1 / 26

Эрүүл мэндийн яам

МОНГОЛ УЛСЫН ЭХИЙН ЭНДЭГДЛИЙН БАЙДАЛ 2013 он. Эрүүл мэндийн яам. Агуулга. Эхийн эндэгдэл - 2013 он Дүгнэлт Шийдвэрийн санал. Эхийн эндэгдэл Монгол улс. Эхийн эндэгдэл Монгол улс. Эхийн эндэгдэл Монгол улс.

arlene
Télécharger la présentation

Эрүүл мэндийн яам

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛ УЛСЫН ЭХИЙН ЭНДЭГДЛИЙН БАЙДАЛ 2013 он Эрүүл мэндийн яам

  2. Агуулга • Эхийн эндэгдэл - 2013 он • Дүгнэлт • Шийдвэрийн санал

  3. Эхийн эндэгдэл Монгол улс

  4. Эхийн эндэгдэлМонгол улс

  5. Эхийн эндэгдэлМонгол улс • 2013 онд 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 42.6 байгаа нь 2011 оноос 5.6, 2012 оноос 8.2 просантимиллээр буурсан.

  6. Эхийн эндэгдэл харъяалал, хувиар

  7. Эхийн эндэгдэл эндсэн газар, хувиар

  8. Эхийн эндэгдэл тогтмол хаяг, эндсэн газраар

  9. Эхийн эндэгдэл боловсролын түвшин, хувиар

  10. Эхийн эндэгдэл нийгмийн байдал, хувиар

  11. Эхийн эндэгдэл жирэмсний хяналт, хувиар

  12. Эхийн эндэгдэл жирэмсний хяналтын хугацаа, хувиар

  13. Эхийн эндэгдэл жирэмсний хяналтанд ороогүй тохиолдол Тохиолдол 1. Б, 35 настай, (УНТЭ) • Жирэмсэн эх эмнэлгийн бус нөхцөлд өөрөө ураг зулбуулах арга хэрэглэж, ураг дутуу зулбан эхэс үлдэж үжил болсон. Тохиолдол 2. С,32 настай ,(КНАГ) • Дураараа зах дээрээс эм авч уусан. Эх хэт хүндэрсэн хойноо эмнэлэгт хандсан. Тохиолдол 3. А,19 настай ( оюутан, Сэлэнгэ аймгийн харяъат) • Эмнэлгийн бус нөхцөлд зулбах оролдлого хийсэн байх магадлалтай, тэр нь халдварлагдан үжлээр хүндэрч нас барсан. Тохиолдол 4. М, 25 настай, (Налайх-НЭ) • Эдийн гистологийн шинжилгээгээр жирэмсэн зулбасан эсвэл таслагдсаны дараах өөрчлөлт илэрсэн. Тохиолдол 5. Б, 38 настай, (СБД- машинд) • Эрсдэлтэй жирэмслэлт, илүү тээлт, төрөлтийн 2-р үе, өгсөх замын нянгийн халдвар. Жирэмсэн эх гэр бүл, найз нөхөд, эмнэлгийн ажилтнуудаас жирэмсэн гэдгээ нуусан. Өгсөх замын халдвар орж үжил болсон, хүсээгүй хүүхэд учир гаргах оролдлого хийсэн байх магадлалтай.

  14. Эхийн эндэгдэл • гэрийн нас баралт Тохиолдол 1. А, 19 настай, БЗД гэртээ, оюутан • 25-26 долоо хоногтой жирэмсэн, ихэр ураг, ихэс ховхрол, ихэсийн үжилт үрэвсэл. жирэмснээ нуусан, айлын байр түрээсэлж хотод амьдарч байсан. Жирэмснийг таслах оролдлого хийсэн байх магадлалтай. Тохиолдол 2. Ц,21 настай, оюутан, (БЗД- гэртээ) • Төрсний дараах 30 дахь хоногт төрсний дараах үжил, тромбоэмболия оношоор нас барсан. Тохиолдол 3. С,34 настай (СХД-гэртээ) • Тархины цусан хангамжийн цочмог хямрал цус харвалтын хэлбэр гэнэт нас барсан. Нөхөр нь гэртээ ирэхгүй 3 хоносон,сэтгэл санааны дарамттай, ядуу, ажилгүй эмэгтэй. Тохиолдол 4. Ж, 29 настай, группт байдаг (ХУД-гэртээ) • Эпилепси өвчний улмаас группт байдаг. Унтаж байгаад таталт өгч нас барсан. Тохиолдол 5. Э, 40 настай, (ХУД-гэртээ) • Гэртээ ганцаараа байж байгаад төрсөн. Эх, нярай 2-уулаа нас барсан. Эмэгтэй архи уудаг байсан.

  15. Эхийн эндэгдэл • гэрийн нас баралт Тохиолдол 6. А, 29 настай, 5 дахь төрөлт, Баян-өлгий аймагт багд • Төрсний дараах 7 дахь хоногт гэнэт гэртээ ухаан алдаж унаж нас барсан. Амьгүй ураг төрүүлсэн, МТУ-тай байсан. Тохиолдол 7. Д,34 настай, 6 дахь төрөлт, (Завхан - гэртээ) • Төрсний дараах 14 дэх хоногт гэнэт гэртээ ухаан алдаж унаж нас барсан. Үхлийн шалтгаан тодорхойгүй, санамсаргүй тохиолдолд орсон. Тохиолдол 8. Н,31 настай ( Орхон аймгийн харъяат) • БГД. Ланд зочид буудалд гэнэт нас барсан. Зүрхний архаг цус хомсрох өвчин, 6 сартай жирэмсэн байсан. Тохиолдол 9. Б, 38 настай, (СБД- машинд) • Эрсдэлтэй жирэмслэлт, илүү тээлт, төрөлтийн 2-р үе, өгсөх замын нянгийн халдвар. Жирэмсэн эх гэр бүл, найз нөхөд, эмнэлгийн ажилтнуудаас жирэмсэн гэдгээ нуусан. Ураг амьгүй болоод удсан шинжтэй, өгсөх замын халдвар орж үжил болсон.

  16. Эхийн эндэгдлийн шалтгаан

  17. Эхийн эндэгдлийн шалтгаан • Эх барихын бусшалтгаан-10 (29.4%) • Эх барихын шалтгаан-22 (64.7%) • Манас таталт, манас таталтын урьдал-7 (31.8%) • Үжил-6 (27.3%) • Аюултай үр хөндөлт 4 (18.2%) • Цус алдалт-2 (9.1%) • Умай урагдал-2 (9.1%) • Ураг орчмын шингэний бөглөрөл-1 (4.5%) • Тодорхойгүй 2 (5.9% (Завхан, УБХУД –т гэрийн нас баралт)

  18. Эхийн эндэгдлийн шалтгаан 2013 онд жирэмсэнтэй хавсарсан эмгэгээр эх эндсэн тохиолдол: • Сүрьеэ-1 • Цусны хорт хавдар-1 • Бамбай булчирхайн эмгэг-1 • Уушгины хатгалгаа-1 • Зүрхний эмгэг-2 • Мэс заслын хүндрэл-2 • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг-2

  19. Эхийн эндэгдэл • Эхийн эндэгдлийн 31 тохиолдолд 91.2% задлан шинжилгээ хийгдсэн. • 18 тохиолдол буюу 81.8% онош тохирсон • 4 тохиолдол буюу 18.2% үндсэн онош зөрсөн байна

  20. Нярайн байдал • Амьд 13 тохиолдол буюу 38.2% • Эндсэн 13 тохиолдол буюу 38.2% • Тодорхойлох боломжгүй 4 тохиолдол буюу 11.8% (үр хөндөлт-3, зулбалт-1) • Мэдээлэлгүй – 4 тохиолдол буюу 11.8%

  21. Эхийн эндэгдэл хожимдлоор • Хожимдол 1 16 тохиолдол буюу 47.1% • Хожимдол 2 5 тохиолдол буюу 14.7% • Хожимдол 3 26 тохиолдол буюу 76.5% Жич: Хожимдлыг давхардсан байдлаар тооцсон болно.

  22. Дүгнэлт • Улсын хэмжээнд эхийн эндэгдлийн түвшин буурсан боловч УБ хот, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дорноговь, Завхан аймагт өссөн байна. • Гэрийн нас баралт УБ хотод 5, Завхан, Баян-Өлгий аймагт тус бүр 1, зочид буудалд 1, машинд 1 бүртгэгдсэн нь нийт нас баралтын 26,4 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд эндсэн. • Аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдлийн тохиолдол өсөх хандлагатай байна. • Гэр бүлийн байдал, жирэмсэн эмэгтэйд тавих анхаарал, халамж сул байдал эх эндэхэд нөлөөлж байна.

  23. Дүгнэлт • Нийт нас баралтын 22 (64.7%) эх барихын шалтгаантай, үүнээс 20,7 хувь нь манас таталтын урьдал, манас таталтын улмаас эндсэн нь жирэмсний хяналтын чанар муу, удирдамж мөрдөхгүй байгаатай холбоотой байна. • Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл дутмагаас үр зулбуулах эмийг хувь хүний гар дээрээс авч хэрэглэн, хэт хүндэрсэн хойно эмнэлэгт хандсанаас амь насаа алдсан байна.

  24. Дүгнэлт • Жирэмсэл төрөлтөд эрсдэлтэй бүлгийн нас ахимаг, олон төрсөн, группт байдаг зэрэг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг гэр бүл төлөвлөлтөд хамруулах асуудал хангалтгүй байна. • Зарим эмч мэргэжилтний ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар дутмаг, стандарт, удирдамжийн хэрэгжилт хангалтгүй байна.

  25. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related