1 / 34

Процент

Процент. “ Улаанбаатар ” сургууль Математикийн багш Л. Батнаран. Тодорхойлолт ба тэмдэглэл. Тэмдэглэл :. Тодорхойлолт:. Бүхэл бүтэн юмны зууны нэг хэсгийг нэг процент ( хувь ) гэж нэрлээд 1 % гэж тэмдэглэдэг. Дүрсийн ямар хэсэг вэ ?. дүрсийн хэдэн хувь нь болохийг олоорой.

beck-weiss
Télécharger la présentation

Процент

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Процент “Улаанбаатар” сургууль Математикийн багш Л. Батнаран

  2. Тодорхойлолт ба тэмдэглэл Тэмдэглэл : Тодорхойлолт: Бүхэл бүтэн юмны зууны нэг хэсгийг нэг процент ( хувь) гэж нэрлээд 1% гэж тэмдэглэдэг. • Дүрсийн ямар хэсэг вэ? • дүрсийн хэдэн хувь нь болохийг олоорой .

  3. (бүхэл)

  4. Өгөгдсөн дүрсийн будагдсан хэсгийг хувиар илэрхийлээрэй.

  5. Хэсгийг хувиар илэрхийлбэл

  6. дараах дасгалыг гүйцэтгээд дүгнэлт гаргаарай. Дараах процентууд ямар хэсгийг эзэлж байна вэ? Дараах хэсгүүд нэгжийн хэдэн процент вэ? 5% = 150% = ½ % = ½ = 2¼ = 4,1 =

  7. даалгаврын гүйцэтгэл Бодолт: Бодолт :

  8. Дүгнэлт:тоог процентоор илэрхийлэхийн тулд уг тоог 100 хувиартай энгийн бутархай болгох, харин процентийг хэсгээр илэрхийлэхийн тулдпроцентийн тоог 100-д хуваах хэрэгтэй юм байна.

  9. Ингэхлээр процент гэдэг маань хэсгийн илэрхийлэл ( тэмдэглэл) юм байна. Зөвхөн зууны хэсгийн иилэрхийлэл юм.

  10. Бие даалтын бодлого: • I тoo II-ийн 75% болжээ. II тoo I-ээс хичнээн дахин илүү байсан бэ? • Нэг хүүхэд 2 төгрөгтэй байжээ. Эхний удаа өөрийн мөнгөний 60%, хоёр дахь удаад үлдсэн бүх мөнгөний 0,6-г зарцуулжээ. Тус бүр хичнээн мөнгө зарцуулсан бэ? • Хэрэв хоногийн үлдсэн хугацаа нь өнгөрсөн хугацааны 60%-тай тэнцүү байх үед цагийн зүү хэдийг заах вэ?

  11. 2 • Номын санд монгол ба гадаад хэл дээр 11040 ном байгаагаас гадаад хэлний ном нь монгол хэлний номны 15% болно. Номын санд аль аль нь хичнээн байна вэ?

  12. Мөнгө, зэсийн хайлш 52 kg бөгөөд мөнгөний жин зэсийн жингийн 30%-ийг эзэлж байвал хайлшд байгаа бүх мөнгөний жинг ол.

  13. Алимны үнэ 5%-иар, дараа нь анх байсан үнийн 12%-иарбуурсан бол нийт хэдэн хувиар буурсан бэ?

  14. Тооны процентыг олох: 720-ийн 40%-ийг oлooрoй.

  15. Тооны процентыг олох нь тооны хэсэгт оногдох тоог олохтой адил гэдгийг дараах хүснэгтээс ажиглаарай.Бодлого: 200, 500, 260 гэсэн тооны 3%, 12%, 70%-ийг олъё.

  16. Бие даалтын бодлогууд: 1. 1kg-ийн 25%-ийг oл. 2.Тэгш өнцөгтийн өргөн нь уртынхаа 14% , урт нь 2oo cмбол приметрийг ол. 3. Тэгш өнцөгтийн өргөн 3м, урт нь өргөнөөсөө 4%-иар илүү бол талбайг ол.Урт нь өргөнөөсөө хэдээр илүү вэ? 4. Нийлбэр нь 70 байх 2 тооны нэг нь нийлбэрийн 60%, нөгөө нь 40% байвал уг хоёр тоог ол. 5. 1 хоногийн 25% нь өнгөрч байвал хэдэн цаг үлдэх вэ?

  17. 6. Сурагч 40 бодлого бодохоор төлөвлөжээ.Энэ төлөвлөгөөг 15%-иар давуулан биелүүлсэн бол хэдэн бодлого бодсон бэ? 7. 1 тн будааны 75% нь, 800 кг арвайн 85%-аас хэдээр илүү байх вэ? 8. 1386 төгрөгийн бараа худалдаж, 10%ийн ашиг олжээ. Барөөны өөрийн өртгийг олв 9. Нэг сургуульд 1920 сурагч байлаа. 2р ангийн сурагчдын тоо бүх сурагчдын 16 ²⁄₃% болох бөгөөд 3р ангийн сурагчдын тоо нь 2р ангийн сурагчдын 12,5% болно. 2 ба 3р ангийн бүх сурагчид хэд вэ?

  18. 10. Тэгш өнцөгт хэлбэртэй талбайн урт нь 160,5 м бөгөөд өргөн нь уртыхаа 50%-тай тэнцүү бол периметрийг ол. 11. А өнцгийн хэмжигдэхүүн 150˚-тай тэнцүү. В өнцөг А өнцгийн 40% байжээ. В өнцөг ямар (хурц, мохоо, тэгш) өнцөг байх вэ? 12. Нэгдүгээр тоо 2дугаарын 50% байжээ. 2р тоо 1р-ээс хэд дахин илүү байсан бэ? 13. Бордоонд 4,5 тн нарсны үнс, 5 тн хусны ба 1,4 тн хар тарианы сүрэлийн үнсийг хураав. Нарсны үнсийг 12%, хусныханд 8,6% ба хар тарианы сүрэлд 15% кали тус тус байх ба 1га талбай бордоход 0,5 кали орох бол энэ үнсээр хичнээн га газрыг бордож болох вэ?

  19. 14. Хадгаламжийн касс жилд 6%-ийн хүүтэй. 150000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хадгалуулбал жилийн эцэст хэдэн төгрөг болж өсөх вэ? 15. 41000 төгрөгнөөс ашгийн татварт 3% хураалгадаг бол хичнээн төгрөг гар дээр ирэх вэ? 16. Өнгөрсөн жилд нэг хотод 120000 хүн ам байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 4% байв. Энэ хотын энэ жилийн хүн амын тоог олоорой. 17. Барилгад 9.800.000 төгрөг орсон бөгөөд үүнээс 35%ыг ажлын хөлсөнд олгосон ба бусдыг материалд зарцуулав. Материалын зардал хэдэн төгрөг орсон бэ?

  20. 18. Сүүний жингийн 10% орчим нь ээзгий болно. Нэг хувин сүү нь 12,3 кг бол хичнээн хэмжээний ээзгий авч болох вэ? 19. Үнээний сүүний жингийн 21% нь цөцгий болох ба цөцгийн жингийн 23% нь цөцгийн тос болдог. 129.15 кг сүүнээс ямар хэмжээний тос гарах вэ? 20. Мах чанахад жингийн 35% орчмыг алддаг. Тэгвэл 520 гр чанасан мах бэлтгэхийн тулд хичнээн хэмжээний түүхий мах авах вэ? 21. Дархны газрын засвар хийх материалын зардал 149800 төгрөг гарснаас гадна ажлын хөлсөнд уул мөнгөний 7%г зарцуулах байв. Засварт чухам хэдэн төгрөг зарцуулсан бэ?

  21. 22. Шинэ мөөг 90%, хатсан мөөг 12% ус агуулна. 10 кг шинэ мөөгнөөс хичнээн хатсан мөөг гарах вэ? 23. Агуулахад 3,2 тн гурил байв. Түүний 80%ийг хүүхдийн цэцэрлэг ба гуанз хоёр авчээ. Хэрэв гуанзны авсан гурил нь хүүхдийн цэцэрлэгин авсан гурилаас 1,28 тн-оор илүү байсан бол гуанзанд өгсөн гурилын хэмжээг олоорой. 24. Гектар газраас 30ц ургац хураалаа. Ургацыг тээрэмдэхэд гарах гурил нь 90% болно. Талх барихад гурилын жингээс 40% нэмэгднэ. 1? Га газраас хураасан ургацаас хичнээн хэмжээний талх барих вэ?

  22. 25. Түлээнэс гарах модны нүүрс нь(жингээр)26% болно. Хэрэв 1м³ түлээ 410 кг бол 4800м³ түлээ шатаахад хичнээн тн нүүрс гарах вэ? 26. Цаначин 3 өдөрт 68км явжээ. Хэрэв тэр эхний өдөр бүх замын 25%ийг , 2дахь өдөр 3дахь өдрийнхөөс 2 дахин их зам явсан бол өдөр бүр хэдэн км аялсан бэ?

  23. Процентоор нь тоог олох: 30%-нь 60- тай тэнцүү тоог олоорой.

  24. Процентоор нь тоог олох нь хэсгээр тоог олохтой адил юм.

  25. Бие даалтын бодлогууд: • Сургуулийн сурагчдын тоо 40% нэмэгдэж 5600 болжээ. Сургиулуудад хичнээн сурагчдийг шинээр элсүүлсэн бэ? • Хэрэв байгаа мөнгөнөөсөө 7,5%ийг зарцуулахад 17253 төг 10 мөн үлднэ. Хэдэн төгрөгтэй байсан бэ? • Савангийн жин нь саван хийх өөхөн тосны жингээс 55%-аар илүү болно. 31 кг саван хийхэд хичнээн хэмжээний өөхөн тос хэрэгтэй вэ? • Махыг чанахад өөрийн жингийн 35% орчмыг гээнэ. 400 г чанасан мах бэлтгэхийн тулд түүхий мах хичнээн хэмжээний хэрэгтэй вэ?

  26. 5. Алим хатахад өөрийн жингийн 84%ийг алдна. 10кг хатсан алим бэлтгэхийн тулд хичнээн хэмжээний шинэ алим авах вэ? 6. Ногоон өвс нь хатахдаа өөрийн жингийн 28%ийг гээнэ. Хэрэв хатсан өвс нь 24 тн бол хичнээн хэмжээний ногоон өвс хатсан бэ? 7. Агуулахад байгаа бүх түлшний 17%ийг эхний өдөр, 18%ийг 2дахь өдөр, 5%ийг 3дахь өдөр тус тус ажилчдад олгожээ. Агуулахад 6000 тн түлш үлдсэн бол анх хичнээн хэмжээний түлш байсан бэ? Эхний өдөр ажилчдад хичнээн тн түлш олгосон бэ? 8. Хэдэн га-гийн 60% нь 12 га болох вэ?

  27. 9. Аж ахуйн компани бүх газрынхаа 35%ийг тариалангийн талбайд , 22%ийг хадлангийн талбайд ашиглан, үлдсэн 129 га-д ногоо тариалахаар болов. Бүх газрын хэмжээг ол. 10. Нэг хүүхдэд нөгөө хүүхдэд байгаа самрын тооны 44%тай тэнцэх тооны самар буюу түүнд нөгөөгөөс 28-аар цөөн самар байв. Хүүхэд бүрд хичнээн самар байсан бэ? 11. Хэрэв төмсийг агуулахад хадгалахад хоргдол нь жингийн 25%аас үл хэтрэх бол 15,5 тн төмстэй байхын тулд хичнээн төмс агуулахад хийвэл зохих вэ? \Аравны хэсгийн нарийвчлалыг ол\

  28. 12. 4р ангид математикийн хичээлээр гүйцэтгэх ажлыг бүх сурагчдын 12% нь огт бодоогүй, 32% нь буруу бодож, үлдсэн 14 сурагч зөв бодсон байв. Ангид хичнээн сурагч байсан бэ? 13. Дэлгүүрээс Цэцгээгийн авсан бүх гурилын 80% нь 16 кг байв. Цэцгээ дэлгүүрээс хичнээн хэдэн кг гурил авсан бэ? 14. Ангийн бүх сурагчдын 12 нь эрэгтэй, 60% нь эмэгтэй бол нийт хэдэн сурагчтай анги байсан бэ? 15. Нэг сургуулийн бүх сурагчдын 35% нь эмэгтэй, бусад нь эрэгтэй сурагч байв. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 252-оор олон бол энэ сургуулийн бүх сурагчдын тоог ол.

  29. 16. Дэлгүүрт оруулсан барааны 72%ийг худалджээ. 476кг бараа үлдсэн бол хичнээн кг бараа зарагдсан бэ? 17. Ямар тооны 8% нь 64 байх вэ?

  30. Ямар нэг тоо нөгөө тооныхоо хэдэн процент болохыг олох. 360 нь 1200-ийнхэдэн процент вэ?

  31. Ямар нэгэн тоо нөгөө тооныхоо хэдэн процент болохыг мэдэхийн тулд тэр хоёр тооныхоо ногдворыг 100%-иар үржүүлнэ. Жишээ нь: 240 нь 1200 –ын хэдэн процент болохыг олбол

  32. Бие даалтын бодлогууд: • Нохойн хошууны1050үрээс 1000үр ургажээ. Үрийн хичнээн процент нь ургасан бэ? • 360 нь 1200гийн хичнээн процент вэ? • 215км-ийн хэдэн хувь нь 43км болох вэ? • 80.000 га тариалангийн газрын 69.200 га-д улаан буудай тариалах бол бүх талбайн хичнээн %д улаан буудай тариалах вэ? • 215 км-ийн хэдэн процент нь 32,25 км болох вэ? • 32.000 төгрөгийн хэдэн процент нь 160₮ \44₮, 202,5₮ \ болох вэ?

  33. 7. 414,5м³-ын хэдэн % нь 429м³ (300,3 дм³)болох вэ? 8. 225 кг хүдрээс 34,2 кг зэс авав. Хүдрийн хичнээн % нь зэс байсан бэ? 9. Талх барихад 5кг гурилаас 2,25кг-аар өсөв. Өсөлт хэдэн процент болох вэ? 10. 160 кг ердийн төмрийн хүдэрт 112 кг төмөр агуулагдах бол хүдрийн хэдэн % нь төмөр болох вэ? 11. 1200 кг улаан луувангаас 240 кг чихэр боловсорно. Улаан луувангийн жингийн хэдэн процент нь чихэр болох вэ? 12. Гурилын чийгийг мэдэхийн тул 4,8 кг гурил авч хатаав. Хатаасны дараа түүний жин 4,48кг болов. Гурил хэдэн процентийн чийгтэй байсан бэ?

  34. 13. Хэрэв шатааж байгаа нүүрсний тонн бүрээс 58 кг үнс гардаг бол нүүрсний хэдэн процент нь үнс болсон бэ? 14. Бетон хийхэд 1 тн цемент , 2тн элс , 6 тн хайрга оржээ. Бетоны хэдэн процентыг цемент, элс, хайрга чулуу эзлэх вэ? 15. 1 куб метр шинэ огтолсон мод 900 кг. Харин хатсан мод 350 кг. Мод хатахад өөрийн жингийнхээ хэдэн процентийг гээх вэ?(нэгжийн нарийвчлалтай олоорой.) 16. Тарианы үрийн чанарыг мэдэхийн тул авсан 10,4 г тарианы үр дотор 0,3 г үхсэн үр, 0,2 г гэмтсэн үр, 0,4 г хог болсон үр байжээ. Тарианы үрийн чанарыг процентоор илэрхийлээрэй. (аравны хэсгийн нарийвчлалтай олоорой.) 17. Вагонд 16,48 тн улаан буудайг шуудайнд хийж ачсан бөгөөд түүнийг хүлээн авахад жин нь 16,44 тн _той тэнцэх байв. Замд сэгсрэгдэн гээгдсэн улаан буудайн хэмжээ хэдэн процент болох вэ?

More Related