00:00

1. **Title:** Learn Volleyball Techniques from R. Tamiraa: Basics & Strategies 2. **Summary:** Volleyball is divided in

cupsa
Télécharger la présentation

1. **Title:** Learn Volleyball Techniques from R. Tamiraa: Basics & Strategies 2. **Summary:** Volleyball is divided in

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Волейболын спортын үндсэн техник заах арга зүй Р.Тамираа

  2. Волейболын тоглолтын бүтэц дараах загвараас бүтэж байна. Бүдүүвч

  3. Тоглолтын техникүүдийг тоглолтонд нөлөөлж байгаа байдлаар нь 3 хэсэгт хуваадаг Волейболын тоглолтын бүтцийг 3 түвшинд хуваан авч үзэж болно. Үүнд: 1.Эхний хэсэг 2.Дунд хэсэг 3.Төгсгөл хэсэг Эхний хэсэг: Давуулалт, давуулалтын бөмбөгийг хүлээж авах техник нь тоглолтыг эхлүүлдэг техник буюу хувь тоглогчоос ур чадвараас хамаарсан техник гэж үзэж болох ба багийн чансааг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Дунд хэсэг: Дээрээс доороос дамжуулалтын техник нь тоглолтын дунд үед хийгддэгээрээ тоглолтыг өрнүүлдэг техник гэж үздэг ба зарим тохиолдолд хаалтын техник энэ бүлэгт хамаарч болдог ба багийн туршлага тактикийн хэрэгжилтүүдийг үүнээс харж тодорхойлж болно. Төгсгөл хэсэг: Довтолгоо, хаалтын техник нь тоглолтыг төгсөгдөг оноо авдаг техникүүд гэж авч үзэж болно.

  4. Үндсэн суурь техник 1.Үндсэн зогсолт, хөдөлгөөн 2.Дамжуулалтын техник 3.Давуулалтын техник 4.Давуулалтын бөмбөг хүлээн авах техник 5.Довтолгооны техник 6.Довтолгооны хамгаалалт буюу торноос бөмбөг авах 7.Хаалтын техник

  5. Үндсэн зогсолт, хөдөлгөөн Волейболын спортоор эхлэн хичээллэгчийн бэлтгэх байдал буюу үндсэн зогсолт дараагийн хөдөлгөөн хийхэд маш чухал юм.Үндсэн зогсолтыг 2 төрөлд хуваан авч үздэг. 1.Урд бүсийн 2.Арын бүсийн Урд бүсийн тоглогч нь хаалт довтолгоо хийхэд биеийг бэлэн байлгах зорилготой тул босоо байрлалтай буюу хүндийн төвийг хоёр эсвэл нэг хөлийн өлмий хэсэг рүү шилжүүлсэн өвдөгний үеэр 160-170 градус нугалан, хоёр гарыг цээжний өмнө мөрний үеэр 90 градус өргөн хоёр гарын алгыг тэнийлгэн өөд өөдөөс нь харуулан барьж дээд зэргийн анхааралтай зогсоно. Арын бүсийн тоглогч нь дамжуулалт болон хамгаалалт, уналт, үсрэлт хийхэд боломжтой байрлалыг сонгож зогсох нь нэн чухал юм. Арын бүсийн тоглогч хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай аль нэг хөлийг урдаа авсан байдлаас шагай, өвдөгний үе, бэлхүүсээр 90-120 градусын өнцөгөөр нугалан хүндийн төвийг өлмийрүү шилжүүлэн хагас суусан байна. Хоёр гарыг цээжний өмнө мөрний түвшинд 90 градус өргөн хоёр гарын алгыг өөд өөдөөс нь харуулан анхаарлыг бөмбөгөн дээр төвлөрүүлэн авч зогсоно.

  6. ( Зураг ) Үндсэн зогсолт ( Зураг ) Гүн суулттай үндсэн байрлал

  7. Шилжилт Шилжилт: Нэг цэгээс нөгөө цэгт биеэ шилжүүлэн очих үйл явцыг шилжилт гэж нэрлэнэ. Шилжилтийн техникийг алхах, гүйх, үсэрч шилжих гэж ангилдаг. Бусад спортын төрөлүүдтэй харьцуулхад богино зайд маш хурдацтай хөндлөн шилжилт, үсэрч агаар дээр тулгуургүй орчинд хөдөлгөөн хийгдэдгээрээ өвөрмөц юм. Алхаж шилжих: Аливаа шилжилтийг гүйцэтгэхдээ бөмбөгний чиглэлийг дагуу биш сөрж 45 градусын өнцөг үүсгэн шилжилт хийж бөмбөгний явах чиглэлийг биеэрээ хааж дамжуулах зүг рүү болж өгвөл их биеийг харуулсан байх ёстой. Алхаж шилжилтийг 1-3 м зайд хийвэл илүү тохиромжтой гэж үздэг. Шилжилтийн төрөлүүд • Урагшаа давшиж алхах • Хойшоо ухарч алхах • Хавсарч алхах • Сольбож алхах • Хоёр хавсарч алхах • Холимог шилжилт

  8. ( Зураг ) Сольболттой шилжилтээс хамгаалалтын байрлал эзлэх

  9. Гүйж шилжих: Шилжилтийн төгсгөлд дамжуулалт хийх чиглэлд их биеийг харуулан хөдөлгөөний зогсоох үйлдэл нэн чухал байдаг. • Урагшаа гүйх • Араараа гүйх Тоглолтын үйл явцад хол зайд шилжих тохиолдолд гүйж шилжих бөгөөд бөмбөгөн доор байраа эзлэх үед хөдөлгөөнөө зогсоох үйлдэл хамгийн чухал порцесс байдаг. Хөдөлгөөнөө зогсоох үед аль болох талбайн төв хэсэгрүү их биеээ харуулах аль эсвэл ар нуруугаараа харсан хоёр хөл дээр маш тэнцвэртэй биеийнхээ балансыг бүрэн хадгалсан байх нь нэн чухал юм. Үсэрч шилжих: Ихэнх хөдөлгөөнүүд торны дэргэд хийгддэг тул биеийн тэнцвэртэй байдал блансыг хадгалж байх чадварыг тамирчидаас их шаарддаг байгаа. Хөлийн түлхэлтийн байдлаас болон 2 хэсэгт хуваан үздэг байгаа. • Нэг хөл дээрээсээ үсрэх • Хоёр хөл дээрээсээ үсрэх Тоглолтын үед дээрээс дамжуулалт, хаалт, довтолгоо, уналтын үед үсрэлт хийж агаар мандалд биеээ удирдах шаардлага үүсдэг байна. Тухайн агшнаас хамааран нэг хоёр хөл дээрээс үсрэхийг сонгох шаардлага үүсдэг байна

  10. Унаж шилжих: Аль болох хөдөлгөөний инерцийг ашиглан биеийн зөөлөн хэсгээр шалтай харьцан инерцийг ашиглан босож ирэх үйлдэл юм. Эхлэн хичээллэгч нарт уналт заахаас татгалзах шаардлагатай байдаг. Учир нь аюулгүй эрүүл орчинд сурч боловсрох ёстой, хоёрдугаарт унаж биш гүйж очиж хөдөлгөөнөө зогсоож бөмбөг авахыг илүү чухалчилж хүүхдүүддээ санал болгох ёстой. Уналтыг 3 хэсэгт хуваан авч үзэж болоно. • Хажуугаар унах • Ар нуруугаар унах • Цээжээр гулсан унах Хажуугаар унах үед баруун, зүүн шилжилтээс нам суултаас бөмбөгний чиглэл рүү шилжиж байгаа хөлийг том алхаж биеийн хүндийн төвийг араас урагш хөлрүү шилжүүлэн гуя өгзөгний зөөлөн хэсгээр газардах үетэй зэрэгцэн гараар бөмбөгөнд хүрч байх бөгөөд бөмбөгөний доороос дээш чиглэлд талбайн голд буюу өөр дээрээ өндөр авах нь багийн тоглолтонд үр дүнтэй байдаг. Ар нуруугаар унах тохиолдол өндөр зэрэглэлтэй багууд дээр ихээхэн тохиолдож харагддаг. Учир нь хурдан довтолгоо болон хүчтэй довтолгоог хамгаалах үед орчин үед техник гэхээсээ илүү бөмбөгөн доогуур орж биеийн хэсгүүд дээрээс босгох хандлага их болсон ба энэ үед бөгсөөрөө зөөлөн газардан ар нуруугаар дамжин буцаад хөдөлгөөний инерцээр гар тулан босож ирэх үйл явц юм. Цээжээр гулсан унах үед бөмбөгний чиглэлд маш хурдтай гүйж нэг ба хоёр хөл дээрээс түлхэлт аван агаар дээр хэвтэй байдалтай нисэж бөмбөгөнд хүрэн газардах үедээ гарын алга болон шууны дотор талаар тулан нуруугаар хотойн цээжээр гулсан унана.Орчин үеийн сургалтанд өнхөрч унах уналтаас ихэвчилэн зайлс хийдэг болсон байгаа бөгөөд болж өгвөл унахгүйгээр хөлийн хурдаар бөибөгөнд хүрэх нь хамгийн чухал гэж үзэж байна.

  11. Дөхүүлэх жишиг дасгалууд Цуваа шаттай нэг дасгалыг 2 удаа орох давтамжаар гүйцэтгэнэ. • Баруун зүүн хөлөөрөө ээлжлэн шатны нүд болгон дээр 1,1 гишгэн гүйнэ. /2,2 3,3 гишгэн гүйнэ/ • Нүд болгонд 2 гишгэн гүйх, баруун зүүн хөлөөр ээлжилэн хийх • Нүд болгонд 3 гишгэн гүйх, баруун зүүн хөлөөр ээлжилэн хийх • Нүд болгон дээр гишгэн өвдөг өндөр татан гүйнэ./Хөлөө арагш татах,өлмий татах/ • Урагшаа 1 нүд алгасан гишгэж гүйх • 1 нүд алгасан баруун зүүн талаараа хавсралттай гүйнэ. • Хоёр хөлөө нийлүүлэн нүд болгон дээр өлмий дээр үсрэх /Ар талаараа гүйцэтгэнэ/ • Хоёр хөлийн өлмий дээр нүд алгасаж үсрэх • Баруун зүүн нэг хөл дээр үсрэх • Хайрцаглаж үсрэх • Нэг талда хагас эргэж үсрэх • Урагш 3 нүд яваад арагш нэг гишгэх /Баруун,зүүн хөлөө ээлжилнэ/ • Баруун зүүн талаараа урагш 3 нүд яваад арагш нэг гишгэх • Шатны 2 талд хөлөө салган үсэрч шатны нүдэн дотор бүтэн сууна./Ар талаараа хийнэ/ • Шатны гадна талд хөл салган хагас сууж шатны нүдэн дотор бүтэн сууна./Ар таалаараа хийнэ/

  12. Өгсөх шаттай дасгалыг дээш өгсөхдөө дасгалаа гүйцэтгээд доош буухдаа хөлөө суллан зөөлөн гүйж бууж ирнэ.Дасгалын давтамж нь нэг дасгал дээр 2 удаагийн оролт орно. • Баруун зүүн хөлөөрөө ээлжлэн шат болгон дээр 1 гишгэн гүйнэ. /2,2 3,3 гишгэн гүйнэ/ • Шат болгон дээр гишгэн өвдөг өндөр татан гүйнэ./Хөлөө арагш татах,өлмий татах/ • Баруун зүүн талаараа хийнэ. • Дээш 1 шат алгасан гишгэж гүйх • Шат болгон дээр гишгэн хавсралттай гүйнэ. • шат алгасан баруун зүүн талаараа хавсралттай гүйнэ. • Хоёр хөлөө нийлүүлэн шат болгон дээр өлмий дээрээс үсрэх /Ар талаараа гүйцэтгэнэ/ • Хоёр хөлийн өлмий дээрээс шат алгасаж үсрэх • Баруун зүүн нэг хөл дээрээс үсрэх • Дээш 3 шат яваад арагш нэг гишгэх /Баруун,зүүн хөлөө ээлжилнэ/ • Баруун зүүн талаараа дээш 3 шат яваад арагш нэг гишгэх • Баруун зүүн ээлжлэн нэг хөл дээрээс үсрэх • Эхний шатан дээр хөл салгаад дараагийн шатан дээр хөл нийлүүлэн үсэрнэ./Эсрэгээр мөн ар талаараа хийнэ/ • Эхний шатан дээр хөл салгаад дараагийн шатан дээр нэг хөл дээр үсэрнэ./Баруун зүүн хөл дээр, ар талаараа үсэрнэ/ • Эхний 2 шатан дээр 2 хөл дээрээс үсрээд дараагийн 2 шат баруун зүүн нэг хөл 2 шат үсэрнэ.

  13. Бөмбөгтэй сонгомол дасгалууд • Хөлийн өлмий хэсгээр жонголёр хийх (10х2) удаа • Өвдөгөн дээрээ жонголёр хийх (10х2) удаа • Толгой дээрээ жонголёр хийх (10х2) удаа • Хоёр хөлийн хооронд бөмбөгийг хавсарах (10х2) удаа • Бөмбөгөн дээр хөл солбиж үсрэх (10х2) удаа • Газар бөмбөгөө ойлгоод баруун зүүн гарын шуун дээрээ бөмбөг тогтоох (10х2) удаа • Толгой дээрээ бөмбөг тогтоох оролдлого хийх (8х2) удаа • Дээшээ бөмбөг шидээд биеийн хойно урдаа 5 удаа алга ташаад барьж авах (5х2) удаа • Дээшээ бөмбөг шидээд байрандаа баруун зүүн эргээд барьж авах (10х2) удаа • Дээшээ бөмбөгөө шидээд доошоо харж хэвтээд босоод барьж авах (8х2) удаа • Биеийн урд хэсэгт бөмбөгөө шидэн баруун зүүн өвдөгөн дээрээ ойлгон барьж авна (10х2) удаа • Бөмбөгөө дээш шидэн бөмбөгөний ойлгон доогуур шургах (8х2) удаа • Урдаасаа дээш шидэн ардаа барьж авна. Араасаа урагшаа шидэн барьж авна. (10х2) удаа • Баруун зүүн гараар хөлөн доогуур дээш шидэн эсрэг гараар барьж авах (10х2) удаа • Гаран доогуур шидэн нэг гараар барьж авах (10х2) удаа • Биеийн хэсгүүдийг тоойруулж бөмбөг өнхөрүүлэх (8х2) удаа • Баруун гарнаас зүүн гарлуу бөмбөг өнхөрүүлэх (8х2) удаа • Дээшээ эргэлтгүй бөмбөг шидэх (10х2) удаа • Дээшээ баруун зүүн эргэлттэй бөмбөг шидэн барьж авах (10х2) удаа • Урагшаа эргэлттэй бөмбөг шидэн барьж авах (10х2) удаа • Буцах эргэлттэй бөмбөг барьж авах (10х2) удаа

  14. Дамжуулалтын техник ангилал ба заах арга зүй Волейболын спортоор эхлэн хичээллэж байгаа хүүхдүүдэд дамжуулан тоглож сурах нь юунаас ч чухал байдаг. Дамжуулалтын төрлийг үндсэн 2 төрөлд хуваан авч үзэж болно. 1.Доороос дамжуулалт 2.Дээрээс дамжуулалт Доороос дамжуулалт: Үндсэн зогсолт: Хөлдөө мөрний хэмжээнээс илүү зай авч аль нэг хөлийг урдаа авсан байрлалаас хүндийн төвийг өлмийн хэсэг рүү шилжүүлэн өвдөгний үе шагайн үеэр 90 орчим градус нугалсан хагас суусан байрлалаас бөмбөгөн доогуур шурган орж хоёр гарыг холбон барьж гарын шуу хэсгийн дотор талаар доороос урагшаа чиглэтэй буцаж эргэсэн бөмбөгийг авах нь дараагийн хамтрагч нарт илүү хялбар байдаг. Шилжилт: Бөмбөгний чиглэлд шилжих гэж байгаа хөлийг түрүүлж хөдөлгөх нь шилжилтийн үндсэн зарчим гэдгийг багш дасгалжуулагч нар ойлгох хэрэгтэй. Шилжилтийг хийх үед хүндийн төв өлмий дээр байх нь хамгаас чухал бөгөөд хугацаа хождог дараагийн үйлдэл хийхэд хурдан шаламгай хөдлөж чаддагаараа онцлог. Доороос дамжуулалтын үед урагшаа давж шилжих, баруун зүүн хавсралттай шилжих, арагшаа ухарч шилжих тохиолдлууд их гарч ирдэг. Арагшаа шилжилтийн үед бөгөсөөрөө ухарч биш таазаа хагас эргүүлэн солбилттой шилжилтийг хүүхдүүдэд зөвлөх хэрэгтэй ба бөмбөгнөөс харц салгаж болохгүйг анхааруулах шаардлагатай. Бөмбөгөн доорх хөдөлгөөн: Бөмбөгөнд хүрэх агшинд тоглогчийн хараа дамжуулалт өгч байгаа хүн хоёрын хооронд бөмбөгийг давхцуулж харах байрлалд биеэ байрлуулбал зохимжтой. Бөмбөг гараас гарах үед бөмбөгний чиглэл дагуу 2-3 секундийн барилт зогсолт хийгээд дараагийн шилжилтийг гүйцэтгэвэл техник хорондын шилжилтүүд зогсолтгүй явагддаг. Дараагийн хөдөлгөөнд шилжих: Дамжуулалтаас дараагийн байрлал руу буюу бөмбөгний чиглэлийн дагуу алхан довтолгоо хамгаалалтын байрлалыг эзлэнэ.

  15. Дээрээс дамжуулалт Үндсэн зогсолт: Хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай аль нэг хөлийг урдаа авч хагас суун хүндийн төвийг өлмий дээр урагш шилжүүлэн, хоёр гарыг мөрний түвшинд алгыг өөд өөдөөс нь харуулан барьж анхааралтай зогсоно. Шилжилт: Шилжих гэж байгаа зүгийн хөлийг түрүүлж алхах ба хүндийн төвийг өлмий дээр авч явах ба хагас суугаа байрлалаа шилжилтийн үед хадгалах хамгаас чухал. Зогсолт: Шилжилт хийж дууссаны дараа дамжуулах зүгрүү цээжээ харуулан талбайн аль хэсэгт байгаагаас хамааран аль нэг хөлийг урдаа аван хөдөлгөөнөө хязгаарлан хагас суусан байрлалаас гарыг тохойн үеэр нүдний түвшингээс өндөрт барин хоёр гарын алгыг өөд өөдөөс нь харуулан бөмбөгөний ард байрлана. Бөмбөгөн доорх хөдөлгөөн: Бөмбөг ирэх агшинд биеийн хамгийн өндөр цэгээс бөмбөгөнд хоёр гарын долоовор хуруу эрхий хуруу хоёроор зүрх үүсгэн бөмбөгөн доороос тулах хөдөлгөөн үзүүлж хуруунуудын эхний хоёр үеэр бөмбөгний гадаргууд огцом хөдөлгөөнөөр хүрч, хөлийн хөдөлгөөн их -биеийн хөдөлгөөн –гарны хөдөлгөөн нэгэн агшинд зэрэг хийгдэж нясалж байгаа мэт хурдан гаргана. Бөмбөг гараас гаргах агшинд бөмбөгний чиглэлд хоёр гарын долоовор хурууг дамжулах зүгт удаан барьж бүх биеийн хүндийн төвийг урагш чиглүүлсэн байна. Дараагийн байрлалд шилжих: Дамжуулалт гүйцэтгэсний дараа бөмбөгний чиглэлд 2-3 алхам шилжих ба буцаад өөрийн үндсэн байрлалд шилжин очино. Дамжуулалт хийх үед дамжуулалт хүлээн авч байгаа тоглогчоо харж байвал цохимжтой.

  16. Дамжуулалтын техникт суралцах дараалал Холбон тоглогч торны дэргэд эзэмших хөдөлгөөний дараалал

  17. Дээрээс дамжуулалтанд сургах дөхүүлэх жишиг дасгал • ХМХЗ-тай зосгож бөмбөгөө барин гараа алдлан бөмбөгөө барин зогсож хагас суун бөхийж газарт хуруунийхаа өндгөөр ойлгон зогсоно. 2х25 удаа. • Волейболын бөмбөгөө барин гараа дээш өргөн өөр дээрээ намхан буюу хурууныхаа өндгөөр бөмбөгтөө хүрч ойлгон зогсоно. Хийх оролт 50х3 удаа; • Волейболын бөмбөгөө дээш шидэн газар нэг ойлгоод бөмбөгөн доор волейболын дээрээс авалтын техникээр бөмбөгөн доор суух. Хийх оролт. 2х25 удаа; • Хананд ойрхон зайтай зогсож баруун хөлөө урдаа тавин бөмбөгөө дээш өргөн дээрээс дамжуулалтын үед хэрэглэх гарын байрлалаараа бөмбөгөөр хананд ойлгон гар дээр тогтооно; • Тулж зогсоод хурууныхаа өндгөөр хүрч олон давтамжтай намхан ойлгох. 30х 3 удаа; • Гараа дээш өргөн бөмбөгөө тогтоож хагас сууж босоод бөмбөгөө дээш түлхэх ба түлхсэн гарын байрлалаа алдахгүй байлгах. 10х3 удаа; • Бөмбөгөө дээш шидэн газар нэг ойлгоод бөмбөгөн доороо орж сууж дээрээс дамжуулалтын гарын байрлалаар бөмбөгөө тогтоож дээш түлхэн босож давтаж хийх. 15х2 удаа; • Бөмбөгөө өөр дээрээ алдалгүй авах. 30х2 удаа; • Өөр дээрээ бөмбөг шидэн хоёр гарын алгыг хаварсан байдлаас өөр дээрээ дамжуулах. 15х2 удаа • Өөр дээрээ бөмбөг шидэн хоёр гарын алгыг хаварсан байдлаас ханлуу түлхэн барьж авах. 15х2 удаа. • Хантай нэг гараар маш ойрхон зайд харьлцах. Баруун зүүн гараар ээлжилэн хийх. 50х2 удаа •

  18. Хосоор гүйцэтгэх дөхүүлэх дасгалууд • Дээш харан хэвтэж гараа дээрээс дамжуулалтын техникээр барин бөмбөгөө дамжуулах. 20х3 удаа; • Доош харан урд урдаасаа харж хэвтээд бөмбөгөө хоорондоо хурууныхаа өндгөөр түлхэж өнхрүүлэх. 30-р 2 удаа; • Хөлөө жийн сууж гарын хуруунуудаа нийлүүлэн дээш өргөн шидэж өгсөн бөмбөгийг дээрээс дамжуулах. 15х3 удаа; • Нэг сурагч мөрний түвшинд гараа ургаш 90 градусаар өргөсөн байдлаас эсрэг сурагч өвдгөлж суусан байрлалаас эхний тоглогчийн гарлуу дээрээс дамжуулалт хийх. 20х3 удаа. • Хөлөө нугалж суун гараа дээш өргөж шидэж өгсөн бөмбөгийг босож дамжуулах. 15-3 удаа; • Шидэж өгсөн бөмбөгөө дээрээс өөр дээрээ нэг авч дамжуулах 20х2 удаа; • Өөр дээрээ бөмбөгөө нэг авч 2 дахь бөмбөгөө хажуу талаараа дээрээс дамжуулах. 20х2 удаа; • 3м зайд дээрээс дамжуулах 20х2 удаа; • Баруун, зүүн хөл дээр ээлжлэн үсэрч дээрээс дамжуулах 10х3 удаа; • Бөмбөгөө өөр дээрээ нэг авч арагш харж араараа дамжуулах. 10х3 удаа; • Өөр дээрээ нэг авах үед эсрэг тоглогч тоо гаргах;

  19. Давуулалтын техник Давуулалтын техникийг волейболын спортын хөгжилийн эхэн үед тоглолт эхлүүлдэг техник гэж авч үздэг байсан бол орчин үед ямар төрлийн давуулалт эзэмшсэнээс хамааран тамирчдын түвшинг үнэлэх, багийн чансааг илэрхийлдэг довтолгооны гол хэрэгсэл болоод байна. Давуулалт нь талбайн хаана, хэндээр, ямар өндөртэй, хэр хурдатай очиж байгаагаас хамааран тоглолтыг тэр чигээр нь удирдах боломж байна гэж багш дасгалжуулагч нар хардаг болсон байна. Давуулалтын төрөлүүд. • Шулуун доороос давуулалт • Хажуу доороос давууулалт • Шулуун дээрээс давуулалт • Хажуу дээрээс давуулалт • Үсрэлттэй гуйвалттай давуулалт • Үсрэлттэй эргэлттэй давуулалт

  20. Давуулалтын техникийн бүтэц • Үндсэн зогсолт: Хөлдөө мөрний хэмжээний зайтай баруун гартай хүн зүүн хөлийг урдаа авч давуулах чиглэл рүү хөлийн эрхий хурууг чиглүүлэн хүндийн төвийг баруун хөл дээр авч, зүүн гарын алган дээр бөмбөгийг мөрний түвшинд барьж, баруун гарын алгыг гадагш эргүүлэн хагас нугалан өндөр өргөн зогсоно. Бөмбөг шидэх: Алган дээрээс мөрний хөдөлгөөнөөр бөмбөгийг баруун мөрний харалдаа их биенээс урагш эргэлтгүй шиднэ. Бөмбөгний нисэлтийн өндөр гарны өндөртэй чацуу байвал зохимжтой. Далайх: Бөмбөг шидэх явцад хүндийн төвийг арын хөлнөөс урд хөлрүү шилжүүлж цээжийг хагас эргүүлэн гарыг шилбүүрний үзүүр мэт сул савна. Цохих: Бөмбөг цохих агшинд алганы төгсгөл хэсгээр бөмбөгний төв цэг дээр огцом хүчээр цохиж гарыг байрандана үлдээнэ. Бөмбөг цохих үед хүндийн төв урд хөл дээр бүрэн шилжсэн байна. Хөөлт: Цохих хөдөлгөөн хийх үед хүндийн төвийн шилжилт цээжний савалт нэг цаг мөчид давхцаж байвал зохимжтой. Давуулалт хийж дууссаны дараа хамгаалалтын байрлал руу хурдан шилжинэ. • • • •

  21. Доороос шулуун давуулах • Бөмбөгийг алган дээрээс баруун хөлний орчим доош унагаах • Сандал дээрээс зүүн хөлийг урагш алхан босох хөдөлгөөн хийх • Сандал дээрээс зүүн хөлнөөс урагш алхах хөдөлгөөнөөр бөмбөг цохих Дөхүүлэх жишиг дасгалууд • Бөмбөгийг алган дээрээс эргэлтгүй шидэх 15x3 удаа • Бөмбөгөө зөв хаях буюу мөрнөөс дээш 60-80 см орчим, цохих гарын чигт хаяж. 15x3 удаа • Гар шулуун бөмбөгийг алган дээр тогтоон бугуйн үеэр бөмбөгийг дээш оновчтой шидэх. 15x3 удаа • Бөмбөгийг шидэж алганы төгөсгөл хэсгээр шүргүүлэн эргүүлнэ Ханнаас хагас алхамын зайд зогсон цохих гарын чигт эргэлтгүй шидсэн бөмбөгийг хананд тулах. 15x3 удаа • Чихмэл, резинэн бөмбөгийг хана уруу нэг гараар шидэж барьж авах, (хоорондын зайг холдуулах) 15x3 удаа • Резинэн амортизатор бэхэлсэн, гимнастикийн хана, бөмбөг баригч зэрэгт хавчуулсан бөмбөгийг гарын далайлтаар цохих 15x3 удаа • Хананаас 2-3 метрийн зайтай зогсоод хананд давуулалт хийх. 20x2 удаа • Өөр хоорондоо 2-3 метр зайтай зогсоод бие биедээ оновчтой давуулах. 20x2 удаа • Дээрх дасгалыг гүйцэтгэх зайг аажмаар холдуулна; • Торны хоёр талд зогсч довтолгооны шугамын араас давуулах (зайг аажмаар холдуулах) 20x2 удаа

  22. Довтолгооны хамгаалалт буюу торноос бөмбөг авах Довтолгооны бөмбөгийг хамгаалахын тулд дараах зүйлүүдэд суралцах хэрэгтэй. • Сэтгэл зүйн хувьд айдасгүй байх • Альваа зүйлд тэмцэгч байх • Хөдөлгөөний болон хариу үйлдлийн хурд өндөр байх • Харааны хурд маш өндөр байх • Довтолгооны чиглэлийг тодорхойлж сурах • Талбайн хаана байралж байгаагаас хамаарч биеийг талбайн төв хэсэг рүү харуулж байрлах • Довтлогч хамгаалагч хоорондын зайг маш гүн сууж холдуулах • Биеийн аль ч хэсгээр бөмбөг эзэмших ур чадвартай байхыг шаарддаг байна.

  23. Дөхүүлэх жишиг дасгалууд • Доошоо харж хэвтсэн байрлалаас босож бөмбөг тэвэрч авах 20х2 удаа • Дээшээ харж хэвтсэн байрлалаас босож бөмбөг тэвэрч авах 20х2 удаа • Хана руу харж зогсон багшийн дохиогоор эргэж харан шидсэн бөмбөгийг тэвэрч авах 20х2 удаа • Зогсолт хийж хоёр хөлийн хоорондуур ойлгон гаргах 10х3 удаа • Зогсолт хийн баруун зүүн хөлийг урдаа аван сууж өлмий дээрээ бөмбөг ойлгон барьж авна. 20х2 удаа • Зогсолт хийн баруун зүүн хөлийг урдаа аван сууж өвдөгөн дээрээ бөмбөг ойлгон барьж авна. 20х2 удаа • Доороос буцаж эргэлттэй бөмбөг өөр дээрээ авна. 10х3 удаа • Доороос урагшаа эргэлттэй бөмбөг холбогчруу авна. 10х3 удаа • Шидэж өгсөн бөмбөгийг сагсан бөмбөгийн цагирагт оруулна. 10х3 удаа • Хөлийн хөдөлгөөнөөр 50х50 см талбайд хантай харьлцана. 30х2 удаа • Газар нэг ойлгоод хантай харилцана. 30х2 удаа • Нүүрний шугамаас урагшаа шилжиж пас авах. 10х3 удаа • Довтолгооны шугамаас арагшаа шилжиж пасс авах. 10х3 удаа • Баруун зүүн шилжиж пасс авах. 10х3 уд

  24. Довтолгооны техник заах арга зүй Довтолгооны техник тоглолт төгсөгдөг багтаа оноо авчирдаг чухал техник юм. Довтлогчийн байрлал дээр тоглож байгаа тоглогч бол багийн хожил хожигдлыг дэнслэгч юм. Багш дасгалжуулагч нар тоглогчид аль болох биеийн урд дээд хэсгээс хамгийн өндөр цэгээс, хамгийн хурданаар цохих арга техникийг зааж сургах нь гол зорилт юм. Дэлхий дээр довтолгооны техникийг зааж сургахдаа улс орон бүр өөр өөрийн сургалтын арга техникийг боловсруулан заадаг байна. Европийн дасгалжуулагч нар довтолгооны гар заахдаа их биеийн хүчийг илүү ашиглахын тулд граын савалт далайлтыг нум сум татаж байгаа мэт хөдөлгөөнөөр тойрог хөдөлгөөн хийж цохидог бол азын багш дасгалжуулагч нар ихэвчилэн булчингийн хариу үйлдлийн хурд буюу гарын хурдаар цохихыг чухалчилдаг байна. Г.Томас Тейт дасгалжуулагчийн судалгаанаас хархад довтолгооны гарыг 3 хэлбэрээр заадаг байна. ( Зураг ) 1.Мөрний үеэр биеийн жинг ашиглан цохих 2.Тохой бугуйн үеээр хурдан цохих 3.Зөвхөн бугуйн үеэр гарын кистээр цохих гэж хуваан авч үздэг байна. Мөн Канад улсын дасгалжуулагч Иставан Бали өөрийн бүтээлдээ довтолгооны гарыг биеийн 3 байрлалаас заахыг зөвөлсөн байдаг. 1.Биеийн гадна талаас 2.Биеийн урдаас 3.Биеийг өнгөрөөж цохих гэж тайлбарласан байдаг ба тоглогч биеийн өндөр гарын уртаас хамааран 80-100 см зайд бөмбөгийг цохих боломжтой тул оноо авах гол хэрэгсэл мөн гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзхэд довтлох олон боломжууд байдаг нь ойлгомжтой ба тоглогч бүхий л довтолгооны арга техникт суралцан тоглолтондоо ашиглаж сурах нь багш дасгалжуулагчийн үүрэг болно. Довтолгооны алхамт хийж байх үед өрсөлөдгч багийн тоглогчийн байрлал хөдөлгөөнийг харж сурах нөхцөл байдлыг дүгнэж сул цохих, хуурах үйлдэлүүд довтолгооны нэг хэсэг болдог ба сайиар эзэмших шаардлагатай байдаг. Хуурах довтлох гарын байрлал хөдөлгөөн нэг цэгээс байх тохиолдолд өрсөлдөгч багийн тоглогч хөдөлгөөнийг уншиж чадахгүй байдаг. Орчин үед довтлогчийн үсрэлтийн өндөрөөс өндөр өргөхгүй байхыг өндөр зэрэглэлтэй баг тамирчдаас дасгалжуулагч нь шаарддаг болсон.

  25. Довтолгооны техникийн бүтэц Үндсэн зогсолт: Хөлдөө мөрний хэмжээний зайтай зүүн хөлийг урдаа авч хүндийн төвийг урагш шилжүүлэн зогсон хоёр гарын алгыг өөд өөдөөс нь харуулан цээжний өмнө барин зогсоно. Алхамт: Довтолгооны алхамт нь 1-3 алхам байх ба ямар төрлийн довтолгоон хийх гэж байгаагаас хамааран алхамтыг гүйцэтгэнэ. Эхний алхам зүүн хөлнөөс баруун хөлрүү алхан довтолгоог эхлүүлсэн, 2 дахь алхамт нь баруунаас зүүн хөлрүү шилжүүлсэн бөмбөгний чиглэрүү, 3 дахь алхам баруун хөл урагшаа түлхэх зүүн хөл 45 градусын өнцөгөөр хөдөлгөөний зогсоох дээш чиглэлд түлхэх байрлал авч зогсолт авсан байна. Гарын савалт: Алхамт хийх цаг хугцаатай тааруулан биений дагуу урдаас арагш, араас урагш чиглэлд огцом хүчээр саван хөлийн түлхэлтэй зэрэгцүүлэн дээш чиглэлд саван агаар дээр нуруугаар хотойн, цээжийг баруун талруу эргүүлэн гарын алгыг гадагш эргүүлэн тохойн үер хагас эргүүлэн далайна. Түлхэлт: Гарын савалттай нийлүүлэн урагш дээш тэмүүлэн хөлийн түлхэлт хийх ба агаар дээр биеийн балансыг хадгална. Түлхэлт хийх үед их биеийг 100 градусаар тонгойлгож түлхэх агшинд зэрэг цээжний савалтыг хийж өгвөл үсрэлтийн чадавхад нөлөөлдөг гэж үздэг байна. Цохих: Бөмбөгийг хамгийн өндөр цэгээс, биеийн урд хэсгээс араас урагш чиглэлд биеийн хүчийг ашиглан огцом хүчээр цохино. Цохих агшинд зүүн гар арагш доош савж тэнцвэртэй байдлыг хадгална. Газардах: Довтолгоон гүйцэтгэсний дараа хоёр хөл дээр тэнцвэртэй биеийн балансыг хадгалан хүндийн жинг шингээн бууна. Довтолгоо дуусгасны дараа хамгаалалтын байрлал руу цаг алдахгүй шилжих шаардлагатай. Эхлэн хичээллэгч хүүхэд багачуудад довтолгооны гарын байрлалыг зааж сургасны дараа хөлийн алхамт, савалт, түлхэлт агаар дээрх хөдөлгөөнүүдийг дэс дараалан зааж сургах нь чухал. Бөмбөгтэй довтолгоо хийлгэхээс өмнө үсрээд хууралт, даралт, хатгах хөдөлгөөнүүдийг сайтар эзэмшүүлсний дараа бөмбөг цохиж сургах хэрэгтэй.

  26. Дөхүүлэх жишиг дасгалууд Гарын дуураймал савалтыг байрандаа хийх (үсрэлтгүйгээр)- 20х2 удаа гарыг өргөсөн байдлаас тохойн савалтаар бөмбөг цохих дуураймал хөдөлгөөн хийх • • Довтолгооны гарны дуураймал хөдөлгөөнийг баруун зүүн талаараа ээлжилэн хийнэ. 20x3 удаа • Хананд 30см ойрхон зогсож зүүн хөл урдаа 2 гарыг толгойн дээр алгыг гадагш харуулан барьж баруун гарын алгаар хананд зөөлөн цохино.10x2 удаа • Гарыг толгойг давуулан чихнээс барьж довтолгооны гарын техникыг байрандаа хийж гүйцэтгэнэ. 20x3 удаа • Хана руу цээжээрээ харж зогссон байдлаас тохой нуглахгүй хана дагуулан доош гарыг буулгана. 20x3 удаа • Гимнастикийн хананд буюу бөмбөг тогтоогчид бэхлэгдсэн бөмбөгийг үсрэлгүйгээр, гарын далайлтаар цохих хөдөлгөөнийг олон удаа давтаж хийх 15x2 удаа • Гимнастикийн сандал дээр олон удаа сүлжиж үсрэх 10 сек 2 удаа • Баруун хөлөөс эхэлж нэг алхаад хоёр гарын савалтын тусламжаар үсрэх, зүүн хөлөөс нэг алхаад үсрэх 8-10 удаа Хоёр алхаад үсрэх 8-10 удаа Гурав алхаад үсрэх 8-10 удаа • • Баруун, зүүн, урагшаа, хойшоо, хагас нэг алхаад шилжилт хийх 8-10 удаа Бөмбөг өөр дээрээ шидэж довтлох гарын тохойн дээр ойлгох 10x2 удаа • • • Үндсэн зогсолтоос теннисний жижиг бөмбөгийг зүүн гараар урдаа шидээд баруун гараар довтолгооний үйлдэл гүйцэтгэнэ барьж авна 20x3 удаа • Баруун хөл өвдгөлсөн байдаас хоёр гарыг дээш өргөж бөмбөгийг тогтоон баруун зүүн гарыг цээж эргүүлж буулгана. 20x3 • Зүүн гар дээр бөмбөгийг барьж баруун гар толгойн дээрээс бөмбөгыг газар унгаахгүй цохих /баруун талаас зүүн талаас эгц урагшаа г.м/ 10 х 2 удаа

  27. Хамгаалалтанд сургах дараалал • Талбайн байршилд биеэ хааш нь харуулж байрлуулах тухай • Биеийн жинг урагшаа төвлөрүүлж сурах • Хүчтэй довтолгоог хамгаалах биеийн байрлал • Чиглэлийг тодорхойлох даалгавар • Хурдан довтолгоо хамгаалах, гарыг суллах • Гарааны болон зогсох хөлийн хөдөлгөөн • Бөмбөг рүү гүйх хөдөлгөөнд суралцах/урагшаа, баруун зүүн, арагшаа/ • Бөмбөгөнд хүрэх хөдөлгөөн • Биеийн хажуу талд доороос авах • Унаж бөмбөг авах • Үсэрч бөмбөг авах гэх мэт Хамгаалалтын шилжилт биеийн байрлал

  28. Дөхүүлэх жишиг дасгалууд • Баруун зүүн хөл ээлжлэн өвдөглөж суусан байдлаас доороос дамжуулалт хийж босож авна.10x2удаа • Сетик рүү шидсэн бөмбөгийг хүлээн авах • Дээшээ харж хэвтсэн байдлаас шүгэлийн дохионд босож дамжуулалт доороос хүлээн авна. 5-8 удаа • Доошоо харж хэвтсэн байдлаас шүгэлийн дохионд босож дамжуулалт доороос хүлээн авна. 5-8 удаа • Шаланд нэг ойлгон толгойноос дээш гарахгүй доороос харилцах ! 20 x 2удаа • Сандлаас босож баруун зүүн хөлийг урдаа тавьж доороос дамжуулалт хийж бөмбөг хүлээн авах 10 x 2 удаа • Баруун зүүн хөлөөр ээлжлэн урагш давшилттай хөдөлгөөн хийж доороос дамжуулалтын хөдөлгөөн хийх 8-12 удаа • Багшийн дохиогоор 180 градуст эргэж бөмбөг доороос хүлээн авах 8x 2 удаа • Нэг гартаа тэннисний бөмбөг барьж довтолгоо хийхэд дээш шидээд дамжуулалт аваад буцаад жижиг бөмбөгөө барьж авах 10 x 2 удаа • Конус тойрч баруун зүүн хөлийг ээлжлэн урд тавьж доороос дамжуулалт хийх • Хана руу зөөлөн шидсэн бөмбөгийг цээжний өмнө барьж авах 10 x 2 удаа • Янз бүрийн чиглэлд жижиг бөмбөг барьж авах • Хариу үйлдлийн бөмбөгтэй дасгалууд хийх • Гүн суултаас бөмбөг хамгаалах • Теннисний бөмбөгөөр гар дээрээ жонголёр хийх • Хөлөөрөө жонголёр хийх • Хэвтээ байдлаас босох босоо байдлаас хэвтэх үед бөмбөг эзэмших • Бөмбөг аваад хэвтэх, босох • Хүчтэй цохисон бөмбөгөнд цээжээ хөдөлгөхгүй байх • Шаттай дасгалуудаар хөлийн үйл ажиллагааг хөгжүүлэх

  29. Хаалтын техник Хаалтын техникийн бүтэц • Үндсэн зогсолт: Хөлдөө мөрний хэмээний зайтай хүндийн төвийг хоёр хөлийн өлмий хэсэгт шилжүүлэн маш тэнцвэртэй зогсон, хоёр гарыг мөрний түвшингээс дээш хоёр гарын алгыг бөмбөг барих гэж байгаа мэт байрлуулан эсрэг талбайн тоглогчдын байрлал, бөмбөгний нисэлт, холбогчийн байрлал зэргийг харааны өнцөг дотор багтаан нэг дор харан анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлсэн байна. • Шилжилт: Эсрэг багийн холбогчийн гараас бөмбөг гарах цаг хугацаатай зэрэгцэн хөлийн шилжилтийг эхлүүлэх нь зохимжтой. Хаалтын шилжилтийг дараах төрөлүүдэд хуваадаг. • Хавсралттай/Зураг/ • Солбилттой • Холимог • Хаалтын шилжилтийг гүйцэтгэхдээ шилжих гэж байгаа талын хөлийг түрүүлж зөөх ба хүндийн төвийг өлмий хэсэгт аван шилждэг. • Түлхэлт: Шилжилт дууссан тохиолдолд тортой 45 градусын өнцөг үүсгэн зогсолт хийж цээж, гар, хөлийн түлхэлтээр үсэрдэг байгаа. зогсолт хийх үед хоёр хөлийн хооронд мөрний хэмжээний зайтай байвал зохимжтой. Хаалтын түлхэлт үсрэлт ихэвчлэн босоо байдлаас хийгддэг гэж Жон Киссел дасгалжуулагч судалгаандаа дурдсан байдаг. Энэ нь тавхай шилбэний булчинг ашиглан үсэрнэ гэсэн үг юм. • Савалт: Шилжилт хийх явцад гарыг торны дагуу саван дээш гарч ирдэг бол бага насны хүүхдүүдэд хөдөлгөөний балансыг хадгалж чаддаггүй тул гарыг мөрний түвшингээс байрлуулахыг багш дасгалжуулагч зөвлөх шаардлагатай. • Торон дээрх хөдөлгөөн: Шилжилт хийх үед довтлогчийн хөдөлгөөн бөмбөгний нисэлтийг тооцсоны үндсэн дээр хол ойр шилжих, довтлогчийн үсрээд далайгаад яг бөмбөг цохих тэр агшинд түлхэлт авч торон дээр мөрний харалдаа хоёр гарын хооронд бөмбөг багтахгүй зайтай гарын хуруунуудыг салган мөр тохой бугуйн хэсгээр чангалан их биеийг хагас тойрог хэлбэртэй болгон байрлуулна.торны ирмэг мөр хоёрын хоорон бөмбөг багтахгүй зайтай байрлуулна. • Газардах: Торон дээр байрлуулсаны дараа гарыг торны ирмэгний дагуу биетэй хамт буулган газардах бөгөөд бөмбөгний дагуу цээжээ эргүүлэн дараагын үйлдэлд шилжинэ. Энэ хөдөлгөөнийг хийж сурахгүй бол хамгаалалтаас ирсэн бөмбөг ирэх, сөрөг довтолгоо хийх боломжгүй болох зэрэг тоглолтонд нөлөөлөх сөрөг талууд ихтэй байдаг.

  30. Дөхүүлэх жишиг дасгалууд Үндсэн зогсолтоос байрандаа тогтвортой үсрэх 10x2 удаа Ханатай 30см зайд зогсож 2 гараар бөмбөгийг хана дагуулан дээш өнхөрүүлэн хамгийн өндөр цэг дээрээс гарыг тохой шулуун байдлаас бөмбөгийг хананд наана.10x 2 удаа Ханатай ойрхон зогсож гарыг долгойн дээр эгц шулуун барьж араас зөөлөн шидсэн бөмбөгийг биеийн урд гарын алгаар дарж авах Хаалт хийхээр үндсэн зогсолтоор зогсч гар руу нь бөмбөг шидэж өгнө (8-12 удаа) Хаалт тавьж буй гарын баруун-зүүн талд бөмбөг шидэж өгөхөд хөлийн шилжилтгүйгээр зөвхөн гарын хөдөлгөөнийг хаах Байрнаас дараалсан үсрэлтээр, хаалтын дуураймал хөдөлгөөн хийх Баруун тийш хавсралттай алхмаар хаалтын шилжилтийг үсрэлтгүйгээр хийх Зүүн тийш хавсралтай алхмаар хаалтын шилжилтийг үсрэлтгүйгээр хийх Баруун-зүүн тийш хавсралттай 1 алхаад, алхам бүрт үсрэх (12-16 удаа) Баруун тийш солбилттой алхмаар үсрэх Зүүн тийш солбилттой алхмаар үсрэх 4 метрийн зайд солбилттой алхмаар, баруун-зүүн тийш алхаж үсрэх ? Гимнастикийн хана буюу тавиурт тавигдсан, дүүжилсэн бөмбөгөнд үсэрч хүрэх Торны 2 талт хосоор зогсч нэг нь янз бүрийн чиглэлд довтлох цохилтын дуураймал хөдөлгөөн хийхэд, нөг өө нь дагаж хаалт тавих хөдөлгөөн хийнэ. Торны 2 талд хосоор биеийн хөдөлгөөнөө зэрэг тааруулан үсэрнэ. 10 х 2 удаа Торны 2 талд зогсож нэг нь бөмбөг шидэж өгч нөгөөх нь хаалтанд үсрэж ээлжилж хийх 10 х 2 удаа • • • • • • • • • • • • • • • •

  31. Баярлалаа МУБИС ийн БТСургуулийн багш Хүүхдийн волейболын академийн тэргүүн Ноён клубын ерөнхий дасгалжуулагч Р.Тамираа 99090489 Tamiraar@gmail.com Mongolian volleyball academy

More Related