890 likes | 2.71k Vues
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА. ЛЕКЦИЙН ЗОРИЛГО :. Нийгэмд суурилсан ХБӨ-ний урьдчилан сэргийлэлтийг ойлгох ХБӨ-ний урьдчилан сэргийлэлтийн ерөнхий зарчимууд болон хөндлөнгийн бодлогыг ойлгох.
E N D
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА
ЛЕКЦИЙН ЗОРИЛГО: • Нийгэмд суурилсан ХБӨ-ний урьдчилан сэргийлэлтийг ойлгох • ХБӨ-ний урьдчилан сэргийлэлтийн ерөнхий зарчимууд болон хөндлөнгийн бодлогыг ойлгох
ТАРХВАР ЗҮЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ(1993 ОНЫ ПЕАРСОНЫ ХЭВЛЭЛ)
МОНГОЛ ДАХЬ НАС БАРАЛТЫН ШАЛТГААН, (2008) Цусны эргэлтийн тогтолцооны эмгэг Хавдар Гэмтэл, хордлого гэх мэт гадны шалтгаант Хоол боловсруулах тогтолцооны эмгэг Перинатал эндэгдэл
АНУ ДАХЬ НАС БАРАЛТЫН ГОЛЛОХ ШАЛТГААН, 2007 Зүрхний өвчин Хорт хавдар Шигдээс Архаг амьсгалын доод замын эмгэг Альцхеймэрийн євчин Чихрийн шижин
ИХЭНХИ УЛС ОРОНД АРХАГ ХБӨ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГОЛ АНХААРАЛ ТАТАХ АСУУДАЛ • Архаг өвчний шалтгаан нь ерөнхийдөө мэдэгдэж байгаа ба өртөг өндөртэй эрүүл мэндийг сайжруулах үр дүнтэй аргачлалууд байна. • 20-р зууны сүүлийн арван жил, дотоодын нийт бүтээгдэхүүн өндөртэй улсуудад зүрх судасны өвчний улмаас нас барах хэмжээ буурч байгаа. Цаашлаад зүрхний эмгэг болон шигдээсийн улмаас нас барах нь Австрали, Канад, Япон, Англи, АНУ-д 7 хүртэлх хувиар буурсан байна. • Мөн түүнчлэн 35 сая хүн амын цаг бусын үхлээс сэргийлсэнээр өнгөрөх 10 жилд жил бүр 2%-иар нас баралтын түвшин буурч байна. • Аль ч хүн ам бүрт амьдрах хугацаанд нас баралт 100% байдаг гэдгийг мартаж болохгүй юм.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИНИЙ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭГЧ ХҮЧИН ЗҮЙЛС: Өөх тос ихтэй хоол • Тамхи татах • Хөдөлгөөний дутагдал • Өдөрт жимс болон хүнсний ногоог 5-с бага порцоор хэрэглэх • Цусны даралт ихдэлт • Цусны холестрол ихдэлт • Илүүдэл жин, таргалалт • Чихрийн шижин Цусны даралт ихсэх Цусан дах өндөр холестрол Зүрхний өвчин ба цус харвалт Хөдөлгөөнгүй байх Чихрийн шижин Тамхи
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮВШИН Өвчний үүсэлтийн янз бүрийн үе шатанд ньтохирсон дөрвөн түвшний урьдчилан сэргийлэлт нь: • эхний, • анхдагч, • хоёрдогч, • гуравдагч.
ЭХНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Өвчний үе шат: эдийн засгийн, нийгмийн, хүрээлэн буй орчны нөхцлөөс шалтгаалан үүсэх. • Зорилго: эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг багасгах нөхцлийг бий болгох ба дэмжих. • Үйл ажиллагаа: хүрээлэн буй орчны, нийгмийн, эдийн засгийн болон биеэ авч явах байдлын яаралтай байдлыг бууруулах арга хэмжээ. • Бай: сонгогдсон бүлгийн нийт хүн ам; нийгмийн эрүүл мэндийн бодлого болон эрүүл мэндийн тэтгэмжийг сайжруулахад чиглэгдэнэ.
ЭХНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Амьтны гаралтай ханасан өөх тостой хоолны дэглэм нь ЗСӨ үүсгэх үндсэн шалтгаан болдог. Хятад, Японд энэ шалтгаан бага боловч тамхидалт болон ЦДИ бүхий эрсдэлт хүчин зүйлс байдаг. • Гэхдээ хүмүүс их тамхи татдаг- тамхидалт ихэсч буй нь уушигны өмөнг үүсгэдэг. • Хятад болон Японд даралт ихсэлтээс шалтгаалсан шигдээс ихээхэн тохиолдож байна.
АНХДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Өвчний үе шат: өвөрмөц шалтгаалах хүчин зүйлс. • Зорилго: өвчлөлийг бууруулах. • Үйл ажиллагаа: хүрээлэн буй орчны эрсдэлт хүчин зүйлсийг багасгах, ба дархлаажуулалтаар хангах, хооллолтын байдлыг сайжруулах зэргийн хувь хүний ба олон нийтийн хүчээр эрүүл мэндээ хамгаалах. • Бай: нийт хүн ам, сонгогдсон бүлэг ба өндөр эрсдэлтэй хүмүүс; нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдээр зорилгоо биелүүлэх.
АНХДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Өвөрмөц шалтгаан болон эрсдлийг хянаснаар өвчлөлийг хязгаарлах нь анхдагч урьдчилан сэргийлэлтийн зорилго оршино. Анхдагч урьдчилан сэргийлэлтийн аргууд нь доорход чиглэгдэнэ: • Нийт зорилтот хүн амд эрсдэлт хүчин зүйлсийг (төлөвлөгөөт хүн ам юмуу ард олон) буюу • Зохих илрүүлэлтийн үр дүн бүхий өндөр эрсдэл бүхий хүмүүс
АНХДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Холестерол болон цусны даралт ихсэлтийн түвшин бүхий үндсэн хүн амыг багасгах. • Хүн амын бодлогын гол давуу тал нь өндөр эрсдэл бүхий бүлгийг тодорхойлоход бус харин өгөгдсөн эрсдэлт хүчин зүйлийн бүхий л хүн ам дахь түвшинг багахан хэмжээгээр бууруулахад чиглэгдэнэ • Гол дутагдалтай тал нь ерөнхийдөөөвчин үүсгэх үндсэн эрсдэлт хүчин зүйл нь ерөнхийдөө цөөхөн байдаг хэдий ч ихэнхи хүмүүст бага хэмжээгээр тус дөхөм болдог.Жишээлбэл,аваар осолд хамрагдахгүйгээр бүхий л амьдралынхаа турш машин жолоодохдоо ихэнхи хүмүүс жолооны бүс зүүдэг. Ингэснээр, нийт хүн амын дунд бүхий л талаар их ач холбогдолтой байх хэдий ч осолд хамрагдаж байгаагүй хүмүүст тийм ч ач холбогдолтой мэт санагдахгүй юм. • Энэ үзэгдлийг урьдчилан сэргийлэх парадокс гэдэг. • Анхдагч урьдчилан сэргийлэлтийн зорилго нь хүн амын тархалтыг өндөр түвшинээс доод түвшинд шилжүүлэхэд оршино.
ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН БОДЛОГО • Альтернатив аргачлал нь өндөр эрсдэлтэй хүн амд чиглэгдэнэ. Эдгээр эрсдэл ихтэй хүмүүсийн бодлого нь илүүгээр тухайлсан өвчнүүдэд маш их эрсдэлтэй хүмүүст өндөр үр дүнтэй байх бөгөөд хүн амд өвчний бүх талыг хамрахад бага хэмжээгээр нэмэр болно. • Өндөр эрсдэлтэй хүмүүсийн бодлогын гол дутагдалтай тал нь олон нийтийг хамарсан хөтөлбөрт өндөр эрсдэлтэй хүмүүсийг тогтооход хэцүү ба үнэ өртөг ихтэй байдаг.
АНХДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ Олонх нөхцөл байдлуудад хүн амын бодлогыг өндөр эрсдэлтэй бодлоготой нэгтгэх нь хэрэглэхэд дөхөмтэй байдаг.
ХОЁРДОГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Өвчний үе шат: өвчний эрт үед • Зорилго: эрт хийгдэх оношлогоо, эмчилгээгээр дамжуулан өвчин даамжрахаас сэргийлэх ба түүний хугацааг багасган өвчний давтамжийг бууруулах. • Үйл ажиллагаа: хувь хүмүүсийг болон нийгэмлэгүүдийг эрт илрүүлэх боломжоор ханган өвчний хяналтын шинэ аргачлалыг дэмжих ба чадвар алдалтыг бууруулах (олон нийтийн урьдчилсан үзлэгийн хөтөлбөрөөр). • Бай:Өвчтэй гэж оношлогдсон хувь хүн; эрт оношлох ба эмчлэхэд хүрэхэд оршино.
ГУРАВДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Өвчний үе шат: өвчний сүүлийн үе шат (эмчилгээ, сэргээн засал). • Зорилго:өвчний цаашдын тавилан болон хүндрэлийг бууруулах. Эмчилгээнээс салган ойлгоход төвөгтэй. Энэ нь өдөр тутмын нийгмийн амьдралдаа өөрсдийн үндсэн хэрэгцээгээ хангах чадвартай байлгах эмчилгээний болон сэргээн засах анагаах ухааны нэгэн чухал зүйл юм. • Үйл ажиллагаа: хөдөлмөрийн чадвар алдалт болон удаан хугацааны өвчний нөлөөг бууруулахад зорисон аргачлал; өвдөлтийг багасгах; идэвхтэй амьдрах бололцоот жилийг уртасгах. • Бай:өвчтөнгүүд; сэргээн заслаар үр дүнд хүрнэ.
ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ХЯНАЛТ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ГЛОБАЛ СТРАТЕГИЙН ДЭМБ-ЫН 2008-2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ • 4 халдварт бус өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтэнд хамтран ажиллах — зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар ба архаг амьсгалын эмгэг • 4 хамааралт хүчин зүйлс — тамхидалт, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолт ба архины аюултай хэрэглээ. http://whqlibdoc.who.int/publications/2009/9789241597418_eng.pdf
ХБӨ-ҮҮД Өнөөдөр хүний эрүүл мэнд болон хөгжилд аюул учруулж буй тэргүүлэх өвчин бол зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын архаг өвчин болон чихрийн шижин зэргийн халдварт бус өвчин юм. Эдгээр дөрвөн өвчин нь дэлхий даяарх нийт үхлийн 60% - жил бүр 25 сая хүн нас барах томоохон шалтгаан болж байна. Эдгээр өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой. Зүрхний өвчний 80 хүртэлх хувь, шигдээс, болон 2 хэлбэрийн чихрийн шижин ба хавдрын гуравны нэг гаруй нь тамхидалт, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, архины зохисгүй хэрэглээ зэргийн хамааралт хүчин зүйлсийг бууруулахад урьдчилан сэргийлэх боломжтой байна.
ДЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДАД ТОЛИЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Тамхины хяналт Доорх ДЭМБ-ын Тамхины хяналтын тогтсон ажлын хүрээнд хэрэгцээг бууруулахад чиглэгдсэн нэгдсэн зургаан үр дүнтэй бодлогын шинэчлэлийг оруулж өгөхийг зөвлөж байна: • Тамхины хэрэглээг хянах ба тамхины урьдчилан сэргийлэх бодлого • Ажлын газар болон олон нийтийн газар тамхи татахаас хүмүүсийг хамгаалах • Тамхи татахаа зогсоож буй хүмүүст туслах • Тамхины хор хөнөөлийн тухай хүмүүст анхааруулах • Тамхины эсрэг үйл ажиллагааг зарлан, санаачлан, хөхүүлэн дэмжих • Тамхины үнэ болон татварыг нэмэгдүүлэх
ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ Зөвлөж буй үйл ажиллагааг нэвтрүүлэх: • Амьдралын эхний зургаан сар нь хөхөөр хооллолтыг хөхүүлэн дэмжих ба сурталчилах, бүх нярай болон бага насны хүүхдүүдэд зохистой хооллолтын хөтөлбөр боловсруулан гаргах; • Хоол хүнсний болон тэжээлийн үндэсний бодлого ба үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруул, хоололттой холбоотой халдварт бус өвчнүүдийн хяналтыг оруулсан хоол тэжээлийн үндэсний тэргүүлэх зүйлсэд анхаарал хандуулах; • Хоолны дэглэмийн хөтөчийг үүсгэн санал оруулах ба хоолны зохистой найрлагыг дэмжих: • давсны хэмжээг багасгах • үйлдвэрийн бүтээгдэхүүн дэх чөлөөт-өөхний хүчлийг залруулах • ханасан өөхийг бууруулах • чөлөөт чихрийн хэмжээг хязгаарлах
БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ Зөвлөж буй үйл ажиллагааг нэвтрүүлэх : A. Эрүүл байх үндэсний биеийн хөдөлгөөний хөтчийг боловсруулан хэрэгжүүлэх; B. ДЭМБ-ийн эрүүл мэндийг дэмжих сургууль санаачлагатай зэрэгцэн сургуульд суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх; C. Аюулгүй идэвхтэй зорчихыг дэмжсэн биеийн тамирын орчин бүрдүүлэх ба чийрэгжүүлэлтийн талбайг доор дурьдсан шиг үүсгэх: • бүгдэд тохирсон аюулгүй алхах, дугуй унах болон бусад төрлийн биеийн тамирын үйл ажиллагаагаар хангах; • алхах юмуу дугуй унахаар ажил сургуулийн хооронд аялах аюулгүй аргуудыг дэмжих тээврийн бодлогыг танилцуулах; • спортын, чийрэгжүүлэлтийн, чөлөөт цаг өнгөрөөх газруудыг сайжруулах; • идэвхтэй хөдлөхөд тохиромжтой аюулгүй газруудын тоог нэмэгдүүлэх.
АРХИНЫ АЮУЛТАЙ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛ Нийгмийн эрүүл мэндийн шаардлагад нийцүүлэн архины аюултай зэрэглэл бууруулахад дараах асуудалд анхаарах. • насанд хүрээгүй архи уух • нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд архийг хэтрүүлэн хэрэглэх • архи уусан үедээ машин жолоодох юм уу машин механизм ажиллуулах (бүхий л зам тээврийн осол нь архитай холбоотой байдаг) • хоргүйжүүлэхээр архи уух • архи уух эмгэг • хууль бус үйлдвэрлэсэн болон оруулж ирсэн архины төрлийн ундааны хэрэглээ • голчлон хорт хавдарт, элэг ба зүрх судасны өвчин ба гэмтэл зэргийн эрүүл мэндийн бусад нөхцөлд үзүүлэх архины хэтрүүлэн хэрэглэлтийн нөлөө Архины хэтрүүлэн хэрэглээнд тохирсон хяналтын тогтолцоог дэмжих аргуудыг сайшаах.
ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИ ГЭЖ ЮУ ВЭ? • Хөдөлгөөний идэвхи гэдэг нь энерги зарцуулан араг ясны булчингийн үүсгэсэн биеийн хөдөлгөөнөөр тодорхойлогддог. • Хөдөлгөөний дутагдал(хөдөлгөөний идэвхи дутагдах) дэлхийн өвчлөлийн тэргүүлэх дөрөв дэх эрсдэлт хүчин зүйл юм.(дэлхий даяарх үхлийн 6%). • Түүгээр ч үл барам, хөдөлгөөний дутагдал нь хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдрын гол шалтгааны 21-25%, чихрийн шижингийн 30%, ба зүрхний ишемийн өвчин үүсгэхэд 30% байна.
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИЙН БАЙНГЫН БОЛОН ЗОХИХ ТҮВШИН: • Уналтын эрсдэл болон сэтгэл гутрал, хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдар, чихрийн шижин, шигдээс, титэм судасны өвчин, гипертензийн эрсдлийг бууруулна; • Ясны болон үйл ажиллагааны эрүүл мэндийг сайжруулна; • Энерги зарцуулах гол түлхүүр, ба энергийн тэнцвэрт байдал болон биеийн жингээ хянах үндэс;
“Хөдөлгөөний идэвхи” гэдэг нь “дасгал” хэмээн ойлгож болохгүй юм. • Дасгал нь, хөдөлгөөний идэвхийн дэд бүлэг бөгөөд төлөвлөгдсөн, зохион байгуулагдсан, давтагддаг, биеийн фитнесийн нэг болон хэдэн хэсгүүдийн цогц буюу сайжрахад чиглэгдсэн объект юм. • Хөдөлгөөний идэвхид дасгалаас гадна тоглох, ажиллах, идэвхтэй зөөвөрлөх, чийрэгжүүлэх хөдөлгөөн, гэрийн ажил хийх зэргийн биеийн хөдөлгөөн орсон бусад хөдөлгөөн орно. • Хөдөлгөөний идэвхийг ихэсгэх нь хувь хүний асуудал биш харин нийгмийн асуудал болоод байна. • Иймд хүн амын эрэлтэд нийцсэн олон талт, хамтын үйл ажиллагааны аргачлал юм.
НАСНЫ БҮЛЭГ: 18-64 НАС • 18-64 насны насанд хүрэгчдийн хөдөлгөөний идэвхид чөлөөт цагийн биеийн хөдөлгөөн, унаа (алхах, дугуй унах гэх мэт), мэргэжлийн (ажиллах гэх мэт), гэрийн ажил, тоглох, тоглоом, спорт юмуу төлөвлөсөн дасгал зэргийн өдөр тутмын, гэр бүлийн, олон нийтийн идэвхтэй хөдөлгөөн орно. • 18-64 насны насанд хүрэгчид долоо хоногт дор хаяж 150 минут идэвхтэй аэробекийн дасгал хийх юм уу үүнтэй адил хэмжээний тогтсон болон идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. • Долоо хоногт 2 юм уу түүнээс дээш удаа булчин оролцуулсан булчингийн хүчээ нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ • Урьдчилан сэргийлэлтэнд анхаарал хандуулаагүйн улмаас 2030 зүрхний булчингийн инфаркт, шигдээс ба чихрийн шижин эдгээр насны (35-64 нас) хүн амд 10 нас баралтанд 4 байгаа ба АНУ болон бусад ДНБ өндөртэй улс оронтой дунд ба бага ДНБ-тэй харьцуулахад 8:1 нас баралт хамаарч байна. • Дараагийн 10 жилд архаг ХБӨ-ний нас баралт 17%-иар ихсэх хандлагатай байна. • Өөрчилж болохуйц бага хэмжээнийэрсдлийн хүчин зүйлс нь шинэ тохиолдлуудад илэрч байгаа ба тархцад суурилсан шинэлэг аргуудыг хэрэгжүүлэх боломжтой ба олон нийтийг хамрах боломжтой юм.
ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС Нас, хүйс, яс үндэс Шигдээсийн эрсдэл 45 настайгаас 10 жил тутам хоёр дахин ихэсдэг
ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС:зан чанар, бодисын солилцоо, физиологийн шинж чанар • Хооллолтын тэнцвэр алдагдал – хоолны найрлагын макронутриент, энерги зарцуулахтай холбоотойгоор их хэмжээгээр сод хэрэглэх; • Хөдөлгөөний хомсдолнь аж ахуйн нийгэм эдийн засгийн болон нийгмийн аж байдлын бүрэлдэхүүн юм. • Хөдөлгөөний хомсдол ба зохисгүй хоолны дэглэм нь хүний хувьслын нормативаас хэт өөрчлөгдөж байна.
ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС • Зохисгүй хоолны дэглэм нь цусны липидийн фракцийн үүсэлтэнд шууд нөлөөлдөг – бага нягтралт липопротейны холестролын өндөр концентраци, цусны даралт ихсэлт болон атеросклерозид голлох хүчин болж байна. • Хөдөлгөөний дутагдал, зохисгүй хоолны дэглэм нь чихрийн шижин болон глюкозод тэсвэртэй болгох ба жин нэмэх болон таргалах нөхцлийг бий болгож байна.ХБӨ-ний бодисын солилцооны болон физиологийн эрсдэлт хүчин зүйлс нь цаашлаад эсэргээр хүний зан чанарын өөрчлөлт хамааралтай байна. • Тамхидалт, архи хэтрүүлэн хэрэглэх, физиологийн дистресс...
МОНГОЛ (STEP SURVEY 2009) • Монголын насанд хүрэгчдийн таван хүний нэг нь (26%) болон 45-64 насны насанд хүрэгчдийн хоёр хүний нэг нь (54%) гурав болон түүнээс дээш нийтлэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлстэй байдаг байна. • Ихэнхи залуу насны эрэгтэйчүүдээс (15-44 насны) эмэгтэйчүүд нь хоёр дахин их, гурав болон түүнээс их эрсдэлт хүчин зүйлстэй байдаг.
ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИ • АНУ-ийн ерөнхий мэс засал, Америкийн Зүрхний нийгэмлэг, болон Америкийн Спортын Анагаахын коллеж ХБӨ-ний эрсдлийг бууруулахаар долоо хоногт гурван өдрөөр 20 минутаар тогтмол ачаалалтай идэвхтэй хөдөлгөөн хийх, эсвэл долоо хоногийн ихэнх өдрүүүдэд хамгийн багадаа дунд зэргийн ачаалал бүхий 30 минутын хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. • Энэхүү хөтөчийн дагуу зөвхөн АНУ-ын эмэгтэйчүүдийн 28% болон эрэгтэйчүүдийн 31% нь хангалттай (26%) дасгал хийдэг ба эрэгтэйчүүдийн 39% ба эмэгтэйчүүдийн 41% нь чөлөөт цагаараа хангалттай хөдөлгөөн хийдэггүй байна.
ХБӨ БА ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИ • Суурин амьдралтай эмэгтэйчүүдийн зохих хөдөлгөөний идэвхи нь өдөрт 30 минутаас доошгүй идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатайг харуулж байна. • 73 000 цэвэршилтийн дараах 50 – 79 насны Эмэгтэйчүүдийн Эрүүл мэндийн хамгаалах ажиглалтын судалгаанд, хамгийн багадаа долоо хоногт 2.5 цаг тогтмол алхах нь зүрх судасны хамааралт эрсдлийг ирэх 3.2 жилд 30%-аар бууруулна. • Чийрэгжүүлэх дасгал хийдэг хэдий ч удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх нь ХБӨ-ний эрсдлийг ихэсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
Эмэгтэйчүүдийн Эрүүл мэндийн 7 жилийн дагнасан судалгаанаас харахад 39000 эрүүл, дунд насны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхгүй байдал нь хамгийн багадаа долоо хоногт 1 цаг явган явсанаар ЗСӨ-ийн эрсдлээ 50% бууруулах боломжтойг харуулж байна. • Мөн хамгийн багадаа 10 минут дасгал хөдөлгөөн хийх нь суурин амьдралтай хүмүүсийн дунд зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг байна.
Ясны сийрэгжилтийн үед тохиолдох хугарлын судалгааны үр дүнгээс үзэхэд 65-аас дээш насны 9704 эмэгтэйчүүдийн 10 жилийн долоо хоногт 300 килокалори энерги шатааж алхах нь долоо хоногт 70 килокалориос бага энерги зарцуулсан хүмүүстэй харьцуулахад ЗСӨ үүсэх эрсдлийг ойролцоогоор 34% бууруулдаг байна.
Эрүүл мэндийн ажилчдын судалгаагаар 44000 эрүүл мэндийн салбрын 40 – 75 насны эрэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт хагас цаг болон түүнээс дээш алхдаг хүмүүсд ЗСӨ –ийн өвчлөлийг 18% бууруулсан байна. • Эрэгтэйчүүдийн судалгаагаар идэвхтэй дасгал хийх нь тогтмол ачаалалтай дасгал хийхээс илүүгээр ЗСӨ-ний эрсдлийг ихээр бууруулсан байна.
УДААН ХУГАЦААГААР ХЭВТРИЙН ДЭГЛЭМ САХИХТАЙ ХОЛБООТОЙГООР БИЕИЙН БАЙРЛАЛААС ХАМААРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛӨЛИЙГ: • Булчингийн жин • Хүч • Зүрх судасны үйл ажиллагаа • Нийт цусны эзлэхүүн • Сийвэнгийн эзлэхүүн • Зүрхний эзлэхүүн • Ортостатик тэсвэр • Дасгалын тэсвэр • Ясны эрдсийн хувийн жин зэргээр бууруулна.
ВИТАМИНЫ НЭМЭЛТҮҮД • Анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн аргууд нь антиоксидант витамины нэмэлт тэжээл хэрэглэснээр ЗСӨ болон чихрийн шижингийн 2 хэлбэрийн эрсдлийг бууруулдаггүй ба голчлон энэ зорилгоор зөвлөж болохгүй юм.
Эмэгтэйчүүдэд ихдээ 80 см (европын стандартаар 88 см)Эрэгтэйчүүдэд 90 см (102 см)
ЖИН ХАСАХ • Илүүдэл жинтэй өвчтнүүдийн хувьд 6 сараас дээш хугацаагаар, биеийн жингийнхээ 5% буюу долоо хоногт 0.5-0.9 kг-г хасах, мөн бага порцоор хооллож өдөрт 500 - 1000 ккал-р хэрэгцээгээ хязгаарлах хэрэгтэй. Үүний тулд амттан, чихэр агуулсан ундаа зэргийг багасгаж, жимс, хүнсний ногооны хэрэглээг ихэсгэн, өөх тосыг хязгаарлан, бие махбодын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. • Жингээ хасахдаа эмэгтэйчүүд 1000 -1200 ккал/өдөрт, эрэгтэйчүүд 1200 -1600 ккал/өдөртхэрэглэвэл тохиромжтой • Жингээ хянахад хөдөлгөөн хамгийн чухал. • Эхний зорилго бол долоо хоногт 3-5 удаа 30-45 минут зөөлөн эрчимтэй хөдөлгөөнтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. • Мөн өдөрт дор хаяад 1 цаг хөдөлгөөнтэй байх нь жингээ хянахад их чухал
ТЭРГҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИ: • Давтамж • Ачаалал • Үргэлжлэх хугацаа