агуулга • Төслийн үе шатууд • Оролцогч талуудын хамтын оролцоо • Хүлээгдэж буй үр дүн

  3. Компанийн нийгмийн хариуцлага • Компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь бизнесийн ёс зүй, хууль дүрмийг чанд сахиж, ил тод нээлттэй зарчмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ ажиллагсдынхаа ахуй амьдралыг амьдралыг сайжруулах,улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах гэсэн амлалт юм.

  4. Нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд • 2003 оноос эхлэн Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд нийтдээ 1,6 тэрбум төгрөгийг боловсрол, эрүүл мэнд, байгал орчин гэсэн үндсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөрүүдэд зарцуулаад байна. • Үдийн цай хөтөлбөр • Оюутны зээлийн хөтөлбөр • Дунд сургуулийн их засвар • Мэдээллийн технологийн загвар сургууль • IT show room-ийг байгуулах төсөл • Төрөх эмнэлгийн засварын ажлын санхүүжилт • Хүчилтөрөгчийн аппаратаар хангах төсөл • Эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах төсөл • . . .

  5. Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны шинэ шат Моби Тэмүүлэл төсөл

  6. Хэрэглэгчдээ манай үйлчилгээнд бүрэн сэтгэл ханамжтай байлгах зорилгоор тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга шинэчлэн сайжруулж, бүрэн утгаараа хэрэглэгч төвтэй компани болохоо илэрхийлэн хэрэглэгчдийнхээ өмнө өгч буй бидний амлалт

  7. Нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд ч хамааралтай Хэрэглэгчид, олон нийтийн санаа бодол, хүсэл тэмүүлэлд тулгуурлан нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг чиглүүлэх

  8. Хэрэглэгчийн судалгаа • Хэрэглэгчийн дуудлага хүлээн авах төв 2222 • Өдөрт 40-50 мянган хэрэглэгчийн санал хүсэлт, гомдол хүлээн авдаг • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа • Mobiday, Mobitour • Хэрэглэгчийн өдөрлөг • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний судалгаа • Сар бүрийн хэрэглэгчийн тогтмол уулзалт ярилцлага

  9. Судалгааны дүгнэлт Аль чиглэлд нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг чиглүүлэх ёстой вэ? Монгол улсыг хөгжүүлэх үндсэн салбарт түлхүү анхаарах ёстой. Хөгжлийн гарц нь хаана байна? Хүүхэд залуучууд маань хөгжлийн ирээдүй Боловсрол, төлөвшил, хүмүүжил, зорилго тэмүүлэл

  10. Cудалгааны үр дүн /Нийгмийн хариуцлага 35-45 насныхан Хэрэглэгч бүр нийгмийнхээ сайн сайхны төлөө санаа зовдог, гэвч тэднийг нэгтгэх, санаачлах leader дутагдалтай байна Хүн зорилго тэмүүлэлтэй байж, өөрөө хөгжиж, улс орноо ч хөгжүүлнэ 18-25 насныхан Багш нарын боловсрол илүүтэй анхаарах ёстой. Сайн багш сайн шавь төрүүлдэг.Залуучуудад сурч боловсроход нь бидитой дэмжлэг үзүүлэх 26-34насныхан Боловсролтой хүн бүхнийг бүтээх чадвартай. Боловсролтой иргэд л бусад салбараа хөгжүүлж чадна. Утааь агаарын бохирдол, эрүүл мэнд бүх асуудлыг боловсролтой иргэд шийдэж чадна. • Нийт 5 удаа 250 гаруй хүмүүс фокус группын судалгаанд оролцсон. • Боловсролын салбар Монгол улсын хөгжилд хамгийн чухал гэж нийт оролцогчдын 94 % нь үзсэн.

  11. Cудалгааны үр дүн “Боловсрол бол хамгийн чухал. Учир нь боловсрол бол бүхний суурь болдог. Боловсрол хүнийг сармагчингаас ялгах гол шалгуур гэж ойлгож болно. Боловсролоор дамжуулан бид бүх зүйлийг өөрчилж чадна” “Боловсрол бол үнэхээр чухал асуудал, мэдээж боловсролын чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа.Гэвч энэ бүхэн нь хангалтгүй байгаа нь тодорхой. Бидэнд чанар чухал болохоос тоо биш. “Боловсролыг хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй. Хэрвээ бид хангалттай боловсролтой болж чадвал ядуурал байхгүй болно. “Боловсролгүй хүн ухамсаргүйтэй адил. Гэхдээ дээд боловсролтой хүнийг боловсролтой гэж үзэж болохгүй”

  12. Нийтийг хамарсан нийгмийн сайн үйлсэд оролцох хүсэлтэй боловч зохион байгуулалттай үйл ажиллагаа дутагдалтай, шууд хувь нэмэр оруулахад санхүүгийн боломжгүй байдаг. Хэрвээ Мобиком нийгмийн төлөө сайн үйлсэд хамтран оролцохыг уриалвал хамтын хүчээр хийхэд бэлэн байна. Харин хаана юу хийх, ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх хэрэгтэй гэж оролцогчид дуу нэгтэй баталсан юм.

  13. Бүх талын оролцоог хангах Нийгэмд хамгийн чухал шаардлагатай байгаа асуудлыг гаргаж ирэх, хамтын хүчээр нийгмийн сайн сайхны үйлсэд оролцох Нийгмийн хөгжил, эх орныхоо сайн сайхны төлөө компанийн хувь нэмрийг оруулах Мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх Компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд гардан оролцох

  14. Бүх талуудыг татан оролцуулж буй шалтгаан • Мобиком Корпорацийн олон хэрэглэгчид Монгол улсын хөгжлийн асуудалд санаа тавьж, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд хамтын хүчээр нэгдэн оролцох хүсэлтээ олноор илэрхийлж байгаа • Хэрэглэгчид өөрсдийн санаачилсан, саналаа оруулсан үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож анхаарлаа хандуулдаг • Бодит амьдралаас ургасан, нийгэмд тустай үйл ажиллагааг олж тодорхойлоход хэрэглэгчь олон нийт, TББ-уудын өөрсдийн санал санаачлага чухал ач холбогдолтой

  15. Хэлэлцүүлгийн асуулт: МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-ХҮҮХЭД ЗАЛУУСАА ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛДЭЭ ХҮРЭХЭД НЬ БИД ХАМТДАА ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?

  16. Эхний саналууд… • Хүүхэд залуучуудаа боловсролд нь анхаарч дэмжье • Гэхдээ боловсрол гэхээр заавал шинжлэх ухааны боловсрол гэхээс илүү амьдралын утга учир, бие биенээ хүндлэх, зорилготой тэмүүлэлтэй амьдрахад сургах хичээлийн програмыг боловсруулж хэрэгжүүлье. Боловсролын системд хүнээ хөгжүүлэх талын агуулга үгүйлэгддэг. Биеэ даасан, хүчтэй хувь хүн бэлдэх тал дээр огт анхаардаггүй. Зүгээр л нэг онолын мэдлэгээр зоддог. • Хүн өөрөө эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгийг багаас нь суулгаж өгөөгүйн бас нэг шалтгаан нь боловсролын тогтолцоо. Боловсорсон иргэд эрүүл байж хөгжлийг авчирна. Боловсролын тогтолцоонд эрүүл байх ухаанд сургах агуулгын хичээл оруулдаг болгоё • Танхимаас олгодоггүй боловсрол гэж бий. Боловсролын нөгөө тал нь урлаг, философи, зөв сэтгэлгээг төлөвшүүлэх. Хүүхдүүдэд энэ талын боловсрол олгоход нь анхаарах. • Цэцэрлэгийн наснаас нь хүмүүжил төлөвшлийн хичээлүүдийг системтэй зааж эхэлье

  17. Эхний саналууд… • Монгол Улсад хөгжлийн түлхүүр нь хүн, бидний хүүхэд юм гэдгийг хүн бүрийн сэтгэлгээнд суулгаж өгөх. Ирээдүй эцэг, эхчүүдийг бодлогоор бэлдэх хэрэгтэй. Эцэг эхээс бүх юм шалтгаалдаг. • Бид хүүхдийнхээ хүсэл, мөрөөдлийг сонсч чаддагүй. Хүүхдийнхээ мөрөөдлийг сонсч чаддаг, мөрөөдлийг нь биелүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөхийг аав ээжүүдэд ухааруулах. • Сүүлийн үед хүүхэд бүр эдийн засагч, хуульч болохыг хүсдэг болсон. Нийгэмд бүтээдэг, шинийг санаачилдаг хүмүүс олноор бий болгохын тулд инженер, зохион бүтээгч, технологийн талын мэргэжилтнүүдийг бэлдэхэд тусгай бодлогоор дэмжих, тэх мэргэжлийн сайхныг ойлгуулж хүүхэд залуучуудыг чиглүүлэх. • Дээд боловсролд хүйсийн тэнцвэр алдагдсан. Охид голлодог. Хүйсийн харьцаанаас хөгжлийн хурд шалтгаална. • Багш нарыг дэмжиж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, шилдэг багш нарыг компаниудын нэрэмжит шагналаар шагнадаг тогтолцоог хэрэгжүүлэх

  18. САНАЛ ХҮЛЭЭН АВАХ СУВГУУД: Саналын хайрцаг: Монгол орны 21 аймаг,Улаанбаатар хотын 6 дүүрэг, хүн ам ихээр төвлөрсөн 86 газар саналын хайрцаг ажиллаж байна. Цахим хуудас: www.mobitemuulel.mn • Бусад сувгууд: • mobitemuulel@mobicom.mn • Лавлах утас 2299 /Мобикомын утаснаас үнэ төлбөргүй/ • Мессэжний дугаар 99002299 • Мобикомын үйлчилгээний заалууд

  19. МОБИ ТЭМҮҮЛЭЛ АЯНЫ ҮЕ ШАТУУД: Албан ёсны нээлтийн ажиллагаа 1-р шатны хэлэлцүүлэг Санал тоолох хугацаа Сонгогдсон саналуудын 2 дахь шатны хэлэлцүүлэг 2-р шатны хэлэлцүүлэг Санал тоолох хугацаа 3-р шат Сонгогдсон саналуудыг зарлах Хэрэгжүүлэх шатанд орох I шат: МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХҮҮХЭД ЗАЛУУСАА ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛДЭЭ ХҮРЭХЭД НЬ БИД ХАМТДАА ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ? хэлэлцүүлэг өрнүүлэх II шат: Хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг нэгтгэн хариуг эргэн хэрэглэгчдэд мэдээлнэ. “Хөгжлийн ирээдүйг гардан бүтээх хүүхэд залуусаа боловсролтой, тэмүүлэлтэй болгоход дараах ажлууд чухал ач холбогдолтой гэж хэрэглэгчид маань үзлээ. Та алийг нь илүү дэмжиж байна вэ? ...гэсэн асуултын хүрээнд дахин санал асуулга өрнүүлнэ. III шат: Сонгогдсон саналуудыг танилцуулж хамтын хүчээр хэрэгжүүлж эхэлэх 28-11 Nov 12-18 Nov 18-25 Nov 10 Dec 25-2 Dec 28Oct 2-9 Dec

  20. ДЭМЖИГЧИД: • Хэвлэл мэдээллийн салбар: • Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз • UBS телевиз • NTV • Өнөөдөр сонин • Өдрийн сонин • Үндэсний шуудан сонин • www.gogo.mn • ... Төрийн байгууллага: • БСШУЯ • НБГ ... ТББ болон хувийн хэвшлийн салбар: • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим • Глобал Удирдагч Дээд сургууль • Монгол Тэмүүлэл ТББ • Боловсролын Давалгаа ТББ • Ирмүүн агентлаг ...

  21. Хүлээгдэж буй үр дүн • Хамтын хүчээр тодорхой үр дүнд хүрэх • Олон нийтэд хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил төлөвшлийн асуудал хамгийн чухал болохыг мэдрүүлэх. Айл өрх бүр хүүхдээ ирээдүйдээ тодорхой зорилготой, тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй болох • Хэн нэгнийг шүүмжлэх, хийх ёстой гэж хойшлуулах биш, хамтын хүчээр бид өөрсдөө юу хийж болох вэ? • Хүүхэд залуучуудын боловсролд тодорхой ахиц гарч өрсөлдөх чадвартай иргэд олноор төрөн гарч Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах

  22. Боловсролтой, хүмүүжилтэй, тэмүүлэл зорилготой, дэлхийн хаана ч өрсөлдөх чадвартай иргэдээ бэлдэхийн төлөө хамтын хүчээр үр дүн гаргаж ажиллацгаая!

More Related