1 / 48

Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА

Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА. Сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүд:. Засгийн газрын 2002 оны 264 дүгээр тогтоо л оор “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр

quinn-heath
Télécharger la présentation

Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА

  2. Сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүд: Засгийн газрын 2002 оны 264 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр ЭХТ. Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS4621-2008 стандарт Эрүүл мэндийн сайдын 2004 оны “Журам батлах тухай” 136 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2004 оны “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” 138 дугаар тушаал,

  3. Сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүд Дээрх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2004 оны “ Сувилахуйн технологийн шинэчлэлийн тухай” 137 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2005 оны “Сувилахуйн хөгжлийн бодлого батлах тухай” 223 дугаар тушаал /Сувилахуйн талаар 2005-2015 онд авах арга хэмжээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл /, ЭМС-ын 2005 оны “Зонхилон тохиолдох эмчилгээ, оношлогооны удирдамж” 109 дүгээр тушаал Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Сувилахуйн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” 132 дугаар тушаал

  4. НЭМБ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт хийсэн үнэлгээний тайлан ЭМЯ-ны ТНБД-ын 2009 оны 196 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ хийлээ.Үнэлгээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хануул, Сүхбаатар, Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүд, Туул тосгоны эмнэлэг, Энэрэл эмнэлэг зэрэг 14 эрүүл мэндийн байгууллагууд болон 356 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, 190 үйлчлүүлэгсдээс, 182 эмнэлгийн ажилтнаас сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.

  5. НЭМБ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт хийсэн үнэлгээний тайлан Сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт Сувилахуйн тусламж үйлчилгээ нь Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Сувилахуйн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” 132 дугаар тушаалаар батлагдсан “Сувилахуйн удирдлагын бүтэц”-ийн дагуу зохион байгуулагдсан байна. Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэлд 5-9 хүний бүрэлдэхүүнтэй сувилгааны алба ажиллаж байгаа бөгөөд харьяа эрүүл мэндийн төвүүдийн сувилахуйн арга зүйч нарыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 5 хүний бүрэлдэхүүнтэй сувилгааны алба ажиллаж байгаа ба тасаг нэгжийн сувилахуйн арга зүйч буюу ахлах сувилагч нарыг мэргэжил арга зүйгээр удирдан ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын чанарын хөгжлийн төлөвлөгөөнд сувилахуйн чиглэлээр хийгдэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байна.

  6. НЭМБ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт хийсэн үнэлгээний тайлан Байгууллагын удирдах зөвлөл болон чанарын албаны бүрэлдэхүүнд сувилгааны албаны дарга хамрагдаж, сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сувилгааны албад нь сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр зохион байгуулах ажлыг жил бүр төлөвлөн, байгууллагын даргаар баталгаажуулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна.

  7. Хүний нөөцийн талаар Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд сувилахуйн хүний нөөцийн чиглэлээр хийгдэх ажлууд чиглэл бүрээр төлөвлөгдсөн байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 1795 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаагаас 298 буюу 16.6% нь мэргэжлийн зэрэгтэй байна. Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагчийн харьцаа /өрхийн эмнэлгийн эмч, сувилагчийн тоог оруулаагүй болно/

  8. Хүний нөөцийн талаар Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг хамгаалах технологи, Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5095:2001 стандартад заагдсаны дагуу сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний хангалт хүрэлцээтэй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээнд хамрагдсан байгууллагын сувилагч нар нь 100% сувилах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нарын 60% сургалтанд хамрагдаж, үүнээс 55.7% сүүлийн 3 жилийн хугацаанд үе шаттайгаар сургалтанд хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна. Ажлын байрны тодорхойлолтыг Эрүүл мэндийн сайдын 2004 оны “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” 138 дугаар тушаалын дагуу гарган баталгаажуулсан байна.

  9. Ололттой талууд: 4. - Сувилагч, тусгай мэргэжилтний ур чадварын сургалтын өрөөг өөрсдийн нөөц бололцоог ашиглан байгуулж, сувилгааны иж бүрдлүүдээр ханган, ашиглаж байна. - Сувилахуйн алба, зөвлөлийн дарга нарт “Сувилахуйн Удирдлага Манлайлал” сургалтыг Удирдлагын академийн багш нартай хамтран эхний шатны сургалтыг зохион байгуулж, нийт 20 мэргэжилтнийг хамруулсан байна. - Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд “Зонхилон тохиолдох эмгэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийн удирдамж” боловсруулан ашиглаж байна.

  10. Ололттой талууд • - НЭМГ-аас санаачлан II дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх сувилгааны картыг шинэчлэн боловсруулан, ЭМС-ын тушаалаар батлуулах саналыг ЗГХА-Эрүүлмэндийнгазартхүргүүлээд байна. • - “Сувилагч шинэ санаа -2009” онол практикийн үндэсний бага хуралд нийслэлээс 12 илтгэлийг шалгаруулан хүргүүлж, түүнээс 5 илтгэл шалгаран, Налайх дүүргийн илтгэл 1 дүгээр байранд шалгарч, 75 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд уг бага хуралд төлөөлөгчөөр оролцсон. • - Хан-уулЭрүүлмэндийннэгдлийн Сувилахуйн алба нь шинийг санаачлан ажиллаж, сүүлийн таван жил 6 бүтээлээр МУ-ын ашигтай загварын гэрчилгээ авсан байна. • - Сүхбаатар нэгдсэн эмнэлэгт тасаг болгон “Сэтгэлийн илгээмж”, “Талархалын самбар” ажиллуулж, ёс зүй, харилцаа хандлагын дутагдал гаргаагүй, ёс зүйтэй мэргэжилтнийг урамшуулан ажиллаж байна. • - Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл, харилцаа хандлагыг сайжруулах шинэ санаа, туршлага нэвтрүүлэх зорилгоор 2002 оноос Сувилагчдын ажил мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулж “Дүүргийн шилдэг сувилагч”, “Тэргүүний ажиллагаатай сувилахуйн баг” хамт олныг шалгаруулж хэвшсэн байна.

  11. Нийтлэг зөрчил: А. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд: - Эрүүл мэндийн холбогдолтой тушаал шийдвэрийг танилцуулах үйл ажиллагаа хангалттай хийгддэггүй, - Байгууллагын удирдлага, чанарын албанаас сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй. - Сувилахуйн албаны төлөвлөгөөний биелэлтийг бодитойгоор дүгнээгүй - Сувилахуйн гардан үйлдлийн чанар, сувилагч, тусгай мэргэжилтний ур чадварт хийсэн үнэлгээ, дүгнэлт байхгүй

  12. Нийтлэг зөрчил: Б. Сувилахуйн албаны түвшинд: - Сувилахуйн ур чадварын кабинетуудын үйл ажиллагаа тогтмолжоогүй. - Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг тогтмол хийдэггүй. - Сургалтууд зохион байгуулагддаг боловч үр дүн муутай В. Сувилагч, тусгай мэргэжилтний түвшинд: - Эрүүл мэндийн холбогдолтой хууль, тушаал шийдвэрийн талаарх мэдлэг хангалтгүй. - Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тухай мэдлэг хангалтгүй, ёс зүйн хэм хэмжээ, горимыг ялгадаггүй - Сувилахуйн түгээмэл үйлдлийн ур чадварыг үнэлэхэд 53,6 % хангалтгүй үнэлэгдсэн. - Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх, хадгалах, тээвэрлэх талаарх мэдлэг хангалтгүй

  13. Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний түгээмэл үйлдлийн мэдлэг, ур чадварын талаар Үнэлгээний явцад сувилагч, тусгай мэргэжилтнээс зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үед хийгдэх түгээмэл үйлдлийн онолын мэдлэг, пульс тоолох, амьсгал тоолох, артерийн даралт хэмжих, хураагуур судсанд тариа хийх зэрэг түгээмэл үйлдлүүдийг хийх технологийг Эрүүлийг хамгаалах технологи, Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлийн тандартын дагуу шалгалаа. Гардан үйлдлийн үнэлгээнд нийтдээ 366 сувилагч, т/мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд 196 буюу 53.6% хангалтгүй дүгнэгдсэн байна. Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүргийн сувилахуйн тусламж үйлчилгээний гардан үйлдлээр 59-63% хангалтгүй байгаа ба үнэлгээнд хамрагдсан нийт эрүүл мэндийн байгууллагын 76.9% 50-иас дээш хувийн хангалтгүй дүнтэй үнэлэгдсэн байна. Сувилахуйн түгээмэл үйлдлээр авч үзвэл амьсгал тоолох, цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх үед биологийн болон хувийн тохироо үзэх, судасны цохилт тоолох үйлдлийг 60,7-80% хангалтгүй хийж гүйцэтгэсэн ба нийт 11 үйлдлийн 63.6%- нь 50-иас дээш хувийн хангалтгүй дүн үзүүлсэн байна.

  14. Харьцуулсан дүн

  15. Сэтгэл ханамжийн судалгаа : А. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдаас авсан сэтгэл ханамжийн судалгаа:. Судалгаанд 182 мэргэжилтэн хамрагдсанаас 30 % нь 10-аас дээш жил ажилласан, 40.2% сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн байлаа. Сувилагч, мэргэжилтнүүдийн 92.1% ажилдаа сэтгэл ханамжтай ажиллаж байна. Судалгаанд хамрагдагсдын 147 буюу 80.5% нь байгууллагын удирдлага нь мэргэжилтнүүдийг дэмжиж ажилладаг, 62.2% сургалтанд удирдлагын дэмжлэгтэйгээр хамрагдсан гэж дүгнэжээ. Сүүлийн 3 жилд 57.7% сургалтанд хамрагдсан ба үүнээс сувилахуйн гардан үйлдлийн чиглэлээр 88.2% хамрагдсан. Байгууллагынхаа эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн зан харилцаа, ёс зүйг 135 буюу 74.2% дунд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг 166 буюу 75% дунд гэж дүгнэсэн боловч байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд 168 буюу 92.1% сайн үнэлэлт өгчээ.

  16. Сэтгэл ханамжийн судалгаа • Б. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа: Судалгаанд 190 үйлчлүүлэгч хамрагдсан ба тэдгээрийн 44.7% байнга үйлчлүүлж, 69.2% эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Сайн үнэлгээ өгсөн байна. Тус эмнэлгээр үйлчлүүлэх хугацаанд ар гэрээс эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулдаг 8.1%, Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гар хардаг, шан харамж авдаг 4.1% байна.

  17. Сэтгэл ханамжийн судалгаа

  18. Сэтгэл ханамжийн судалгаа

  19. Сэтгэл ханамжийн судалгаа Танай байгууллагын удирдлага таны ажилд дэмжлэг үзүүлдэг үү?

  20. Сэтгэл ханамжийн судалгаа Сургалтад хамрагдсан байдал

  21. Сэтгэл ханамжийн судалгаа Гардан үйлдлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байдал

  22. Авсан арга хэмжээ - Нийт 170 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв ХУДНЭ, СХДЭМН ХУДЭМН зэрэг байгууллагуудад хугацаатай үүрэг өгч, илэрсэн зөрчлийг арилгах шуурхай ажлын төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг тооцон ажиллалаа. - Үнэлгээнд хамрагдсан ЭМБ-ын удирдлага, нийт сувилахуйн албаны дарга, арга зүйч нарт: а. Сувилгааны албаны үйл ажиллагааг сайжруулж, илэрсэн зөрчлийн дагуу шуурхай арга хэмжээ авах, б.Эрүүл мэндийн сайдын 2009 оны 132 дугаар тушаалыйн дагуу сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсан тушаалыг ТЗУГ-т ирүүлэхийг үүрэг өглөө. - ЭМБ-аас ирүүлсэн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар өгсөн үүргийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэн, ажлын хэсэгт тайлагнах үүргийг НЭМГ-т өглөө.

  23. Дүгнэлт : Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдийн сувилахуйн албад нь холбогдох тушаалын дагуу зохион байгуулагдан ажиллаж байна. Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудад сувилагч, тусгай мэргэжилтний нөөц хангалттай, мэргэжлийн зэрэг цолтой сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний эзлэх хувь нэмэгдсэн, 60-80% мэргэжлийн сургалтанд хамрагдсан байна. Гэвч сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, сургалтын үр дүнг тооцдоггүй, эрүүл мэндийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг, гардан үйлдлийн ур чадвар хангалтгүй байна.

  24. Цаашид авах арга хэмжээний санал, төсөл: НЭМГ-ын түвшинд: Нийслэлийн ЭМБ-ын сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих хяналтыг эрчимжүүлэх арга хэмжээ авах Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн болон мэргэжлийн холбогдолтой хууль эрх зүйн актуудыг сурталчлах ажлыг эрчимжүүлэх, Сувилагч, тусгай мэргэжилтний сургалтыг эрэлт хэрэгцээнд тулгуурлан, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, сургалтын үр дүнг тооцон ажиллах, ЭМБ-ын түвшинд: - ЭМБ-ын удирдлагын зөвлөл болон чанарын албанаас сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих хяналтыг эрчимжүүлэх арга хэмжээ авах, Сувилахуйн албанаас хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн, мэргэжилтнүүдийн гардан үйлдлийн ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг түлхүү оруулах, Мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, сурталчлах Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгуулж, ёс зүйн алдаа зөрчилгүй ажиллахад анхаарах

  25. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ. ЭМЧИЛГЭЭ, ОНОШЛОГООНЫ ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД MNS 4621-2008 СТАНДАРТ

  26. СХЗ-н Үндэсний Зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 40 дүгээр тогтоолоор батлагдсан, 2008 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. МУ-ын ЭМТХ-ийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй өмчийн бүх төрөл, хэлбэрийн ЭМБ-дад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд эмчилгээ, оношлогооны үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.

  27. Уг стандартад: Сувилахуйн-19 Дотрын-7Мэс заслын-18Эх барих эмэгтэйчүүдийн өвчний-22Нүдний өвчний-13Чих хамар хоолойн-29Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн-13Нярай, хүүхдийн-25Сэтгэцийн-5Уламжлалт АУ-ны-46 буюу 9 мэргэжлийн нийт түгээмэл үйлдлийн 197 стандарт батлагдсан.

  28. Сувилагч тусгай мэргэжилтнүүд сувилахуйн мэргэжлийн стандартаас гаднань:Дотрын-7 /эмчтэй/Мэс заслын-Хагалгааны сувилагчийн үүрэгЭх барих эмэгтэйчүүдийн өвчний-22Нүдний өвчний-4Чих хамар хоолойн-10Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн-2Нярай, хүүхдийн-20Сэтгэцийн-1 Уламжлалт АУ-ны-8 үйлдлийн бие даан гүйцэтгэх бөгөөд стандартын 70% гаруй эмчтэй хамтран гүйцэтгэхээр заагдсан байна.

  29. Сувилахуйн ТҮ-нд: “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” стандартыг шинээр боловсруулан баталжээ.

  30. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” • Зорилго: Сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн, шуурхай үзүүлэхэд оршино. • Заалт: Эмчийн заавраар эмчлүүлэгчдэд хийхийг зөвшөөрсөн ажилбарууд, суьилахуйн тусламж, үйлчилгээ, асаргааны бие даасан үйлдлүүд

  31. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” • Эсрэг заалт: Сувилагчийн ажиглалт, үнэлгээний үр дүнд тухайн нөхцөл байдлаас үйлчлүүлэгчийн биед гарч болох өөрчлөлт, тухайн гардан ажилбарын өвөрмөц эсрэг заалтуудыг анхаарах

  32. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” Үйлдлийн технологи. Үйлдлийн өмнө • Ажилбар хийх орчныг зөв сонгон, зохион байгуулсан байх • Тухайн ажилбарт шаардлагатай өвөрмөц, хэрэглэгдэх зүйлсийг бэлэн болгосон байх, • Үйлчлүүлэгчийг сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд бэлтгэх, тухайн үйлдлийн талаар мэдлэг олгох, сэтгэл зовнихгүй болгосон байх, • Сувилагч гардан ажилбарыг мэргэжлийн үүднээс өндөр түвшинд хийж гүйцэтгэх мэдлэг, дадлага, туршлагатай байх

  33. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” Үйлдлийн явц • Сувилагч үйлчлүүлэгчтэй мэндэлнэ • Сувилагч өөрийгөө танилцуулна • Эмчийн заалт болон үйлдэл хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана • Үйлчлүүлэгчид гардан ажилбар хийхийн өмнө үйл ажиллагаагаа танилцуулж, ойлгуулан зөвшөөрөл авна • Гараа угаана • Бэлтгэсэн хэрэглэх зүйлсийг үйлчлүүлэгчийн дэргэд авчирна • Бээлийн өмсөнө • Хэрэглэгдэх материал болон эмийн бодисын хүчинтэй хугацаа, ариун байдлыг шалгана • Зөвхөн үйлдэл хийх хэсгийн ил гаргана • Талбайг зөв сонгоно • Үйлдлийн дэс дарааллын дагуу зөв, түргэн, шуурхай хийж гүйцэтгэнэ • Үйлдэл хийж буй явцдаа үйлчлүүлэгчэй байнгша харьцана.

  34. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” Үйлдлийн дараа • Үйлдэл хийсэн талбайг шалгана • Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгнө • Хэрэглэсэн материалыг цэвэрлэж, хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ • Бээлийгээ тайлж, гараа угаана.

  35. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” Анхаарах зүйлс • Хийх гэж буй үйлдлээ тайлбарлан ойлгуулах • Үйлдлийн хийж дууссаны дараа тодорхой хугацаанд хянах • Тухайн гардан ажилбарыг хийх мэдлэг дутмаг, арга техникийг сайн эзэмшээгүйгээс , хэрэглэгдэх эмийн бодис болон бусад хэрэглэгдэх материалын хүчинтэй хугацаа, зөв хадгалалт, ариун байдал, халдвар хамгааллын дэглэм, эсрэг заалт зөрчигдсөнөөс үйлчлүүлэгчид нэмэлт зовиур шаналгаа, хүндрэл учруулахаас урьдчилан сэргийлж, байнга анхаарч ажиллана.

  36. “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” • Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч Сувилагч, Ахлах сувилагч, бага эмч, их эмч С Сувилагч, Ахлах сувилагч, бага эмч, их эмч Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч , Ахлах сувилагч, бага эмч, их эмч Сувилагч, Ахлах сувилагч, бага эмч, их эмч

  37. ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

  38. ЭМЯ, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2009-2010ЭМЯ. ЭТБХЗГ мэргэжилтэн П.Мөнхтулга

  39. 2009 онд ЭТБХЗГ-аас Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр: Тушаал, шийдвэр: -СХЗ-н Үндэсний Зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийг хамгаалах технологи. Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621-2008 стандартад тусламж сувилахуйн тусламжийн гардан үйлдлийн 17 стандарт шинэчлэгдэн батлагдсан - Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэн боловсруулж, стандартын техникийн дэд хороогоор хэлэлцүүлэн, Стандартын үндэсний зөвлөлд батлуулахаар хүргүүлсэн. -Засгийн газрын 2008 оны “Орхон аймагт Бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгуулах тухай” 56 дугаар тогтоолын дагуу байгуулагдсны дагуу БОЭТ-ийн захирлыг томилон , үйл ажиллагаанд нь чиглэл өгөн ажиллалаа.

  40. - Сүрьеэг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах, урьдчилан сэргийлэх удирдамжийг шинэчлэн боловсруулж ,ЭМС-ын 2009 оны “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамж батлах тухай” 397 дугаар тушаалаар батлуулав.- “ Эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах журам”-ыг УНДЕГ –тай хамтран боловсруулж “Даатгуулагчийгэрүүлмэндийнүзлэгтүнэтөлбөргүйүзүүлэхэрхээрурамшуулахжурамбатлахтухай” НДҮЗ-ийн тогтоолоор батлуулав/ дараалсан 3 жилийн хугацаанд ЭМД-ын тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна.Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг шинжилгээг БОЭТ, АНЭ, ЭМН , төвд хийнэ. 2006 оны долдугаар сарын 1-нээс хойш эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч мэдрэл, дотор, нүд, чих, хамар, хоолой, сүрьеэ, эмэгтэйчүүдийн үзлэгт   үнэ төлбөргүй хамрагдах төдийгүй цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ өгч, цуллаг эрхтэн болон түрүү булчирхайн чанд авиан оношилгоо, зүрх, тархины цахилгаан бичлэг хийлгэх /

  41. -Эмийн хомсдол үүссэн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх тогтолцоо бий болгох журам боловсруулан 2009 оны 388 дугаар тушаалаар батлуулав- “Цэргийн албанд иргэдийг эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг шинэчлэн боловсруулах БХЯ-тай хамтарсан ажлын хэсэгт ажиллан, ЭМЯ-ны мэргэжлийн 4 салбар зөвлөлөөс санал авч хүргүүлж, БХЯ, ЭМЯ, ХЗДХЯ-ны хамтарсан тушаалын төслийг яамдуудад батлуулахаар хүргүүлээд байна.

  42. Судалгаа: - Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөгдөж буй төлбөртэй болон нэмэлт тусламж үйлчилгээтэй холбоотой тушаал, журмын хэрэгжилтийн явцад гарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаарх судалгаа - Аймаг, нийслэлийн ЭМГ /74/, нэгдсэн эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай судалгаа / 8 эрүүл мэндийн байгууллага, 14 аймгийн ЭМГ / - Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа / 2010 онд нийт 4.3 тэрбум төг-н хөрөнгө оруулалт/

  43. - Эрүүлмэндийнсайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарсан ажлын хэсэг төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж хөнгөлөлттэй үнээр үзүүлэх тогтолцоог судалж, хэрэгжүүлэх төсөл боловсруулав.- Эмнэлгийн тусламж үйлчилгээнд Эрүүлмэндийнсайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарсан ажлын хэсэг эрхийн бичиг олгох үр дүнтэй механизмыг судалж, шаардагдах хөрөнгө санхүүгийн тооцоог хийв.

  44. -ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд үерт нэрвэгдсэн эрүүл мэндийн байгууллага, айл өрхүүдэд зориулан 120.0 гаруй мянган ам.долларын үнэ бүхий нэн шаардлагатай багаж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хамгаалалтын хувцас хэрэгсэл, ахуйн хэрэглээний зүйлсээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэв. -ЭМС-ын 2009 оны 336 дугаар тушаалаар ЭМСХ-2 төслийн хүрээнд НЭМГ-ын харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд флюроскопын аппарат, амьсгалын аппарат, лазерийн эмчилгээний аппарат зэрэг 14 нэр төрлийн 1 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэв.

  45. Сургалт - Эрүүл мэндийг хамгаалах технологи. Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621-2008 стандартад тусламж сувилахуйн тусламжийн гардан үйлдлийн 17 стандарт шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан НЭМГ-ын харьяа ЭМБ-ын 70 гаруй сувилахуйн албаны дарга, ахлах сувилагч нарт сургалт явуулав. -Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт 5 өдрийн сургалтыг Бельги улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн бүсийн БОЭТ-ийг бэхжүүлэх нь”төслийн хүрээнд “Тийн медикал”” ХХК-тай хамтран зохион байгуулж, нийслэл , дүүрэг, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдийг хамруулж, ШКТЭ, КН2Э-ийн чанарын албаны үйл ажиллагаатай танилцах аялал- Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн, өрхийн эмч нарт зориулсан “Томуугийн үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг 126 эмч, мэргэжилтнийг хамруулан зохион байгууллаа

  46. 2010 онд хийх ажлын төсөл Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр: - Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа – стандарт- Аймаг, нийслэлийн ЭМГ /74 туш/, нэгдсэн эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх –тушаал- БОЭТ-ийн дүрмийг шинэчлэн боловсруулах- ЗГ тогтоол- Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар - үнэлгээг улсын хэмжээнд хийх- Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх

  47. - Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийн бүсийн сургалтыг зохион байгуулах, - Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх талаар улсын байцаагч нар болон эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах,

  48. ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

More Related