selene
Uploaded by
24 SLIDES
4705 VUES
543LIKES

Лекц 13 Богино хугацаат өр төлбөр

DESCRIPTION

Лекц 13 Богино хугацаат өр төлбөр. Агуулга. Богино хугацаат өглөгийн тухай ойлголт, ангилал Тодорхой өглөг, түүний бүртгэл Тооцоолсон өглөг, түүний бүртгэл Болзошгүй өглөг, түүний бүртгэл. Богино хугацаат өр төлбөрийн тухай.

1 / 24

Télécharger la présentation

Лекц 13 Богино хугацаат өр төлбөр

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Лекц 13Богино хугацаат өр төлбөр

  2. Агуулга Богино хугацаат өглөгийн тухай ойлголт, ангилал Тодорхой өглөг, түүний бүртгэл Тооцоолсон өглөг, түүний бүртгэл Болзошгүй өглөг, түүний бүртгэл

  3. Богино хугацаат өр төлбөрийн тухай Өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон ирээдүйд бусдад хөрөнгө шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх хариуцлагыг өр төлбөр гэнэ. Өр төлбөрийг барагдуулах хугацаагаар нь 2 ангилж тайлагнана: • Богино хугацаат өр төлбөр • Урт хугацаат өр төлбөр Богино хугацаат өр төлбөр: Аж ахуйн нэгжийн балансын өдрийн дараах нэг жил ба үйл ажиллагааны циклийн аль уртад төлж барагдуулах өр юм. Мөн тухайн өр төлбөрийг төлж барагдуулахын тулд эргэлтийн хөрөнгө багасах эсвэл өөр нэг богино хугацаат өр төлбөр үүсэхээр байвал түүнийг богино хугацаат өр төлбөр мөн гэж тодорхойлсон байдаг.

  4. Богино хугацаат өр төлбөрийг өр төлбөрийн дүнг хэрхэн тодорхойлж байгаагаас нь хамааруулан 3 ангилна: • Тодорхой өр төлбөр • Тооцоолсон өр төлбөр • Болзошгүй өр төлбөр • Тодорхой өглөг: • Өр төлбөр үүсэх ажил гүйлгээ гарч, төлөх хэмжээ нь баримтаар нотлогдон дансанд тусгагдсаныг тодорхой өр төлбөр гэнэ. Өөрөөр хэлбэл төлөх дүн болон төлөгдөх хугацаа нь мэдэгдэж байгаа өр төлбөр юм.

  5. Тодорхой өр төлбөр Тодорхой өр төлбөрт: • Дансны өглөг accounts payable • Өглөгийн бичиг notes payable • Урт хугацаат өр төлбөрийн богино хугацаанд барагдах хэсэг current maturities of long term debt • Ногдол ашгийн өр төлбөр dividend payable • Урьдчилж орсон орлого unearned revenues • Татварын өглөг tax payable • Цалингийн өглөг wages payable • Хуримтлагдсан өглөг, цахилгааны өр төлбөр, ашиглалтын өр төлбөр гэх мэт: accrued payable

  6. Дансны өглөг Дансны өглөг нь бараа материал худалдан авснаас үүсэх бэлтгэн нийлүүлэгчид өгөх ёстой нэхэмжлэлээр батлагдсан мөнгөний дүнг хэлнэ. Дансны өглөгтэй холбоотой хөнгөлөлттэй худалдан авалт гэсэн ойлголт гарч ирдэг. Хөнгөлөлтийг бүртгэх 2 арга байдаг: • Нийт дүнгийн арга • Цэвэр дүнгийн арга Жишээ нь Уран ган компани бараа материалын бүртгэлийн байнгын систем ашигладаг. 2 сарын 3 нд 2/10, н/30 нөхцөлөөр 1000,0 төгрөгийн түүхий эд материалыг худалдаж авсан. 2 сарын 10 ны өдөр 900,0 төгрөгийн дансны өглөгийг барагдуулсан. Үлдсэн өглөгийг хөнгөлөлтийн хугацааны дараа 2 сарын 25 нд төлсөн.

  7. Өрийн бичиг Өрийн бичиг • Хүүтэй өрийн бичиг • Хүүгүй өрийн бичиг Үндсэн зээл ба хүүг нийлүүлээд тэнцүү дүнгээр төлөх Хүүгүй өрийн бичиг: Наран компани 2009 оны 10 сарын 1 нд 6600,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 8 сарын хугацаатай хүүгүй өрийн бичиг гарган Зоос банкнаас 5808,0 төг хүлээн авсан. Дт Мөнгөн хөрөнгө 5808,0 Дт Өрийн бичгийн хөнгөлөлт 792,0 Кт Өрийн бичиг 6600,0 2009.12.31 Дт хүүгийн зардал 297.0 Кт Өрийн бичгийн хөнгөлөлт (792,0/8*3) 297,0 2010.06.2 Дт хүүгийн зардал 495,0 Дт өрийн бичиг 6600,0 Кт мөнгөн хөрөнгө 6600,0 Кт Хөнгөлөлт 495,0

  8. Хүүтэй өрийн бичиг: 1. үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх 2009.01.02-нд Д компани 10000,0 төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд хүүгийн төлбөрийг улирал тутамд хийдэг: улирлын хүү: 2,25% 2009.01.02 Дт мөнгөн хөрөнгө 10000,0 Кт Өрийн бичиг 10000,0 1 улиралд төлөх дүн: 10000,0*2,25%=225,0 Дт хүүгийн зардал 225,0 Кт мөнгөн хөрөнгө 225,0 2010.01.02 Дт өрийн бичиг 10000,0 Кт Мөнгөн хөрөнгө 10000,0

  9. 2. Үндсэн төлбөрийг хугацааны турш төлөх 2009.01.02 Дт мөнгөн хөрөнгө 10000,0 Кт Өрийн 2009.03.30 Дт зээлийн өглөг 2500,0 Дт хүүгийн зардал 225,0 Кт мөнгөн хөрөнгө 2725,0 2009.06.30 Дт Зээлийн өглөг 2500,0 Дт Хүүгийн зардал 168.75 (10000-2500)*2.25%=168.75 Кт Мөнгөн хөрөнгө 2668.75

  10. 3. Үндсэн зээл ба хүүг нийлүүлээд тэнцүү дүнгээр төлөх Улирал бүрийн эцэст тэнцүү дүнгээр төлөх мөнгөний дүнг энгийн тогтмол мөнгөний өнөөгийн үнэ цэнээр үржүүлэхэд 10000,0 төг тэй тэнцэнэ: х*PVIFAn=4 r=2.25%=10000 x=10000/3.78474=2642.190 улирал бүрийн эцэст төлөх зээлийн хүү болон үндсэн төлбөрийн нийлбэр дүн Огноо Улирал бүр Хүүгийн Үдсэн зээлийн Зээлийн төлөх зардал төлөлт үлдэгдэл 2009.01.01 10000,0 2009.03.30 2642190 225,0 2417,190 7582,810 2009.06.30 2642190 170,613 2471,577 5111,233 2009.09.30 2642190 115,006 2527,187 2584,046 2010.01.01 2642190 58,141 2584,046 0 2009.01.02 Дт мөнгөн хөрөнгө 10000,0 Кт Өрийн бичиг 10000,0 2009.03.30 Дт зээлийн өглөг 2417,190 Дт хүүгийн зардал 225,0 Кт мөнгөн хөрөнгө 2642,19 2009.06.30 Дт Зээлийн өглөг 2471,577 Дт Хүүгийн зардал 170,613 (10000-2500)*2.25%=168.75 Кт Мөнгөн хөрөнгө2642,190

  11. Урт хугацаат өр төлбөрөөс тайлант хугацаанд хамаарах хэсэг: Жил бүр хэсэгчилэн төлөгдөх урт хугацаатай өр төлбөрийн дараагийн тайлант хугацаанд төлөгдөх хэсгийг богино хугацаатай өр төлбөрт шилжүүлэн бүртгэнэ, үлдсэн хэсгийг урт хугацаат өр төлбөр хэвээр нь бүртгэнэ. Гэхдээ тайлант хугацаанд барагдуулах урт хугацаат өр төлбөрийн хэсэг нь дараахын аль нэг байдлаар төлөгдөх бол богино хугацаат гэж ангилахгүй. • Уг өр төлбөрийг төлөхөд зориулж хуримтлуулсан, эргэлтийн хөрөнгөнд хамаарахгүй хөрөнгөөр төлөх, өөрөөр хэлбэл урт хугацаат хязгаарласан мөнгөөр төлөх • Шинэ урт хугацат өр төлбөр гаргаснаар төлөгдөх • Өмчийн хувьцаанд хөрвөх Гэхдээ богино хугацаат өр төлбөрийг дээрх байдлаар санхүүжүүлэх эсэх нь эргэлзээтэй тохиолдолд богино хугацаат өр төлбөрт ангилна. Дахин санхүүжилт хийгдсэн бол санхүүжигдсэн хэмжээгээр богино хугацаат өр төлбөрт хамааруулна. Дахин санхүүжилт хийсэн үед санхүүжигдсэн хэмжээгээр нь богино хугацаат өр төлбөрөөс нь хасна.

  12. Жишээ нь Уран гар компани ирэх 5 жилийн туршид жил бүр 2000,0 төгрөгийг төлөх замаар 10000,0 төгрөгийн өрөө барагдуулна гэж үзье. Дараагийн жил 2000,0 төгрөгийн өрийг барагдуулна гэвэл нь энэ нь богино хугацаат өр төлбөр байна. Богино хугацаат өр төлбөр 2000,0 Урт хугацаат өр төлбөр 8000,0 Хугацаа заагаагүй, зээлдүүлэгчийн шаардлагаар төлөгдөх өр болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг богино хугацаатай өр төлбөр оруулна.

  13. Тооцоолсон өглөг Тооцоолсон өглөг: Бизнесийн үйл ажиллагааны эцсийн үр дүнгээс шалтгаалан төлөгдөх дүн нь тодорхой болдог өр төлбөрийг тооцоолсон өр төлбөр гэнэ. Тооцоолсон өр төлбөрт аанб-ын орлогын татварын өглөг, ээлжийн амралтын цалингийн өр, эд хөрөнгийн ашиглалтын татварын өглөг зэрэг орно. Ээлжийн амралтын цалингийн өглөг Ажилчдын ээлжийн амралтын цалингийн зардлыг амралт авч байгаа хугацаанд бус тайлант хугацааны туршид хэсэгчлэн шингээх нь орлого зардлыг уялдуулан бүртгэх ач холбогдолтой. Жишээ нь шинэ ажилтан ажиллаж эхлээд хоёр дахь жилийн эхэнд ажлын 15 хоногийн ээлжийн амралт авах эрхтэй болдог бол үүнийг ажилтны одогийн цалингийн түвшин, эсвэл ирээдүйн тооцоолсон цалингийн түвшинг ашиглан хуримтлуулж бүртгэнэ.

  14. Болзошгүй өглөг, түүний бүртгэл Contingent liability Болзошгүй өглөг, түүний бүртгэл Contingent liability Бизнесийн үйл ажиллагааны явцад өнгөрсөн үйл явдлаас болж ирээдүйд гарч болзошгүй гарзаас үүсэх өр төлбөрийг урьдчилан тооцож бүртгэлд тусгахыг болзошгүй өр төлбөр гэнэ. Болзошгүй өр төлбөрийг бүртгэхэд төлбөр хүлээн авагч болон өглөг төлөх өдрийг тодорхой мэдэх шаардлагагүй. Болзошгүй өр төлбөрт баталгаат засварын өглөг, урамшууллын өглөг, шүүхийн зарга, нэхэмжлэлээс үүсэх өр төлбөр хамаарна. Гарзын болзошгүй байдал оршин байгаа тохиолдолд өр төлбөр үүсэлтийг баталгаажуулах ирээдүйн үйл явдлуудын магадлал нь ихээс бага гэсэн хэмжээнд хэлбэлзэж болно. Дараах нэр томъёонуудыг ашигладаг: Нилээд магадлалтай: Ирээдүйд үйл явдал гарах төлөвтэй байх Боломжтой: Ирээдүйд үйл явдал гарах магадлал дундаж Бага магадлалтай: Ирээдүйд үйл явдал гарах магадлал бага

  15. Дараах хоёр нөхцөл хоёулаа хангадсан үед болзошгүй өр төлбөрийг бүртгэнэ: • Санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхийн өмнө бэлэн байгаа мэдээлэл нь санхүүгийн тайлангийн өдрөөр өр төлбөр гарах нилээд магадлалтай байх • Гарзын дүнг ул үндэслэлтэйгээр тооцоолж чадах Өр төлбөрийн ул үндэслэлтэй тооцоог гаргахын тулд компаний өөрийн туршлага, салбарын бусад компаний туршлага, судалгаа шинжилгээ, хуулийн зөвлөгөө зэрэгт үндэслэж болно. Болзошгүй зүйлстэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн ухагдахуун ба горимууд нь харьцангуй шинэ бөгөөд бүрэн шийдвэрлэгдээгүй байна. Практикт нилээд магадлалтай, боломжтой, бага магадлалтай гэсэн утгыг тайлбарлахдаа янз бүрийн байр суурийг илэрхийлдэг.

  16. Баталгаа ба баталгаат зардал Баталгаа гэдэг нь борлуулалгч худалдан авагчдад борлуулалт хийх өдөр бүтээгдэхүүний чанар, гүйцэтгэлийн дутагдалтай талыг сайжруулахаа мэдэгдсэн амлалт юм. Энэ нь борлуулалтыг урамшуулах гол арга хэрэгсэл болдог. Ирээдүйн зардал нь дүн, төлөх хугацаа түүнчлэн хүлээн авагчийн хувьд тодорхой бус боловч ул дүнг нь үндэслэлтэйгээр тооцоолж чадах бол ихэнх тохиолдолд өр төлбөрийг данс бүртгэлд тусгах хэрэгтэй юм. Баталгаат засварын зардлыг тайлагнах • мөнгөн суурьт арга • аккруэл суурьт арга гэсэн 2 үндсэн арга байдаг. Аккруэл суурь:. Энэ аргын дагуу баталгаат зардлыг борлуулалт хийсэн жилийн үйл ажиллагааны зардалд шингээдэг. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн арга юм.

  17. Денсон компани 2002 оны 7 сард машин үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд жилийн эцэс болоход тус бүр 5000 доллараар 100 ширхэгийг борлуулсан. Машин нэг бүр нь жилийн баталгаатай бөгөөд компани 200 долларын баталгаат засварын зардал нэг машинд гарна гэж тооцоолсон. 2002 онд 4000 долларын зардал гарсан. 2003 онд 15000,0 долларын зардал гарсан. Дт Мөнгө/дансны авлага 500,0 Кт Борлуулалтын орлого 500,0 2002 онд гарсан зардал: Дт Баталгаат засварын өглөг 4000 Кт Мөнгө, бараа.. 4000

  18. 2002.12.31-нд тохируулах бичилт: Дт Баталгаат засварын зардал 16000 Кт Баталгааны дагуу тооцоолсон өр төлбөр 16000 2003 онд: Дт Баталгааны дагуу тооцоолсон өр төлбөр 15000 Кт Мөнгөн хөрөнгө, бараа 15000 Баталгаа өгөх бодлогыг жилээс жилд тууштай хэрэглэх тохиолдолд мөнгөн ба аккруэл баталгааны аргын хоорондох зөрүү их биш болдог. Хэрвээ баталгааг 1 ээс дээш жилийн хугацаатай олгодог жишээ нь 2 жилийн хугацаатай бол 1 жилд оногдох баталгаат засварын өглөгийг богино хугацаат хэсэгт, үлдсэнийг урт хугацаат өр төлбөр хэсэгт тайлагнана.

  19. Борлуулалтын буюу өргөжүүлсэн баталгаа Борлуулалтын буюу өргөжүүлсэн баталгаа Зарим тохиолдолд баталгааг бүтээгдэхүүнээс тусад нь борлуулдаг. Жишээ нь зурагт худалдан авахад үйлдвэрлэгчийн баталгаа авна. гэхдээ нэмж мөнгө төлснөөр тухайн бүтээгдэхүүний хувьд өргөжүүлсэн баталгаа авахыг та санал болгож болно. энэ тохиолдолд зурагт борлуулагч нь зурагтын борлуулалтын орлогоос гадна өргөтгөсөн баталгааны борлуулалтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог байна. Энэ баталгааны борлуулалтын орлогыг хойшлуулж ихэвчлэн гэрээний хугацаанд шулуун шугамын аргаар элэгдүүлдэг.

  20. Борлуулалтын буюу өргөжүүлсэн баталгаа Жишээ нь: та Ханлин компаниас автомашиныг 20,0 доллараар худалдан авсан гэж үзье. Машины ердийн баталгаанаас /эхний 36,0 милл буюу 3 жилийн хугацаанд гарах бүх засвар үйлчилгээний үнийг үйлдвэрлэгч хариуцах/ гадна 600 доллар төлснөөр дахин 3 жилийн өргөжүүлсэн баталгааг худалдан авсан. Ханлин авто компани: Мөнгө 20600 Борлуулалт 20000 Урьдчилж орсон баталгааны орлого 600 дөрөв дэх жилийн эцэст орлогыг хүлээн зөвшөөрөх бичилт: Урьдчилж орсон баталгааны орлого 200 Баталгааны орлого 200

  21. Урамшууллын зардал ба урамшууллын өр төлбөр Урамшууллын зардал ба урамшууллын өр төлбөр Жишээ нь Жагар компани өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Жагар кетчүпын борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд кетчүп бүрд 1 тасалбар наадаг. Худалдан авагч 10 ширхэг тасалбар ба 500 төгрөгөөр хүүхдийн 1 тоглоом авах эрхтэй. Өмнх жилүүдийг судалж үзэхэд дунджаар нэг тасалбарын 70 хувь нь урамшуулал авахаар ирсэн байна. Жагар компани 1 бүрийг 1500 төгрөгөөр 10,0 ширхэг урамшууллын тоглоом хийлгэсэн Дт Бараа-Урамшууллын тоглоом 15000,0 Кт Мөнгөн хөрөнгө 15000,0

  22. Тус бүрийг 1000 төг өөр 100,0 ширхэг кетчүп худалдсан: өртөг нь 600 төг Мөнгөн хөрөнгө 100000,0 Борлуулалт орлого 100000,0 ББӨ 60000,0 БМ 60000,0 Тайлант жилд 30,0 ширхэг тасалбар урамшуулал авахаар ирсэн: Мөнгөн хөрөнгө (30000/10*500) 1500.0 Урамшууллын зардал 3000,0 Бараа-урамшууллын тоглоом 4500,0 2010 оны 12 сарын 31-нд ирээдүйд олгох урамшууллын зардлыг тооцож тохируулах бичилт: Урамшууллын зардал 4000,0 Урамшууллын тооцоолсон өглөг 4000,0 100000*70%=70000-30000=40000/10*(1500-500)=4000.0

More Related